“Бахархан дуурьсах он жилүүд-45” урлагийн бага наадам болж байна

     Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсны 45 жилийн ойг угтан Баяжуулах үйлдвэрийн ажиллагсдын дунд урлагийн авьяастнуудыг тодруулах зорилготой “Бахархан дуурьсах он жилүүд-45” урлагийн бага наадам болж байна. Бага наадмын зорилго нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ойн Хүндэтгэлийн тоглолтод Баяжуулах үйлдвэрээс оролцох уран сайханчдыг сонгон шалгаруулах, шинэ залуу авьяастнуудыг нээн илрүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан биесээсээ суралцах, гар сэтгэл нийлсэн баг хамт олныг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. 


     

       Уг наадамд Баяжуулах үйлдвэрийн 14 хэсгийн 200 гаруй ажилтан дуу, бүжиг, хөгжим, бусад буюу гоц авьяастан гэсэн дөрвөн төрлөөр оролцож байна. Соёл, урлагийн цогцолборын мэргэжлийн уран бүтээлчид наадмын шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 21-ээс 30 хүртэл “Урлагийн бага наадам”-ын шалгаруулалт явагдах аж. Эндээс шалгарсан авьяастнууд дөрөвдүгээр сарын 2-нд болох Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн түүхт Хүндэтгэлийн гала тоглолтод оролцох юм. 
      Энэ талаар Арга зүйч Б.Нямдэлгэр: “Түүхт ойн хүрээнд нэлээн олон ажил төлөвлөсний нэг нь энэ Соёл, урлагийн бага наадам. Тус урлагийн наадамд оролцогчдын дунд шинэ залуу авьяастнууд олон байгаа нь бас нэг онцлог. Мөн гуравдугаар сарын 24-өөс 25-нд Баяжуулах үйлдвэрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно. Дөрөвдүгээр сард ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх аянд манай цех бүрэн хамрагдана. Энэ ажлын хүрээнд ажилтнуудын дунд өдрийн 1010, 1510-ийг дасгалын цаг болгох сарын аян зарласан. Мөн бүх ажилтнууддаа дасгал хөдөлгөөн заах сургагч багш бэлтгэнэ. Дасгалын тэмцээн зохион байгуулна. Шалгарсан хэсгийг шалгаруулж урамшуулна. Өнгөрсөн онд манай цех, Соёл, урлагийн цогцолбортой хамтран “Бид шинэ үеийн залуус“ нэртэй урлагийн үзлэг зохион байгуулсан. Энэ жил “Урлагийн бага наадам”-ыг амжилттай зохион байгуулж байна” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 14
2023-06-03 | бямба гараг
Нар 04:56 минутад мандаж 20:44 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын зургаан цагаан хар луу өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна.
Суудал: Ус

Аргын тооллын 6 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 14, Онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Ярилцлага

wave
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой
Ц.Батдорж: Миний ажил хүнтэй, техниктэй харьцдагаараа онцлог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-03
18°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
5°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-04
20°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
7°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-05
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
2023-06-06
23°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
8°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-06-07
23°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
11°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3447.5 -0.0001 %
EUR 3679.86 -0.0016 %
GBP 4261.63 +0.0003 %
RUB 42.63 -0.0054 %
CNY 485.0 -0.0024 %
KRW 2.6 -0.0077 %
CAD 2526.38 -0.0045 %
NZD 2066.78 -0.0090 %
AUD 2232.77 -0.0085 %
JPY 24.67 +0.0036 %
HKD 440.14 -0.0002 %
SGD 2544.56 -0.0004 %
CHF 3781.6 -0.0058 %
SEK 315.76 -0.0058 %
TRY 166.54 -0.0198 %
THB 99.24 +0.0030 %