“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн бодлого, 2031 он хүртэлх хөгжлийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилготой уялдуулан бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх” төсөл амжилттай үргэлжилж байна. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн дээд шатны удирдлагууд болон бүтцийн 44 нэгжийн дарга нарт Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартын 9.3 заалт буюу удирдлага байгууллагын стратегийн чиг хандлагад тохирсон, нийцсэн, үр бүтээлтэй, уялдаатай дүн шинжилгээ хийх үүрэг, оролцоо, манлайлал сэдвээр сургалт болж байна. Үүний үр дүнд удирдлагууд, ажилтнууд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны тайлангийн хурлыг стандартын дагуу зохион байгуулах, дүн шинжилгээг илүү бодитой хийх, нотолгоонд суурилсан шийдвэрийг стандартын дагуу гаргах мэдлэг, ур чадварт суралцаж, менежментийн тогтолцооны хэрэгжүүлэлтэд манлайлах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сургалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хийгдсэн Дотоод аудитын товч мэдээлэл танилцууллаа. Өнгөрсөн намраас эхэлсэн уг төсөл ирэх сард дуусах төлөвлөгөөтэй, цуврал сургалт ийнхүү үргэлжилж байна.