ХҮНД ДААЦЫН ДӨРВӨН БЕЛАЗ УГСАРЧ, НЭГЭН ЗЭРЭГ АЖИЛД ГАРГАНА

М.Балжинням
Сэтгүүлч
ХҮНД ДААЦЫН ДӨРВӨН БЕЛАЗ УГСАРЧ, НЭГЭН ЗЭРЭГ АЖИЛД ГАРГАНА

Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийнхэн 99, 100, 101, 102 дугаар бүхий дөрвөн БелАЗ машин шинээр угсарч, ажилд гаргахаар ажиллаж байна. Тус цех түүхэн замналынхаа туршид нийт 102 дахь хүнд даацын БелАЗ машин угсарч буй нь энэ юм. Үүний эхний хоёрыг нь Орос мэргэжилтнүүдтэй хамтарч байсан бол 100 БелАЗ машиныг өөрсдийн хүчээр угсарч байгааг Авто тээврийн цехийн Ерөнхий инженер Д.Цолмон онцлов. Нийлүүлэгч компанийн мэргэжилтэн шинэ техник, технологи болон жолоочийн аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулах үеэр, өмнөх машинуудтай харьцуулахад хөдөлгүүрийн хувьд илүү сайжирсан, технологийн дэвшилтэт шийдлүүд нэвтрүүлснээрээ давуу талтай гэдгийг тайлбарласан.

Одоо угсарч буй, тус бүр нь 140 тонны хүчин чадалтай БелАЗ-7513D маркийн дөрвөн машиныг Автотээврийн цехийнхэн энэ сарын 25-нд нэгэн зэрэг ажилд гаргах аж. Энэхүү хөрөнгө оруулалтын ажил нь тус цехийн 2022 оны парк шинэчлэл, өргөтгөлийн хүрээнд хийгдэж байгаа юм.

У.Цэрэнбат
Зурагчин

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.