Хүний нөөцийн менежментийн тогтолцооны стандартын дотоод аудит Засвар, механикийн заводод хийгдэж байна

     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандарт хэрэгжүүлж, Олон улсын аудитын үнэлгээгээр баталгаажуулсан билээ. Энэ хүрээнд тус стандартын хэрэгжилтийн явц Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд хэрхэн үргэлжилж, үр дүнгээ өгч буйг жил бүр шалгах зорилго бүхий  Хүний нөөц, захиргааны хэлтсийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй дотоод аудитын баг бэлтгэгдсэн. Дотоод аудитын баг энэ жилийн ээлжит шалгалтаа үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн нэг Засвар, механикийн заводоос эхэлж, хүний нөөцийн багц стандарт хэрхэн нутагшиж буйтай танилцаж байна. 


     Аудитын нээлтийн хурлын эхэнд Засвар, механикийн заводын дарга Б.Баасансүрэн цехийнхээ үйл ажиллагаа, багц стандарт хэрэгжүүлэх явц, үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн заводын хэмжээнд стандартын нэгдсэн бодлого хэрэгжүүлэхээр зорьж, үүнийг хариуцаж ажиллах “Чанарын товчоо” байгуулснаа дурдав. Түүнчлэн, стандартын нэгдсэн бодлого хэрэгжүүлэхдээ бүтцийн нэгжүүдтэй хамтран ажиллах зорилт дэвшүүлжээ. Тус завод дээр багц стандартын хэрэгжилтийн аудит хоёр өдөр үргэлжлэх бөгөөд стандарт хэрэгжилтийн ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд, үл тохирлын асуудлуудтай танилцана. Засвар, механикийн заводынхон стандарт нутагшуулах явцад гаргасан үр дүн буюу сайжруулалтын болон давуу талуудаа үзүүлэхийн зэрэгцээ ажилтнуудын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх хэрэгцээ, шаардлага, сургалтын чиглэлээр ярилцах юм байна. Дотоод аудитын баг энэ бүх үйл ажиллагаатай танилцсаны дараа аудитын ажлын тайлан, үл тохирол, сайжруулах ажлын зөвлөмжүүдийг гаргаж, баталгаажуулах ажээ. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 14
2023-06-03 | бямба гараг
Нар 04:56 минутад мандаж 20:44 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын зургаан цагаан хар луу өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна.
Суудал: Ус

Аргын тооллын 6 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 14, Онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Ярилцлага

wave
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой
Ц.Батдорж: Миний ажил хүнтэй, техниктэй харьцдагаараа онцлог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-03
18°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
5°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-04
20°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
7°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-05
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
2023-06-06
23°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
8°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-06-07
23°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
11°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3447.5 -0.0001 %
EUR 3679.86 -0.0016 %
GBP 4261.63 +0.0003 %
RUB 42.63 -0.0054 %
CNY 485.0 -0.0024 %
KRW 2.6 -0.0077 %
CAD 2526.38 -0.0045 %
NZD 2066.78 -0.0090 %
AUD 2232.77 -0.0085 %
JPY 24.67 +0.0036 %
HKD 440.14 -0.0002 %
SGD 2544.56 -0.0004 %
CHF 3781.6 -0.0058 %
SEK 315.76 -0.0058 %
TRY 166.54 -0.0198 %
THB 99.24 +0.0030 %