Үндэсний бүтээмжийн шилдэг дугуйлан “ТӨСЛИЙН БАГ”

     Шинэ оны босгон дээр Монголын бүтээмжийн төв, Азийн бүтээмжийн байгууллага хамтран зохион байгуулсан чуулганы үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн Ч.Энхбаатар ахлагчтай “Төслийн баг” Үндэсний бүтээмжийн шилдэг чанарын дугуйлангаар шалгарч шагнал хүртсэн юм. 

Бид шилдгүүдийн үйл ажиллагааг сурвалжлахаар Баяжуулах үйлдвэрийг зорилоо. Баяжмалын дотнохон үнэр ханхийсэн галерейгаар дотогшилж, үйлдвэрийн гүн рүү ороход аварга тээрмийн нүргээнээр чичирхийлэл бага зэрэг мэдрэгдэнэ. “Төслийн баг”-ийн ахлагч, технологич Ч.Энхбаатар сургалтад суугаа эзгүй үе таарчээ. Нунтаглан баяжуулах хэсгийн дарга Т.Гэрэлт-Од хэдий ажил ихтэй байсан ч бидэнд цаг гаргаж, дугуйлангийнхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. 2017 онд Нунтаглан баяжуулах хэсгийн тухайн үеийн дарга М.Отгон, тээрмийн технологич Г.Цогтгэрэл, одоогийн дарга Т.Гэрэлт-Од технологич инженер байхдаа анх “Төслийн баг”-ийг байгуулж, технологийн үйл явцыг шинэчлэх, тоног төхөөрөмжийн шийдлийг сайжруулахаар байнгын хийдэг ажлаа бичиг баримтжуулж, эдийн засгийн үр ашгийг нь тооцох нь өөрөө бүтээмж юм байна гэдэг энгийн ойлголтыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Өмнө нь бол өдөр бүхэн тохиодог асуудал, бэрхшээлийн гарц шийдлийг инженерүүд олж, санаачилгатай ажилладаг ч бичиг баримтжуулж үлдээдэггүй, түүнийгээ үнэлүүлдэггүй байж. Бүтээмжийн үйл ажиллагааны гол давуу тал нь гаргасан сайн санал, санаачилга, төсөлт ажлынхаа үр дүнгээр урамшуулал хүртдэг тогтолцоо юм. 200 гаруй ажилтантай, Нунтаглан баяжуулах хэсэг хэмээх өнөр бүлд хүний л амьдрал хойно баяр жаргал, зовлон гуниг бишгүй тохионо. Энэ үед зарцуулах төсөв мөнгийг бүтээмжийн үйл ажиллагааны урамшууллаас босгож болох юм байна гэдэг сийрэг бодолтой залуусын санаанаас “Төслийн баг” бүрджээ. Тэд үйлдвэрлэлийн процессыг жигдрүүлэх, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, металл авалтыг өсгөх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлсэн нь үйлдвэрт өндөр үр ашиг авчирсан. Ердөө жилийн дараа буюу 2018 онд тэд  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэрэмжит “Инноватор” цомын эздээр тодорч, 100 сая төгрөгийн шагнал хүртсэн юм. Шилдгүүд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилтэт шийдэлд тулгуурлан металл авалтыг нэмэгдүүлж, хаягдал дахь зэсийн агуулгыг бууруулан нэмэлт орлого олох боломжийг өсгөж чадсан гавьяатай. Инноваторууд уг төслөө хэрэгжүүлэхдээ тухайн үед 330 гаруй сая төгрөгийн зардал гаргаж, жилд зургаан тэрбум төгрөгийн ашиг олох нөхцөл бүрдүүлсэн тухай мэдээлэл одоо ч сонины хуудаснаа дурайн байна. Засвар, механикийн заводын хөгжүүлж, хэрэгжүүлсэн, анхны “инноватор” цом хүртсэн бүтээлийн эх үүсэл нь эдний багийн санаа байсныг учир мэдэх улс ярьдаг. Ийм амжилттай, үр бүтээлтэй ажилласан “Төслийн баг”-ийн анхдагчид одоо бүгд шат ахиж, хариуцлагатай алба хашиж явна. Тухайлбал, М.Отгон Баяжуулах үйлдвэрийн дарга, Г.Цогтгэрэл тус цехийн Ерөнхий инженер, Т.Гэрэлт-Од хэсгийн дарга болж  дэвшсэн. Энэ нь Эрдэнэт үйлдвэрт санаачилгатай, сайн ажилласан хүнд боломж нээлттэй байдгийн нотолгоо юм. 

