Ус хангамжийн цехийн бүтээмж чанарын дугуйлангууд амжилт арвин байна

     Өнгөрсөн онд Ус хангамжийн цехийн хэмжээнд сайн саналын системд нийт 213 санал бүртгэгджээ. Үүнээс 202 санал нь үнэлэгдэж, нийт 81 ажилтны 180 санал хэрэгжиж урамшуулал авсан. Мөн саналын системд бүртгэсэн саналын хэрэгжилт 89.5, чанар 65.3, биелэлт 100.4 хувьтай байна. Бүтээмж чанарын 15 дугуйлан нийт 37 сайжруулалтын ажил хийжээ. Сайжруулалтын ажлын үр дүнд эрчим хүч хэмнэн, тоног төхөөрөмжийн насжилт уртсаж, ажил хөнгөвчлөн, ажлын байрны аюул эрсдэл буурч, ая тухтай орчин бүрджээ. Түүнчлэн, Монголын бүтээмжийн төвтэй хамтран сайн ажилласан бүтээмж чанарын дугуйлангийн 12 ахлагчийг “Бүтээмжийн ахисан түвшний сургалт”-д хамруулж туршлага судалжээ. Бид Бүтээмж чанарын дугуйлангийн зарим ахлагчдын сэтгэгдлийг сонссон юм.

       Хийн хангамжийн хэсгийн мастер Н.АМАРТҮВШИН: 
     Манай хэсгийн хэмжээнд Бүтээмж чанарын “Мазаалай”, “Бүтээлч залуус”, “Гацуурхан” гэсэн гурван дугуйлан үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн төслийн ажлууд бий. Үүнд: Галын хоолой эвхэх төхөөрөмж, Аж ахуйн өрөө тохижуулсан. Явган зам шинээр гаргасан. 2023 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу ажлын байруудад хаалт, хашилт, агааржуулалтын хоолойд шүүлтүүр хийх, компрессорын өрөөний дуу чимээг багасгах, карбид кальцийг тусгай саванд хийдэг болгох зэрэг ажлын бэлтгэл хангаад явж байна. Миний хувьд гурван жил дараалан сайн саналын системийн ТОП-100 манлайлагч ажилтны нэгээр шалгарсан. Цехийн хэмжээнд шилдэг шинийг санаачлагч, хамгийн олон санал дэвшүүлсэн ажилтан болсон. Манай “Мазаалай” дугуйлан 10 хүнтэй. Хийн хангамжийн хэсгийн Ацетилены хэсэгт байрладаг. Эрдэнэт үйлдвэрт би 16 дахь жилээ ажиллаж байна. 

        Цэвэрлэх байгууламжийн хэсгийн гагнуурчин Д.ЭРДЭНЭБАТ:
     Манай цехийн хэмжээнд Бүтээмж чанарын дугуйлангууд идэвхтэй хичээллээд зургаан жил болж байна. 2019 оноос миний бие бүтээмж чанарын дугуйлангийн ахлагчаар ажиллаж ирлээ. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн ТОП-100 манлайлагч ажилтны номинацид шалгарсан. Манай дугуйлан механикч, гагнуурчин, зургаан засварчны бүрэлдэхүүнтэй баг. “Бод, сэтгэ, бүтээ” дугуйлан нь засварын бригад. Өнгөрсөн онд манай дугуйлангийн гишүүд сайн саналын системд 47 ажил бүртгүүлж хэрэгжүүлсэн. Энэ үзүүлэлтээрээ Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд тусгай байр эзэлсэн. Тус дугуйлан усны чиглэлээр ихэвчлэн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, 40 жил ажилласан тос хамах тунгаагуурыг өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглаж шинэчилсэн. Ингэхдээ цехдээ сольсон материалыг дахин ашиглаж тунгаагуурын ажиллах хугацааг уртасгасан. Манай бүтээмж чанарын дугуйлангийн тав нь цөөхөн жил ажилласан хүмүүс. Энэ ажилчдад бүтээмж чанарын дугуйлангийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил их туршлага болдог. Бид ч санаачлан хэрэгжүүлсэн ажлаасаа их урам авдаг. Цаашид улам их бүтээмжтэй ажиллах зорилттой байна.


