Өглөөний сэргээш цуврал контент #39: Жүрмэдцэдэнгийн МӨНГӨНШАГАЙ

“Өглөөний сэргээш” булан шинэ зочинтой эргэн ирж байна. Энэ удаагийн зочноор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны дарга Ж.Мөнгөншагайг урилаа.

Төгссөн сургууль: 1996-2006 онд Ерөнхий боловсролын “Эрдэнэт” цогцолбор дунд сургууль, 2006-2012 онд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль төгссөн.

Мэргэжил: Цахилгаан систем автоматжуулалтын инженер

Ажилласан туршлага: Миний ажлын гараа авто угаалгын газраас 2005 онд угаагчаар эхэлж байлаа. Дараа нь компьютер тоглоомын газар, дуу бичлэгийн студи ажиллуулж үзсэн. Тэгээд 2013 онд Эрдэнэт үйлдвэрт хамтын гэрээний дагуу аавынхаа ажлыг залгамжлан авч, орж байлаа. 2022 оны 4 сараас Ил уурхайн ҮЭ-ийн хорооны даргаар ажиллаж байгаад 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны даргаар сонгогдон ажиллаж байна. 

Мэргэжил дээшлүүлсэн байдал: ҮЭХ-ны “Залуу манлайлал” хөтөлбөр, Мастер бэлтгэх хөтөлбөр, Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр зэрэгт хамрагдсан. 
Чин хүсэл: Эрүүл энх, элэг бүтэн байх

Таны амьдралын сэргээш: Гэр бүлээсээ эрч хүч авдаг. Өглөө хүүхдүүдээ, эхнэрээ үнсээд ажилдаа гарах хамгийн сайхан сэргээш болдог доо. 
Өөртөө хэвшүүлсэн эерэг дадал: Архи уудаггүй, тамхи татдаггүй. Гадуур орой үдэш тэр бүр яваад байдаггүй, мэдээж залуу хүний хувьд хааяа найз нөхөдтэйгөө уулзаж, хуучлах тохиолдол байдаг л даа. Мөн худал ярихгүй, үнэн байх дадлыг эрхэмлэж явдаг. 

Өглөөг эхлүүлдэг хэвшил: Сэрээд, эхнэрээ үнсэнэ. Тэгээд хужиртай ус ууж өглөөг эхлүүлдэг. 

Таны ажлын бүтээмжийг дээшлүүлдэг гол зүйл: Оновчтой, хурдтай ажиллах

Хийж буй ажлын тань онцлог: Хөдөлмөрийн хүний төлөө сэтгэл зүтгэлээ зориулж байгаа минь энэ ажлын онцлог 

Ойрын өдрүүдэд амжуулахаар төлөвлөж байгаа ажил: Үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн холбоо хамтран хэрэгжүүлдэг “Хамтын гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах санал танилцуулах ажил ойрын хугацаанд хийгдэнэ. Тодруулж хэлбэл, цалин хөлстэй холбоотой хоёр заалт, удам залгамжилсан уурхайчин болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгох, нийгмийн цехүүдийн ажилтнуудыг халуун хоолоор хангах, хамтын гэрээний хэрэгжилтийн хугацааг өөрчлөх гэсэн долоон заалт дээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал бэлдэж байна. Мөн ҮЭ-ийн холбооны үйл ажиллагааг шинэчлэх ажлууд эхэлнэ.     

Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ: Хүний төлөө сэтгэл зүтгэлээ зориулах эрч хүч, боломж өгсөн гэж боддог.
Залуучуудад өгөх таны зөвлөгөө: Муу зуршлаас хол байж, өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав гаргаарай.

Таны таван хүсэл: Аав ээжийгээ энх тунх байлгаж, ачийг нь хариулах юмсан. Гэр бүл, ханийнхаа хүсэл мөрөөдлийг дэмжиж, туслахыг хичээдэг. Ирээдүйд илүү ихийг сурч мэдэх хүсэл зорилготой. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын ахуй амьдрал, ажлын нөхцөл өөр, сайн түвшинд гараасай гэж хүсэж явдаг. Хүн бүхэн эрүүл энх байж, улс орон минь хөгжиж дэвжээсэй.  

    
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
3
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн
Эм Эм Си Жи компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг судалж, тооцоолсноор цаашдын зорилт, бодлогоо бодитой тодорхойлох боломжийг нээж байна
Д.БУДСҮРЭН: Сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын уялдаа холбоо сайжирсан
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн
М.ОТГОН: 2028 оны эцэст ямар ч нөөц илэрсэн Баяжуулах үйлдвэр бэлэн байх болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %