Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн завод нь зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлдэг. Түүнчлэн үйлдвэрийн газрын хэмжээнд 2018 оноос эхлэн Чанарын менежментийн тогтолцоо - Шаардлага MNS ISO 9001-2016 стандарт нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр ашиглах 40-0025627 улсын бүртгэлийн дугаартай “Барааны тэмдэгт”-ийг эзэмших онцгой эрхийн гэрчилгээг Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын А/97 тоот тушаалаар авчээ. Цаашид энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд бичиг баримт бүрдүүлэх, үйлдвэрийн газрын удирдлагын шийдвэр гаргуулах, “брэнд бүүк” боловсруулах зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна.
2023-06-03
Билгийн тооллын 14