Д.Үүрийнтуяа: Балансын хурал үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа хангалттай сайн хэрэгжиж байна гэж үнэллээ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон 2022 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны үр дүн, явц гүйцэтгэлийг хэлэлцэж, дүгнэлээ. Тайлангийн хурлын онцлог, гарсан шийдвэрийн талаар тус үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяагаас тодруулав. 

-Үйлдвэрийн оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ. Үйл ажиллагааны үр дүн эхний хагас жилд хэрхэн харагдав?

Бид Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний 5 жилийн ажлын ард гарч, энэ 2022 оноос хоёр дахь таван жилийн ажилдаа ороод байна. Өөрөөр хэлбэл, 2022-2026 он хүртэл хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлээ үнэлж, дүгнэлээ. Үйлдвэрийн цех нэгжүүд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахад энэ жил онцгой анхаарч ажиллаж байгаа. 2022 он Эрдэнэт үйлдвэрийн хувьд онцлог жил. Учир нь энэ онд бид түүхэндээ хамгийн их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, 1 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн үг. Үндсэндээ 2031 он хүртэлх үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх гол хөрөнгө оруулалт 2022-2024 онд хийгдэх ёстой. Тэгэхээр бид 2022 оны хөрөнгө оруулалтын ажил, түүний явцад ач холбогдол өгч, үүний гүйцэтгэлд энэ удаагийн балансын хурлаа чиглүүллээ. Хурлаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж буй талаар цех нэгжүүдийн тайлан мэдээллийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй сонссон. Үндсэн үйл ажиллагааны үр дүн зорилтот түвшинд хангалттай сайн хэрэгжиж байна гэж үнэллээ. Балансын хуралд бүх нэгж буюу үйлдвэрийн газрын 35 цех нэгж тайлангаа танилцуулсан. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэхэд хангалттай сайн хэрэгжиж байна. Мэдээж, ковидын нөхцөл байдал, геополитик, хил гааль тээвэртэй холбоотой асуудлуудаас шалтгаалан хойшилж, саатсан ажлууд бий. Гэсэн ч аль болох бидний өмнө тулгарч буй сорилтуудыг давж гарч, ковидоос улбаатай саад бэрхшээлийн ямар нэг нөлөөгүйгээр ажиллах зорилгын маань үр дүн гарч байна гэдгийг онцлон хэлэх байна. 

-Тайлангийн хурлын шийдвэр, цаашид юунд анхаарах ёстойг онцлов?

Цех нэгжүүдийн хувьд тайлангийн боловсруулалт, хамгаалалтаа холбогдох дүрэм журмын хүрээнд хийгээд хэвшсэн байна. Одоо бидний гол зорилт бол хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөрүүдийнхээ хэрэгжилтийг эрчимжүүлэх. Хамгийн гол нь бид төлөвлөгөөт зорилтуудаа бүрэн хэрэгжүүлээд ажиллаж буй нөхцөлд хэт ирээдүйд чиглэсэн илүү их үр ашиг гаргах хөрөнгө оруулалтын ажлууддаа гол анхаарах шаардлагатай гэдгийг онцолж даалгасан. Тиймээс цаашид энэ чиглэлд анхаарч, ажиллах  үүрэг даалгавар цех нэгжүүдэд өгөгдлөө.  

-Эрдэнэт үйлдвэрт хэмнэлтийн бодлого хэрэгжиж байгаа. Энэ бодлогын хэрэгжилт, явц ямар байна вэ?

Хэмнэлтийн чиглэлээр УИХ-аас баталсан “Төрийн хэмнэлтийн хууль”, Засгийн газрын хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх тогтоолын хүрээнд Эрдэнэт үйлдвэр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Энэ нэгдсэн төлөвлөгөөгөө үндэслэж, цех нэгж бүр дотооддоо хэмнэлтийн зарчимд шилжин ажиллаж байна. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хэрэгжүүлж буй хэмнэлтийн бодлого бол зөвхөн Төрийн хэмнэлтийн хууль батлагдсанаар эхэлсэн ажил биш. Бид хэмнэлтийн бодлогыг 2017 оноос хойш жил тутам хэрэгжүүлж ирсэн.  Тэр тусмаа зэсийн үнийн өсөлт өндөр байгаа үед үнийн өсөлт дагасан зардлын өсөлт гаргахгүй байх чиглэлд онцгой анхаарч, бодлого барьж ажиллаж байсан. Тэгэхээр бидний хэрэгжүүлж буй энэ бодлого Монгол Улсын хууль тогтоомжоор баталгаажсан цаг үед бид төлөвлөгөө гарган түүнийгээ биелүүлж ажиллаж байгаа. Цех нэгжүүд дээр ч төлөвлөсөн хэмнэлтийн арга хэмжээ үр дүнтэй хэрэгжиж байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 18
2023-10-02 | даваа гараг
Нар 06:52 минутад мандаж 18:31 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын хоёр хар харагчин могой өдөр

Үс засуулвал: Эд малын гарлагатай
Суудал: Уул

Аргын тооллын 10 сарын 2, Сумьяа гараг. Билгийн тооллын 18, одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-02
7°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
2023-10-03
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-2°C
Үүл багаснa
Салхи: 4м/сек
2023-10-05
12°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
10°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3459.5 +0.0000 %
EUR 3667.59 +0.0088 %
GBP 4232.18 +0.0065 %
RUB 35.6 -0.0020 %
CNY 473.81 +0.0004 %
KRW 2.57 +0.0078 %
CAD 2572.6 +0.0045 %
NZD 2084.35 +0.0145 %
AUD 2240.72 +0.0167 %
JPY 23.23 +0.0026 %
HKD 441.89 -0.0004 %
SGD 2539.55 +0.0069 %
CHF 3799.56 +0.0108 %
SEK 319.02 +0.0179 %
TRY 126.12 -0.0002 %
THB 94.82 +0.0082 %