Энтрепренерүүд Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа

М.Балжинням
Сэтгүүлч
Энтрепренерүүд Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулдаг уламжлалт “Энтрепренерийн аян”-ны хүрээнд тус танхимын гишүүн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа. Оны шилдэг байгууллагаар шалгарсан аж ахуйн нэгжүүдээр тойрон аялж, амжилт ололт, туршлагаа солилцдог энэхүү аян нь МҮХАҮТ-ын нэг чухал ажил юм. Эрдэнэт үйлдвэртэй танилцахаар ирсэн энэ удаагийн багт Монгол улсын тэргүүлэх 20 гаруй компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид багтжээ.                                                                                                            “Монгол Улсын төсвийн гол бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэртэй нэг бүрчлэн үзэж, танилцсан хүн ховор. Түүхээс нь эхлээд  үйлдвэрлэл,  үйл ажиллагаатай нь биечлэн танилцах, үзэж сонирхох боломж олдсонд баяртай байна. Мөн манай аяллын үеэр багийн төлөөллүүд өөр өөрийн чиглэлээр хамтран ажиллах, санал бодлоо солилцох зэрэг албан яриа хэлцэл өрнүүлж буй нь ач холбогдолтой” гэж МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн ярилаа.                                                                         Энтрепренерүүд аяллын хөтөлбөрийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн түүхэн музейг үзэж, “Эрдэнэт медикал” эмнэлэг, үйлдвэрлэлийн үндсэн цехүүдээр орж танилцлаа. Мөн тус үйлдвэрийн удирдлага, ажилтнуудын төлөөлөлтэй "В2В" буюу "Бизнесээс бизнес рүү" уулзалт зохион байгуулагдах юм.                                                                                             

Б.Баттөгс
Зурагчин

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.