Г.Мөнх-Эрдэнэ: Монгол Улсын стандартад нийцсэн шахмал түлш үйлдвэрлэнэ

Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэтэй уулзаж, өнгөрсөн онд хийсэн томоохон ажил, 2023 оны зорилтын талаар тодруулан ярилцлаа. 

- Өнгөрсөн онд танай хамт олон хэр амжилттай ажиллав? Энэ онд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна?

-Дулааны цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орсноос хойш тав дахь жилдээ ажиллаж байна. Манай хамт олны хувьд 2022 он хамгийн их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн жил боллоо. Өөрөөр хэлбэл 336 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч, Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний дутагдалтай байсантай холбоотойгоор Диспетчерийн үндэсний төвөөс төв диспетчерийн зохицуулалтаар нэмэлт цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж ирсэн. Ингэснээр нийт 16,1 сая илүү буюу 352,1 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн. Манай цахилгаан станцад энэ онд мөн л эрчим хүчний систем, Эрчим хүчний яамнаас төлөвлөгөөг нэмж өгсөн. Өөрөөр хэлбэл бид батлагдсан төлөвлөгөөнөөс 11 сая кВт-ыг илүү үйлдвэрлэх даалгавар авсан. Цахилгаан эрчим хүч бол онцлогтой салбар. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл хэрэглээ хоёр нь зэрэг явагддаг. Хуримтлуулж болдоггүй. Тиймээс хамгийн түрүүнд тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, техникийн бэлэн байдалд байх ёстой онцлог салбар. Манай хамт олон 2022 онд осол авааргүй сайн ажилласан. Энэ онд ч бид ХАБ-ын осол, зөрчилгүй, найдвартай ажиллагааг ханган, тасралтгүй, үр ашигтай, төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллах зорилттой байна. 

-Одоогийн байдлаар нүүрсний хангалт ямар байна вэ?

-Манайх 18-20 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Он гарсаар уурхайнууд, аймгуудын цахилгаан станцууд 6-7 хоногийн нөөцтэй гэж ярьж байна. Нөөц бага байна гэдэг их эрсдэлтэй. Монголын Төмөр замын хоосон вагоны хангалт буюу нүүрс ачдаг вагоны тоо хүрэлцэхгүй байгаатай холбоотой цахилгаан станцууд хангалттай нөөцөө авч чадахгүй байна. 

-Нүүрсний чанар ямаршуу байна?

-Манайх нүүрсээ Шарын голоос авдаг. Чанарын хувьд асуудалтай байлаа. Гэрээнд заасан хэмжээнд ирэхгүй байна. Гэрээн дээр тохиргоо хийдэг л дээ. Сайн ирвэл илүү төлнө. Чанар муутай ирвэл үнийн дүнгээс хасна. Үүний дагуу явж байна. Өөрөөр хэлбэл яг төлөвлөсөн хэмжээнд нүүрсний чанар байсангүй. Бид “Шарын гол”-ын удирдлагатай энэ асуудлаар байнга ярьж байгаа. Шарын гол олон станцыг нүүрсээр хангадаг. Тэд “нүүрсний чанар огцом сайжрахгүй. Энэ хэмжээнд байна” гэсэн. Бусад станцын хувьд ч бас л байдал ийм л байгаа. 

-4-р зуухны их засвар жаахан удааширлаа. Шалтгаан нь юу байв? 

-Манай үндсэн гол тоноглолын нэг бол зуух. Манай 4-р зууханд Мон-Илч компани он дамнуулан засвар хийгээд дууслаа. Уг нь 11-р сарын 7-нд дуусах байсан ч Хятадын хил дээр тоног төхөөрөмж материал саатаад хугацааны хувьд амжсангүй. Гэхдээ ямар ч гэсэн шинэ зуухтай боллоо. 2023 онд 6-р зуухыг их засварт оруулахаар төлөвлөсөн. 

-Өнгөрсөн жил туршилтаар нээгдсэн шахмал түлшний үйлдвэрийн ажил ямар шатанд явагдаж байна?

-“Шахмал түлшний үйлдвэр” гэх нэгжийг манай цех дээр байгуулаад, цахилгаан станцад харьяалуулсан. Техникийн хувьд бэлэн болсон. Одоо бид Монгол Улсын стандартад нийцүүлж, бүтээгдэхүүн гаргах тал дээр ажиллаж байна. Эхний ээлжинд лабораторийн шинжилгээний хариугаар стандартад нийцсэн эсэхийг тогтоолгоно. Нийслэлийн гурван лабораторид бүтээгдэхүүний дээжээ явуулсан. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх газрын лабораторийн хариуг хүлээж байна. Нөгөө хоёр лабораторийн хариугаар стандартад нийцсэн байгаа. Хоёрт, Эрчим хүчний яамны дэргэдэх ШУТ-ийн зөвлөлөөр оруулж баталгаажуулдаг. Бид шинжилгээний хариу гүйцэд гарсны дараа ажлаа үргэлжлүүлнэ. 

-Шахмал түлшний үйлдвэр хэр хүчин чадалтай вэ?

-Эрдэнэт үйлдвэрээс дулааны хөнгөлөлт авдаг ажиллагчид, Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд, ахмадууд гээд 2300 орчим хүн байдаг. Тэднийг эхний ээлжинд шахмал түлшээр хангахаар ажиллаж байгаа. Цагт 10 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай дамжлагыг угсраад бэлэн болгосон. Дулааны хөнгөлөлт авдаг хүмүүсийн хэрэгцээ жилд 10 мянга орчим тонн. Цаашид өргөтгөнө гэж тооцоолж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтойгоор хийсэн. Өөрөөр хэлбэл хатаалгын камер, туузан дамжлагууд, бункерууд, оёдог, савладаг төхөөрөмжүүд хангалттай хүчин чадалтайг авч тавьсан. Үйлдвэрлэлээ өргөтгөх чиглэлээр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад танилцуулж, чиглэл авч ажиллана. Эрдэнэт хотын шахмал түлшний жилийн хэрэгцээ 50 мянган тонн. Бидэнд үүнийг хангах алсын зорилго бий. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 14
2023-06-03 | бямба гараг
Нар 04:56 минутад мандаж 20:44 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын зургаан цагаан хар луу өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна.
Суудал: Ус

Аргын тооллын 6 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 14, Онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Ярилцлага

wave
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой
Ц.Батдорж: Миний ажил хүнтэй, техниктэй харьцдагаараа онцлог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-03
18°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
5°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-04
20°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
7°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-05
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
2023-06-06
23°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
8°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-06-07
23°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
11°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3447.5 -0.0001 %
EUR 3679.86 -0.0016 %
GBP 4261.63 +0.0003 %
RUB 42.63 -0.0054 %
CNY 485.0 -0.0024 %
KRW 2.6 -0.0077 %
CAD 2526.38 -0.0045 %
NZD 2066.78 -0.0090 %
AUD 2232.77 -0.0085 %
JPY 24.67 +0.0036 %
HKD 440.14 -0.0002 %
SGD 2544.56 -0.0004 %
CHF 3781.6 -0.0058 %
SEK 315.76 -0.0058 %
TRY 166.54 -0.0198 %
THB 99.24 +0.0030 %