“Тип Топ”-ын Ганболд

     Жаахан хүү спортын бүхий л төрөл, тэр дундаас цанын спортыг гойд сонирхоно. Туниа муутай, сулхан биетэй болохоор секцэнд орсон ч хасагдчихна. Гэлээ ч тэр цөхөрсөнгүй. Хугархай цанаа кофены лааз тавьж, шивээ хадаасаар бэхэлж аваад л урд уул руу найзтайгаа гарна. Анх ингээд л явахад өвгөжөөр орос ууланд таарч, “..тэгж гулга”, гэж зааж, “Маргааш дулаан хувцаслаж ирнэ шүү” гэж. Т.Ганболд өдөр алгасахгүй орос ахаа даган цанаар гулгана. Гулгах тусмаа л улам хорхойсно. Тэгээд жилийн дараа багшдаа тоогдсоноор барахгүй, сургуульд ирсэн гуравхан цанын нэгийг түүнд өгөв. Сургууль, хотын аваргын тэмцээнд тэргүүн, дэд байр ч эзэлдэг болов. Ардын армид тамирчин цэргээр алба хааж, Улсынхаа нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд ч оролцож явав. Ийн цанын спортоор Монголдоо нэртэй, Булган нутгийн уугуул, Эрдэнэт хотын суугуул хүү, спортын мастер Т.Ганболд ГОК-ын ажилтан болох зам мөр ч энэ спорттой холбоотой. Аравдугаар ангиа төгсөөд, сургууль соёлд ч орж амжсангүй. 1986 оны намрын нэгэн өдөр “цанын” найз Оросын консулын Үйлдвэрчний хорооны дарга эр “Чи сургуульд явахгүй л юм бол ажил хийгээч, юу хийхийг хүсэж байна?” гэхэд нь мань хүн ч мэддэгээрээ “Белаз” л гэж. Бас “цанын” ах Цэрэндорж нь хэсгийн даргадаа танилцуулахад түүнийг уриалгахан хүлээж авчээ. Ингээд л Автотээврийн байгууллагад туслах ажилчин болж. Хүмүүст туслаад аар саар юм хийж явахад хэсгийн дарга З.Шарав “Чи ийм ажил хийхгүй ээ” гээд дагуулж яваад, засварчин Жавхлантөгс дээр очиж, “Энэ залууг Белазын засварт сургаарай” гэж. Ингээд л багшийгаа дагаж, түлхүүр багажийнхаа эвийг олж, бас курст сууж, орос хэл дээр засварын ажлын “номын дуу” сонсов. Аварга техникийн бэлэн байдлыг хангах, авхаалж, оюун шаардах энэ ажилд уйгагүй зангаараа ханцуй шамласаар хоёр оныг үдэж байтал эх орны дуудлагаар эр цэргийн албанд мордох болов. Энэ үед, “Эр цэргийн алба сайхаан дүү минь. Албаа сайн хаагаад эргэж ирээд ажилдаа ороорой, ажлын байрыг чинь хадгална аа” гэсэн хэсгийн даргын халуун дотно үг сэтгэлийг нь хөдөлгөв. Эр цэргийн албаа нэр төртэй хаасан тамирчин байлдагчийг Төмөр замын Р.Раш дарга “Замчин” нийгэмлэгтээ урьж, байр амласан ч, тэрээр ээжийгээ, хамт олноо, ажлаа санасаар Эрдэнэтдээ ирсэн. Белаз засах нарийн чимхлүүр, бас бахархалт ажлаа хийсээр. 1996 онд энэ хэсэгт Герман Улсын “Тип Топ” дугуй засвар ажиллаж эхэллээ. 1997 онд З.