Одоо “Төслийн баг”-ийг хоёр дахь үеийн инженерүүд болох баяжуулалтын технологич К.Заманбек, Д.Бат-Эрдэнэ, Г.Бат-Очир нарын залуус сайн авч явна. Тэд бүтээмжийн ажил гэдэг ерөөсөө л хамтын ажиллагаа гэж тодорхойлсон. Аливаа асуудал бэрхшээлийг давах шийдлийг хэн нэг нь гаргана, түүнийг боловсруулж, инженер техникийн ажилтнууд хамтдаа хэрэгжүүлнэ. Ажилтан бүр өөрийн үүрэг оролцоотой. Бүр эхнээсээ их цэгцтэй хэрэгжиж, тогтворжсон үйл ажиллагаа гэж хэсгийн дарга нь онцолсон. Бүтээмж чанарын дугуйлангууд нь улирал тутам ажлаа дүгнэнэ. Үйлдвэрийн газрын хэмжээнд сайн санал гаргалтаар Баяжуулах үйлдвэр, тэр дундаа Нунтаглан баяжуулах хэсгийнхэн тэргүүлдэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сайн саналын системийн дархан манлайлагч, 2022 оны Шилдгийн шилдэг ажилтан Г.Болдхуяг мөн эднийх. Сайн санал гаргалт, бүтээмжийн хэрэгжүүлэлт нь үндсэндээ Нунтаглан баяжуулах хэсгийн соёл, брэнд үйл ажиллагаа болтлоо ийн хөгжжээ.  

Үндэсний бүтээмжийн шилдэг дугуйлан “Төслийн баг”-ийнхан хамгийн сүүлд жилд 12 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, хам баяжуулалтын шинэ секц ажилд оруулсан. Мөн хам баяжуулалтын 1-р секцийн цэвэрлэгээний флотацын фронтыг нэмэгдүүлэн, баяжуулалтын хугацааг өсгөсөн нь 500 сая төгрөгийн ашиг олсон. Нунтаглалтын 2-р шатны ангилагчийн халианы хошууг дан металлаар хийх нь элэгдэл ихтэй байсан тул доторлогоог резин болгосноор жилд 140 сая төгрөгийн үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнээс гадна “Эрдэнэт”-ийн Баяжуулах үйлдвэр хөөсрүүлэгч урвалжийг эмульс хэлбэрээр буюу устай найруулж хэрэглэдэг. Үүнийг ажиллагаа багатай, цэврээр нь хэрэглэхэд гарах үр дүнгийн талаар судалгаа, үйлдвэрлэлийн туршилт явуулснаар санаанд оромгүй боломжийг тэд нээсэн. Хөөсрүүлэгч урвалжийг цэврээр нь ашиглахад технологид маш олон эерэг нөлөө үзүүлж байлаа. Зэсийн металл авалт тодорхой хувиар нэмэгдэж, чанар илүү сайжирч, молибден гаргалт өссөн. Энэ нь жилд нэг тэрбум 800 сая төгрөгөөр гарцыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн нь гайхалтай. Мөн “Төслийн баг”-ийнхан мoлибдены шинэ шугамын  үндсэн баяжуулалтын машины 3-р хагасыг 1-р цэвэрлэгээний флотац болгох нь төслийн хүрээнд уян схем хийж, насосны зумпфуудыг өндөрлөснөөр шинэ шугамын үр ашиг дээшилж, зэсийн баяжмал дахь молибдены агуулга тогтворжин, баяжуулалтын хугацаа 20 минутаар нэмэгдэж, нэг тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдсэн байдаг. Энэ мэт олон ажлыг дурдаж болно. Хэсгийн дарга Т.Гэрэлт-Од хэлэхдээ, баяжуулалтын өөрчлөлт асуудлыг өргөс авсан мэт арилгадаггүй. Гол нь үр дүн эерэг талдаа байх нь чухал. Аливааг том дүр зургаар харах хэрэгтэй гэсэн юм. 

