Эрдэнэт үйлдвэрийн 311 ажилтан орон сууцны хөнгөлөлтөд хамрагдлаа

М.Балжинням
Сэтгүүлч
Эрдэнэт үйлдвэрийн 311 ажилтан орон сууцны хөнгөлөлтөд хамрагдлаа

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн 311 ажилтан орон сууцны хөнгөлөлт болох 13 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ. Үүнд нийт 4 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Тус үйлдвэр ажилтнуудаа орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэн, орон сууц худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хэмжлэгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж ирсэн. Энэ оны эхнээс үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны хоорондын  шинэ “Хамтын гэрээ”-нд орон сууцны дэмжлэгийн хэмжээг 13 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр заасны дагуу ийнхүү дээрх ажилтнууд хөнгөлөлтөд хамрагдаад байна. Өмнөх оны эхний хагас жилд нэг ажилтанд олгох  орон сууцны дэмжлэг 12 сая төгрөгийг  273 ажилтан авч, үүнд  3.3 тэрбум төгрөг зарцуулж байсан үзүүлэлтийг Нийгмийн харилцаа, хамтын ажиллагааны газраас харьцуулж гаргажээ.  
Мөн 2022 оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр, нийт 2706 ахмад настны тэтгэврийн нэмэгдэл, эмчилгээний  болон бусад тусламж дэмжлэгт 5.1 тэрбум төгрөг зориулсан бол ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд 949.3 сая төгрөг зарцуулаад байна.  Энэ хугацаанд 1099 ажилтан нийт 4 тэрбум төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж хүртжээ. 
 

Б.Баттөгс
Зурагчин

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.