Шарав дарга түүнийг дуудаж, энд ажиллахыг санал болгожээ. Хоёр ч удаа Герман улсад очиж үйлдвэрт нь сурч, мэргэжил дээшлүүлсэн тэрээр өдгөө Монгол Улсын хэмжээнд “Тип Топ” резинэн дугуй засварын “улаан номд орсон” мэргэжилтний нэг болж, “Тип Топ”-оор овоглуулах болжээ. Тэр Белазын дугуйнд гарсан гэмтлийг нэг минутад 22 мянга хүртэл эргэлттэй багаж ашиглан “эмчилнэ”. Түүний ажил товчхондоо толгойгоо сайн ажиллуулдаг, урагшаа давшдаг байхыг шаарддаг. Янзалсан дугуй нь хэчнээн олон км зам туулна, тэр хэрээр Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагт өндөр үр ашиг авчирна. Энэний тулд ухаан сийлнэ, шинийг сэднэ. Олон арван бүтээл туурвиж, түүнийгээ ажилдаа нэвтрүүлж, үр дүнг нь үзэх бүртээ түүний сэтгэл хачин их догдолно. Гарын дүй, авхаалж самбаа, сэтгэх чадвар, хүч чадал, техникийн мэдлэгтэй хүн л төгс хийж чадах энэ ажилдаа тэр бүхий л сэтгэлээ зориулж, өндөр ур чадвартай нэгэн болохоо түмэнд нотлон харуулсан. Хөдөлмөр зүтгэл, ур чадварыг нь төр засаг үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Эрдэнэт үйлдвэр “Хөдөлмөрийн аварга”, “А.Ф.Тюряковын нэрэмжит шагнал”, “Шилдэг ажилтан”-аараа шалгаруулан шагнасан. Монголын нэртэй том том уурхайгаас ирж, Т.Ганболдоос суралцсан шавь нарын тоо 30 давжээ. Эрдэнэт үйлдвэрийн “Залгамж” хөтөлбөрийн хүрээнд засварчин Далайцэрэнд арга туршлага, эрдэм ухаанаа өвлүүлэхээр мэрийж байгаа. Мөн цехийн даргын тушаалаар Цулбуур хэмээх залуутай мөн л багш шавийн барилдлагатай ажиллаж эхэлжээ. Тэр гарын дөрвөн шавьтай бөгөөд, олон залууст мэргэжлээ өвлүүлж, чадалтай “дугуйчин” бэлтгэхийн төлөө чармайдаг. Энэ эрхмийн амнаас хамт олны тухай, дарга удирдлагуудынхаа тухай магтаал асгарах. “Манай засварчид ажлын төлөө төрсөн улс. Дэлхийг хамарсан цар тахлын үед хил гааль хаалттай, сэлбэг материал ирэхгүй хүнд үед “Белаз”-аа зогсоочихгүй гэж, хуучнаа эвлүүлж, хаягдлаа ашиглаж, нөхөж сэргээгээд мөн ч их мачийсан даа. Жинхэнэ бүтээлч улс чинь манай засварчид шүү дээ. Ажлаа хөнгөвчлөх гэж, аюулгүй ажиллах гэж ямар их зүйлийг санаачилж хийдэг гээч. Тэр болгоноо сурталчилж, рекламдахгүй ээ. Тийм зав ч үгүй. Эгэлхэн мөртөө энгүй хөдөлмөрч хүмүүс л гэж хэлнэ дээ би тэднийгээ. Манай Нэргүй бас л Монголдоо цөөхөн “Тип Топ”-ын чадварлаг засварчдын нэг дээ. Хэсгийн маань үе үеийн дарга удирдлагууд ажилчдаа хөгжүүлж, хөдөлмөрлөх нөхцөл, хамгаалах хэрэгсэлд байнга анхаарч, ажилчдынхаа төлөө байж чаддаг. Ийм л сайхан хамт олон доо” гэв. Т.Ганболд нийгмийн идэвхтэй хүн. Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын холбооны удирдах зөвлөлд ажиллаж, залуусыг бүтээлч үйлс, сайн сайханд уриалан, тэдний дунд соён гэгээрүүлэх ажил олныг хийж явсан үе түүнд бий. Тэр цех, хэсгийнхээ тулганы чулууг тавилцсан, хүнд даацын машинуудын засвар үйлчилгээг төрөлжүүлэн, оновчтой зохион байгуулсан дээд үеийн удирдлагууд, ахмад үеийн засварчдынхаа ачийг үргэлж санаж, тэднээрээ бахархаж явдаг. Гялалзаж явсан түүнд уруудах үе ч тохиож. Төрсөн хоёр ахаа 20 хоногийн зайтай алдчихаад, сэтгэлийн тэнхээ алдарч, багагүй “балгаж” явах үед нь Аж үйлдвэрийн гавьяат ажилтан З.