Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо MNS ISO 21001:2021 стандартын сургалт явагдаж байна

     “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь орон нутагт Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэн баталгаажуулалтын гэрчилгээ авсан анхны боловсролын байгууллага юм. Тус сургууль өөрийн тэргүүн туршлагаа орон нутгийн бусад боловсролын байгууллагуудтай хуваалцан, ISO 21001 стандартыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор БШУГ-тай хамтран “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо MNS ISO 21001:2021 стандарт”-ын танилцуулах сургалт зохион байгуулж байна.

     Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Орон нутгийн их дээд сургуулийг дэмжиж хамтран ажиллах” заалт тусгагдсаны дагуу аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр БШУГ-тай хамтран бүх шатны боловсролын байгууллагуудад зориулагдсан дээрх стандартыг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагад нэвтрүүлэх зорилготой стандартын танилцуулга М1 сургалт “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр өнгөрсөн баасан гарагт эхэлсэн. Сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй удирдах ажилтан хамрагдлаа. Энэ сарын 19, 20-нд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдах ажилтнууд дээрх сургалтад хамрагдах юм. 

     Тус сургалтыг зохион байгуулснаар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагуудын хувьд “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS ISO 21001:20121 (ISO 21001:2018) стандарт”-ыг нэвтрүүлэх, шаардлага хангасан тохиолдолд стандартын гэрчилгээгээр баталгаажих, “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO21001 стандарт”-ыг хэрэгжүүлсэн анхны аймаг болох зэрэг олон үр дүн хүлээгдэж байна.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 6
2023-03-27 | даваа гараг
Нар 06:42 минутад мандаж 19:14 минутад жаргана.

Хаврын дунд хөхөгчин туулай сарын хоёр хар хөх бич өдөр

Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
Суудал: Гал

Аргын тооллын 3 сарын 27, Сумьяа гараг. Билгийн тооллын 6, Чөлөөт эх одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Хаягдлын санд олон улсын аудит хийх, далангийн тогтворжилтыг тодорхойлох ажил үргэлжилж байна
А.АНХБАЯР: Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдын 30 орчим хувийг Орхон аймгийн тамирчид бүрдүүлж байна
Я.АРИУНЗУЛ: Бүх нийтээр мод тарих өдрийн өмнөх долоо хоногт “Seed expo” зохион байгуулна
С.БАЯРЦЭЦЭГ: Тодорхой давтамжтай, бага багаар хооллох нь зохистой хооллолтын зарчим юм
Ц.ШИНЭДОРЖ: Дундын овоолго үүсгэж ашиглавал хүдрийн агуулгыг тогтвортой түвшинд барьж ажиллана
Д.БАЯРСАЙХАН: Мэддэг чаддаг бүхнээ бусдад заах хэмжээнд хүртлээ ажилласан байна
Хамгаалах хувцас, хэрэгслийн ханган нийлүүлэлт, түгээлтийн талаар санал солилцов
Г.Мөнх-Эрдэнэ: Монгол Улсын стандартад нийцсэн шахмал түлш үйлдвэрлэнэ
Геологи, хайгуулын экспедицийн дарга М.ДАМДИНСҮРЭН: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад томоохон ажил хийнэ
Г.БОЛД: Ажилд орохдоо тэмүүлж байсан анхны мэдрэмжээ л хүн алдахгүй байх хэрэгтэй

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-03-28
10°C
Цэлмэг
Салхи: 6м/сек
-2°C
Цэлмэг
Салхи: 4м/сек
2023-03-29
12°C
Цэлмэг
Салхи: 5м/сек
-1°C
Цэлмэг
Салхи: 4м/сек
2023-03-30
13°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
0°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-31
4°C
Цас
Салхи: 8м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
2023-04-01
-4°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
-10°C
Цас
Салхи: 8м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3525.51 -0.0005 %
EUR 3817.42 +0.0052 %
GBP 4326.15 +0.0003 %
RUB 46.32 +0.0136 %
CNY 514.67 +0.0052 %
KRW 2.73 +0.0147 %
CAD 2569.24 -0.0016 %
NZD 2198.51 +0.0031 %
AUD 2357.86 -0.0014 %
JPY 27.07 +0.0174 %
HKD 449.15 -0.0008 %
SGD 2655.05 +0.0059 %
CHF 3841.68 +0.0052 %
SEK 341.04 +0.0012 %
TRY 184.89 -0.0023 %
THB 103.52 +0.0104 %