“Төслийн баг”-ийн хамгийн залуу гишүүн, технологич Г.Бат-Очир тэмдэглэл хөтлөх, бичиг баримт боловсруулах, баталгаажуулах, мэргэжлийн хүмүүстэй хамтарч эдийн засгийн тооцоо гаргах гээд багтаа нарийн бичгийн үүрэг гүйцэтгэнэ.  Үнэндээ хамгийн чимхлүүр, цаг их авсан амаргүй ажил л даа. Гэсэн ч тэр оюунлаг, чадварлаг инженерүүдээсээ ихийг суралцаж сэтгэл өег явдгаа илэрхийлсэн. Тэрээр  саяхан их ажил нугалдгийнхаа шанг Бүтээмжийн зөвлөлөөс хүртэж, 14 хоног гадаадын сургалтад хамрагдах эрхийн бичгээр шагнуулсан. Тэднээс би “Энэ онд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?” гэж асуухад шилдгүүд “Бид ажлаа төлөвлөдөггүй. Маргааш ямар асуудал, бэрхшээл тулгарахыг хэлж мэдэхгүй. Бидний өдөр тутмын ажлыг амьдрал зааж чиглүүлдэг” гэсэн юм. “Төслийн баг”-ийнхан маргаашийн мандах нарыг итгэл, тэмүүлэл дүүрэн угтаж байна.      
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 6
2023-03-27 | даваа гараг
Нар 06:42 минутад мандаж 19:14 минутад жаргана.

Хаврын дунд хөхөгчин туулай сарын хоёр хар хөх бич өдөр

Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
Суудал: Гал

Аргын тооллын 3 сарын 27, Сумьяа гараг. Билгийн тооллын 6, Чөлөөт эх одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Хаягдлын санд олон улсын аудит хийх, далангийн тогтворжилтыг тодорхойлох ажил үргэлжилж байна
А.АНХБАЯР: Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдын 30 орчим хувийг Орхон аймгийн тамирчид бүрдүүлж байна
Я.АРИУНЗУЛ: Бүх нийтээр мод тарих өдрийн өмнөх долоо хоногт “Seed expo” зохион байгуулна
С.БАЯРЦЭЦЭГ: Тодорхой давтамжтай, бага багаар хооллох нь зохистой хооллолтын зарчим юм
Ц.ШИНЭДОРЖ: Дундын овоолго үүсгэж ашиглавал хүдрийн агуулгыг тогтвортой түвшинд барьж ажиллана
Д.БАЯРСАЙХАН: Мэддэг чаддаг бүхнээ бусдад заах хэмжээнд хүртлээ ажилласан байна
Хамгаалах хувцас, хэрэгслийн ханган нийлүүлэлт, түгээлтийн талаар санал солилцов
Г.Мөнх-Эрдэнэ: Монгол Улсын стандартад нийцсэн шахмал түлш үйлдвэрлэнэ
Геологи, хайгуулын экспедицийн дарга М.ДАМДИНСҮРЭН: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад томоохон ажил хийнэ
Г.БОЛД: Ажилд орохдоо тэмүүлж байсан анхны мэдрэмжээ л хүн алдахгүй байх хэрэгтэй

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-03-28
10°C
Цэлмэг
Салхи: 6м/сек
-2°C
Цэлмэг
Салхи: 4м/сек
2023-03-29
12°C
Цэлмэг
Салхи: 5м/сек
-1°C
Цэлмэг
Салхи: 4м/сек
2023-03-30
13°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
0°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-31
4°C
Цас
Салхи: 8м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
2023-04-01
-4°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
-10°C
Цас
Салхи: 8м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3525.51 -0.0005 %
EUR 3817.42 +0.0052 %
GBP 4326.15 +0.0003 %
RUB 46.32 +0.0136 %
CNY 514.67 +0.0052 %
KRW 2.73 +0.0147 %
CAD 2569.24 -0.0016 %
NZD 2198.51 +0.0031 %
AUD 2357.86 -0.0014 %
JPY 27.07 +0.0174 %
HKD 449.15 -0.0008 %
SGD 2655.05 +0.0059 %
CHF 3841.68 +0.0052 %
SEK 341.04 +0.0012 %
TRY 184.89 -0.0023 %
THB 103.52 +0.0104 %