Шарав дарга нь: “Чи ийм хүн байсан юм уу, би чамайг арай өөр гэж бодож явлаа” гэх үг сэрхийтэл орой руу нь орж, хор шар ч хөдлөх шиг. Тэр мөчөөс л өөрийгөө татаж чаджээ. Т.Ганболд таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтаас эхлэн, Баяжуулах үйлдвэрийн анхдагч, нэртэй цахилгаанчин явсан аав нь хүүдээ: “Чадахгүй юм хийж хүнд саад бүү бол. Чаддаг зүйлээрээ дагнаж, түүнийгээ чанартай хий” гэж сургажээ. Түүний ээж мөн л олон түмэнд буяны гараа илгээсэн сувилагч хүн байжээ. Т.Ганболдынх ихэр хүү, охинтой, бас зээтэй. Эхнэр Б.Соёлмаа нь Цэцэрлэгийн багш. Эднийх спорт, биеийн тамирт дуртай гэр бүл. Тэд залуухан байхдаа Хангал суманд байх хадмындаа дугуйгаар очдог байж. Одоо ч хамтдаа дугуйгаа унаад Эрдэнэтийн гудамжаар зугаалах дуртай гэнэ. Хүүхдүүдээ ч олон төрлийн спортоор хичээллүүлсэн. Хоёр ихэр нь спортлог төдийгүй, гадаад, дотоодод дээд сургууль дүүргэж, өндөр боловсрол эзэмшжээ. Одоо мэргэжлээрээ ажиллацгааж байна. 

Эрдэнэт үйлдвэрт өдгөө 36 жилийн хөдөлмөрөө шингээн, үр бүтээлтэй ажиллаж, үлгэр дуурайлалтай яваа энэ эрхэм, залууст хандан “Байнга дасгал хөдөлгөөн хийж, биеэ эрүүл авч яв. Эрүүл хүнээс илүү бүтээмж, амжилт гарна. Орчин үеийн техник, технологийн хөгжлөөс бүү хоцор. Үргэлж өөрийгөө хөгжүүлж яв. Ахмад үедээ хүндэтгэлтэй ханд. Эрхэлсэн ажилдаа үнэнч зүтгэж, уйгагүй, тууштай хөдөлмөрлө” гэж захисан юм. 

Зорилгынхоо төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж, амжилтад хүрдгийн тод жишээ болсон таны үйлс бүхэн тэгш, дүүрэн байхыг ерөөе.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Алтангэрэл: Төслийн дэд бүтцийн ажил 60 орчим хувьтай явна
Х.ХУЛАН: Жингээ хасаж чадахгүй байвал бамбайн даавраа шалгуулаарай
А.ЭРДЭНЭЦОГТ: Үйлдвэрлэлийн орчны тоосжилтыг цэвэршүүлж, хүмүүст эрүүл агаар бэлэглэдгээрээ бахархдаг
О.ДЭЛГЭРМАА: Манай зусланг зорьж, гадаадаас хүүхдүүд ирдэг
А.ТҮВШИНЖАРГАЛ: Асуудлыг болохгүй талаас нь харах тусам улам томордог
Н.ЭРДЭНЭТУЛГА: Аливаад дөртэй, эр зоригтой байхыг хичээдэг
Б.БААСАНСҮРЭН: Төслийн барилга байгууламж, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай явна
Н.ЧҮЛТЭМСҮРЭН: Инженер хүн амьдралаас олон талын мэдлэг олж авдаг
Я.ПҮРВЭЭ: Энэ онд 30 мянган тонн баяжмал Биржээр арилжаална
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %