“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Энэрэл” хүүхдийн төвд Скаутын “Хамелеон” бүлгэм танхимын “Майхан цугларалт”-ыг Орхон аймагт анх удаа зохион байгууллаа. Цугларалтад 30 скаут хүүхэд оролцсон. Скаут хүүхдүүд “In door camp” буюу танхимын “Майхан цугларалт”-д оролцсоноор майхан барих, морз унших, уяа зангилаа тайлах, дохио таних зэргийг хамтдаа хийж, суралцжээ. Энэ үйл ажиллагааг “Энэрэл” хүүхдийн төвийн Арга зүйч, Скаутын “Хамелеон” бүлгэмийн удирдагч Х.Баярмаа удирдлаа. 12-оос дээш насны хүүхдүүд скаутад сайн дураараа элсдэг юм. Скаутын үйл ажиллагаанд оролцсоноор амьдрах ухаан, багаар ажиллах чадварт суралцаж, гамшиг осол, аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг дадал эзэмшдэг. Орхон аймгийн хэмжээнд 118 хүүхэд скаутын хөдөлгөөнд нэгдэж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Орхон аймгийн Скаутын холбоо ирэх 3 дугаар сард бүлгэмийн удирдагч багш, удирдагч хүүхэд бэлтгэх сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
2023-03-27
Билгийн тооллын 6