Дэлхий нийтээр “Сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамт олон Эрдэнэт үйлдвэрийн “Ерөнхий захиргааны III байранд байрлах Ган бөөрөнцөг, Барилга засвар, Оёдлын цехийн тоосжилт ихтэй, эрсдэлтэй ажлын байранд ажилладаг хүмүүсийг уушгины урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Тэд БОЭТ-ийн Сүрьеэгийн диспансерын багийг урьж, зөөврийн рентген аппаратаар ажлын байранд нь үйлчилсэн юм. Эндээс лавшруулсан шинжилгээнд орох шаардлагатай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан ажилчдыг дараагийн шатны үзлэг оношилгоонд хамруулж, шат дараатай арга хэмжээ авч ажиллана гэж “Эрдэнэт” сувиллын цогцолборын Уушги судлалын их эмч Т.Соёлмаа мэдээллээ.
Монголд жил бүр дунджаар 3500 шинэ сүрьеэ бүртгэгдэж байгаагийн 70 хувь нь уушгины төрлийнх байгаа нь анхаарал татаж байна. Иймээс эрт илрүүлгийн ажлын байран дээрх үзлэг оношилгоо цаг үеэ мэдэрсэн чухал ажил боллоо гэж ажилчид сэтгэл хангалуун байна.
2023-06-03
Билгийн тооллын 14