Я.АРИУНЗУЛ: Бүх нийтээр мод тарих өдрийн өмнөх долоо хоногт “Seed expo” зохион байгуулна

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүхий л салбарт хүртээмжтэй ажиллаж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг зорьдог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэр 100 сая мод тарьж, ургуулах зорилт тавьсан юм. Энэхүү зорилтоо амжилттай хэрэгжүүлэх, модлог ургамлын үрийн нөөц бүрдүүлэх, генийн санг хадгалах, хамгаалах, ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг өнгөрсөн зун ашиглалтад оруулсан. Удахгүй Хөрсний биотехнологийн төв нээхээр бэлтгэл хангаж байна. Мөн бүрэн автомат технологиор мод үржүүлгийн цогцолбор байгуулах юм. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр Монголын ойн салбарын түүхэнд шинэ хуудас нээнэ. Цогц ажлыг зоригтой эхлүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжил төслийн нэгжийн дарга Я.Ариунзултай цаашид хийх ажлынх нь талаар ярилцлаа.
     -“Эрдэнэт 100 сая мод хөтөлбөр” өнгөрсөн жилийн өдийд батлагдсан. Хэрэгжилт ямар түвшинд яваа вэ? 
    -Хөтөлбөрийн хамгийн анхны зорилго үрийн сан бүрүүлэх байсан. Үрээ хадгалах савтай болъё, үрийн сан бүрдүүлье гэж зорьсон. Ингээд Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв маань байгуулагдсан. Одоо бидэнд нэг тонн үрийн нөөц байна. 300 кг үр тарьчихсан байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн анх хэрэгжиж эхлэхэд улсын хэмжээнд 230 кг үрийн нөөц байсан. Одоо бол зөвхөн манай дээр гэхэд нэг тонн үрийн нөөц байна. Ямар ч байсан үрийн нөөц бүрдүүлж болох юм байна гэдгийг харууллаа. Энэ бол том үр дүн. Үргүй бол бид юугаа тарих билээ. Хэчнээн их мөнгө, алт, зэс байгаад тэндээс мод ургахгүй шүү дээ. Тэгэхээр үр хамгийн чухал. Хоёрт, хөрс. Хөрсний төвийн маань засвар дуусаж байна. Одоо бага зэрэг тохижилтын ажил хийгээд, тоног төхөөрөмж ирчихвэл нээлтээ хийнэ. Анхны хөрсөө ялгаад эхэлсэн нь энэ. /Сурв.үзүүлэв/  
     -Одоо энэ хөрсөөр юу хийх билээ? 
   -Үрийн бөмбөлөг хийнэ. Монголд ашиглаж байсан туршлага одоогоор байхгүй. Үржил шимгүй газар хөрс бэлтгэхгүйгээр үрийн бөмбөлгөөр шууд тарьдаг. Гаднынхан бол бүр дронноор үрийн бөмблөгөө бууддаг болчихсон шүү дээ. Бид саяхан “Зэс Эрдэнийн хувь” компаниас хоёр машин шавар авсан. Шавар, бордоо зэргээ нийлүүлж байгаад үрийн бөмбөлөг бэлтгэнэ. Манайх хайлаасны үр ихтэй. Үүнийгээ говьд тарихдаа үрийн бөмблөгөөр тарья гэсэн бодолтой байгаа. 
      -Хөрсний асуудал шийдэгдэх шатанд яваа юм байна. Ер нь тусгайлан бэлтгэсэн хөрсний давуу тал, ач холбогдол юу вэ? 