 
        Цэвэр ус хангамжийн хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Б.АРИУНБОЛД: 
       Би Эрдэнэт үйлдвэрт 10 дахь жилээ ажиллаж байна. Манай “Хөх Монгол” бүтээмж чанарын дугуйлан 2012 оноос идэвхтэй ажиллаж эхэлсэн. Миний бие 2019 оноос энэ дугуйланг тэргүүлэн ажиллаж байна. Тус дугуйлан “Шинээр сэтгэж, сэтгэснээ урлая” гэсэн уриатай. Токарьчин, ферезерчин, гагнуурчин, засварчин гэсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манай дугуйлан өнгөрсөн онд 55 санал гаргасан. Энэ онд хийх ажлын төлөвлөгөө гарсан. Эхний хоёр ажлаа хийгээд явж байна. Өнгөрсөн онд өргөх станцуудын усан сангийн агааржуулалтын хоолойг бетоноор цутган биежүүлсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн технологийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах нөхцөл бүрдсэн. Энэ онд авто хийн зүсэлтийн зориулалт бүхий ажлын ширээ, нөөц бараа материал, лист хадгалах саравч, токарийн суурь машины дэргэд багажны хайрцаг хийх зэрэг ажил төлөвлөсөн. Зарим ажил 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна. 

         Эргэлтийн ус хангамжийн хэсгийн цахилгаанчин Ч.БИНДЭРЪЯА: 
      Эрдэнэт үйлдвэрт 17 дахь жилдээ ажиллаж байна. Манай хэсэгт хоёр томхон төсөл хэрэгжсэн. Эхнийх нь “Хоёрдугаар шүүрлийн сувгийн оролтын хэсгийн усыг хөлдөөхгүй байх технологи” сэдэвт төсөл юм. Анх загасны аквариумаас санаа авч энэ төслийг бичсэн. Бид усанд жижиг хийн агааржуулагч тавьж үлээлгэж үзсэн. Ингэхэд -21 хэмийн хүйтэнд ус ер хөлдөөгүй. Тэгэхээр ус хөдөлгөөнтэй байх тусам хөлддөггүй юм байна. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд гуравдугаар байр эзэлсэн уг төслийг Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд хэрэгжүүлсэн. Нөгөөх нь “Ногоон төгөл” төсөл хэрэгжээд явж байна. Усжуулалтын системийг нь шийдсэн. Тарьсан модны ургалт сайн байгаа. Уг талбайд сүүлийн хоёр жил 90 шилмүүст мод тарьсан. Манай “Шинэ эргэлт” дугуйлан 21 хүнтэй. 2023 онд оосорлох хэрэгслүүдийг хаягжуулна. Хоёрдугаар шүүрлийн ус дамжуулах шугамд нэмэлт хаалт тавих зэрэг жижиг сайжруулалтын ажил хийхээр төлөвлөөд байна. 

      Үйлдвэрийн хэмжээнд жил бүр бүтээмжийн үйл ажиллагаагаар Сайн саналын системийн ТОП-100 ажилтныг шалгаруулж алдаршуулдаг. Тус цехээс өнгөрсөн онд Э.Эрдэнэ-Орших, Д.Эрдэнэбат, Н.Амартүвшин, Н.Бүрэнтөгс нар шилдэг ажилтнаар шалгарчээ. Ийнхүү Ус хангамжийн цехийн Бүтээмж чанарын дугуйлангууд ажлын өндөр амжилт гаргасаар байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 14
2023-06-03 | бямба гараг
Нар 04:56 минутад мандаж 20:44 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын зургаан цагаан хар луу өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна.
Суудал: Ус

Аргын тооллын 6 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 14, Онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Ярилцлага

wave
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой
Ц.Батдорж: Миний ажил хүнтэй, техниктэй харьцдагаараа онцлог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-03
18°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
5°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-04
20°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
7°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-05
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
2023-06-06
23°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
8°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-06-07
23°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
11°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3447.5 -0.0001 %
EUR 3679.86 -0.0016 %
GBP 4261.63 +0.0003 %
RUB 42.63 -0.0054 %
CNY 485.0 -0.0024 %
KRW 2.6 -0.0077 %
CAD 2526.38 -0.0045 %
NZD 2066.78 -0.0090 %
AUD 2232.77 -0.0085 %
JPY 24.67 +0.0036 %
HKD 440.14 -0.0002 %
SGD 2544.56 -0.0004 %
CHF 3781.6 -0.0058 %
SEK 315.76 -0.0058 %
TRY 166.54 -0.0198 %
THB 99.24 +0.0030 %