    -Өнгөрсөн жил бид Хаягдлын аж ахуйн 30 га талбайд мод тарьсан. Үүний тулд газраа гурван удаа хагалсан. Эхлээд Цэвэрлэх байгууламжийн лаг хийгээд хагалсан. Дараа нь бууц завсаргүй асгаж байгаад хагалсан. Гурав дахид нь ариутгаж байгаад, дахин бууц асгаж хагалсан. Хөрс нь, ялзмаг нь сайжирч байгаа юм. Тэр 30 га газраас ядаж л шороо босохгүй. Монгол орны хөрс их сайхан, үржил шимтэй. Юу нь болдоггүй вэ гэхээр хатуу. Тэгэхээр заавал хагалах хэрэгтэй. Үндэс чөлөөтэй явах боломжийг олгох шаардлагатай. Дараагийн асуудал салхи. Салхи хялгасан судлыг тасалдаг. Модны ургах, амьдрах нөхцөлийг бууруулдаг. Гуравт, ялзмаг хэрэгтэй. Бид хоол, цаасны хаягдлаар ялзмаг хийдэг. Ялзмаг бол ургамлын үндсэн хоол гэсэн үг. Хөрс бэлтгэхгүйгээр ургамал тарина гэдэг хүнийг хоолгүй орхихтой адил. Үр дүнгүй ажил болно. Хайран хөдөлмөр, хайран цаг хугацаа, хайран мөнгө хөрс рүү зүгээр асгаад байна гэсэн үг. 
      -Энэ жил Мод үржүүлгийн цогцолборт ямар ажил хийгдэх вэ? 
     -Бүтээн байгуулалтын ажил зэрэг, зэрэг эхэлнэ дээ. Хашаа, цахилгаан хангамж, худаг, тарилт гээд. Одоо бид бэлтгэл ажлаа ид хийж байна. Зурвасаа гэхэд “есөн жор”-оор зурж үзэж байна. Хаана нь худаг гаргах, хаагуур нь ус явуулах вэ, гээд оновчтой шийдэл гаргахаар дахин дахин хэлэлцэж байна. ТЭЗҮ тусдаа хийгдэж байгаа. Гэсэн ч бид давхар ажиллаж байна. ТЭЗҮ хийж байгаа хүмүүс маань манай төслийг бүрэн ойлгох нь ямар билээ. Бас бидэн шиг сэтгэх нь юу билээ. Тийм болохоор Хялганат руу дахин дахин яваад, ирж зураад л байгаа. Ер нь хүмүүс модыг зүгээр очоод л тарьчихдаг юм шиг ойлгоод байна. Эхний судалгаа их удаан хийгддэг. Хаягдлын аж ахуйд гэхэд бараг хагас жил судалгаа хийж байж тарьсан шүү дээ. Гурван хуруу цагаан тоос хуримтлагдсан газар мод тарина гэдэг амаргүй шүү. 
     -Одоо тэнд хэчнээн мод ургаж байгаа вэ? 
    -Хоёр сая 126 мод ургаж байгаа. Энэ жил бид усалгааныхаа системийг тавьчихна. Ирэх намар хоёр сая модоо салгаад, зурвас байдлаар тарааж суулгана. 126-г нь суулгацаар тарьсан. Гэхдээ энэ жил дахиад усалгаа, хөрсний бордолт явагдаж л байна. Ер нь мод ургуулахын тулд эхний гурван жил яг нялх хүүхэд шиг асрах ёстой. Мод тарьсны маргаашаас эхлээд дээрээс нь засалт явагдсан, усалгаа, тогоололт хийгдсэн. Цэнэг усалгаа явагдаад, үндэс ил гарсныг хучиж өгөөд дахиад усалгаа хийж байж өвөлжилтийн бэлтгэл хангагддаг. 
     -Түрүү жилийн онцлог ажил Хаягдлын аж ахуйд үрээр мод тарих байсан. Энэ жилийн танай онцлох тарилт юу байх бол..? 
    -Хангалын голын эрэг дагуу бургас тарина. Ард түмний нүдэн дээр масс тарилт хэрхэн хийдгийг зам дагуу харуулах юм. Орхон голын бургас ус сайн барьдаг. Хангал голын усны нөөц, усны бохирдолд эерэг нөлөө үзүүлнэ. Пито милороци хийх гээд байгаа юм. 
     -Тэр нь юу билээ? 
    -Усны хүнд металлын цэвэрлэгээг ургамлаар хийх гэх үү дээ. Саяхан Японд энэ чиглэлээр доктор хамгаалсан эрдэмтэнтэй хамтран хэрэгжүүлнэ. Япон багш нь санал болгосон юм билээ. Танай Монгол уул уурхай ихтэй юм чинь усны хүнд металлын цэвэрлэгээг ургамлаар яаж хийдгийг үзүүлэх хэрэгтэй гэж. Тэр эрдэмтэн сая манай дээр ирээд явсан. Хаягдлын аж ахуйн доохно талд бас бургас тарина. Тэрнийхээ нэг хэсгийг пито милороци болгож турших гээд байгаа юм. Судалгаа явуулна. Их гоё ажил болно гэж найдаж байгаа. 


     -Үрийн захиалга ирж байгаа юу? 
   -Захиалга маш их ирж байгаа. Говиос хайлаасны үр авъя гэх санал их ирж байна. Одоохондоо манайд үрээ борлуулах эрх үүсээгүй. Тийм болохоор борлуулалт эхлээгүй. Гэхдээ бид бүх нийтээр мод тарих өдрийн өмнөх долоо хоногт буюу 5-р сарын 1-нээс “Сеед экспо” зохион байгуулахаар төлөвлөж байна. Ойн генетик нөөцийн төвийнхөө урд талбайд асрууд барина. Үртэй хүмүүс үрээ авчраад зарах боломжтой. Үрийн талаар танин мэдэхүйн хөөрхөн тоглоом тоглуулах замаар хүмүүст мэдлэг олгоно. OPEN MIC ажиллуулна. Хүссэн хүн бүр үрийн талаар ярьж, мэдлэгээ хуваалцах боломжийг олгоно. Дуулж ч болно. Өдөрлөг маягийн үйл ажиллагаа явагдах юм. Орой нь залуучууд дуулаад, мах шараад, улаан дарс зараад чөлөөтэй байх орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Орлогыг бид авахгүй. Харин дарс зарах эрхийг авч өгнө. Барууны орнуудын маркет өдөрлөг байдаг шүү дээ. Тэрэн шиг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мэдлэгээ соёлтой хуваалцъя, үрээ олоод авъя, модоо тариад сайхан орчинд амьдаръя. Нэг өдрийг аз жаргалтай өнгөрөөе гэсэн санаа зорилготой. Гол нь хаана, хэнд ямар үр байгааг мэдээд авна. Энэ экспог ач холбогдолтой баяр байдлаар жил бүрийн хавар, намар уламжлал болгон зохион байгуулах бодол бий. 
     -Цаг гаргаж ярилцсан Танд баярлалаа. 


     “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарилт хаа сайгүй хийгдэж байгаа ч масс тариалалтаар манайх аргагүй манлайлж явна. Үрээр, суулгацаар маш олон тоогоор мод тарьж болдог юмаа гэдгийг монголчууддаа харууллаа. Аливаа ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх нь үр дүнд хүрдгийг үзүүлж байна. Масс тарилт эко системд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг. Хэдэн арван жилийн дараа Ногоон хөгжил төслийн “баатрууд”-ыг эргэн дурсана гэдэгт итгэнэм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Алтангэрэл: Төслийн дэд бүтцийн ажил 60 орчим хувьтай явна
Х.ХУЛАН: Жингээ хасаж чадахгүй байвал бамбайн даавраа шалгуулаарай
А.ЭРДЭНЭЦОГТ: Үйлдвэрлэлийн орчны тоосжилтыг цэвэршүүлж, хүмүүст эрүүл агаар бэлэглэдгээрээ бахархдаг
О.ДЭЛГЭРМАА: Манай зусланг зорьж, гадаадаас хүүхдүүд ирдэг
А.ТҮВШИНЖАРГАЛ: Асуудлыг болохгүй талаас нь харах тусам улам томордог
Н.ЭРДЭНЭТУЛГА: Аливаад дөртэй, эр зоригтой байхыг хичээдэг
Б.БААСАНСҮРЭН: Төслийн барилга байгууламж, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай явна
Н.ЧҮЛТЭМСҮРЭН: Инженер хүн амьдралаас олон талын мэдлэг олж авдаг
Я.ПҮРВЭЭ: Энэ онд 30 мянган тонн баяжмал Биржээр арилжаална
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %