Ус дагасан уурхайчин

     “Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрийн нэгэн эд эс болсон нь миний амьдралын том хувь заяа” гэж ярих энэ эрхэм бол Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Ус хангамжийн цехийн Цэвэр ус хангамжийн хэсгийн шугамын мастер Сангидоржийн Ганхуяг. Өвөрхангай аймгийн уугуул тэрбээр Дарханы Политехникумыг 1983 онд төгсөж, Баянтээгийн уурхайгаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүхтэй. Энд Уулын мастераар хоёр жил ажилласны дараа, Политехникийн дээд сургуульд элсэж, Уулын ашиглалтын инженер мэргэжил эзэмшжээ. 1990 онд  их сургуулийн дипломоо өвөртлөн, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан болохоор Эрдэнэт хотыг зорив. Түүнийг Ус хангамжийн цехийн дарга Ч.Ганхуяг найрсаг хүлээн авч, “Таныг их ажил, бүтээн байгуулалт хүлээж байна” гэжээ. Тэр жил Цэвэрлэх байгууламжийн нэгэн хэсэг Гүний цэвэрлэгээний байгууламж шинээр баригдаж, С.Ганхуяг анхны ажилтнуудын нэг болов. Элсэн, торон шүүлтүүр, задгай усан сан бүхий усны цэвэрлэгээний чанарыг эрс нэмсэн уг байгууламжийг ашиглалтад хүлээж авах, тоног төхөөрөмжийн тохируулга хийх гээд бүхий л зүйлд тэрбээр нөхдийн хамт идэвхийлэн  оролцжээ. С.Ганхуяг энд оператораар орж, 1992 оноос 1996 он хүртэл ээлжийн мастераар дэвшин ажилласан бол, 1996 оноос Цэвэрлэх байгууламжийн “гол судсыг баригч” технологич инженерээр тохоон томилогдсон нь  мэргэжлийн ур чадвар, хүнтэй харилцах эв дүйнх нь үнэлгээ байлаа. Технологийн процесст нөлөөлдөг бүхий л зүйлсийн уялдаа холбоог хангаж, зангидах үүргээ С.Ганхуяг инженер гайхалтай сайн биелүүлсэн гэдэг. Үүнд  түүний тууштай  хөдөлмөр, мэдлэг, мэдрэмж нөлөөлсөн нь ойлгомжтой. “Ажил хийх явцад бэрхшээлтэй, хүнд зүйл тохиолдож байв уу” гэсэн миний асуултад “Аваар, гэмтлийн дуудлага ид нойрон дунд ч ирнэ. Үүнд  манайхан төвөгшөөж, ялархаж явсангүй. Энэ бидний л ажил. Шуурхай арга хэмжээ авч, хэвийн байдалд оруулахын төлөө чармайдаг. Нэлээн олон жилийн өмнө Говилын бохир усны шугам бөглөрсөн тухай мэдээ авч, шөнийн 00 цагт хэсгийн дарга А.Баярсайханы хамт, долоон хүний баг бүрдүүлэн, өглөөний 07 цаг хүртэл ажилласан. Гэтэл бөглөрсөн шугамаас их бууны 10-аад сум гарсан. Бидний шөнөжин төнхөж гаргасан сумнуудыг мэргэжлийн хүмүүс авч устгасан юм. Тэр нь галтай сум байж л дээ. Бид азаар амьд гарсан, ус уух хувьтай л хүмүүс дээ гэлцдэг юм” гэв. 

Тэрээр Цэвэрлэх байгууламжийн хэсэгт ийнхүү 2008 он хүртэл 18 жил ажиллаад,  Цэвэр ус хангамжийн хэсэгт шугам сүлжээний засварын мастераар томилогдов. С.Ганхуяг мастерын ажлын өдөр өрөөн дэх цахим дэлгэцээс Эрдэнэт үйлдвэр болон Орхон аймгийн төвлөрсөн усан сангуудын түвшин, хотын хүн амын ундны болон, үйлдвэрийн газруудын усны хэмжээ, халдваргүйжүүлж буй техникийн ажиллагаа гээд л бүх мэдээллээ авч, дүгнэлт хийж, ажлаа төлөвлөхөөс эхэлдэг. Ус дамжуулах шугам хоолойн одоогийн болон алс хэтийн хэвийн найдвартай ажиллагааг хангахын төлөө С.Ганхуяг нөхдийн хамт сэтгэлээ чилээж, ажлаа чиглүүлдэг.  Тэд цэвэр ус дамжуулах шугам хоолой,  Ус өргөх дөрвөн станцын усан сангийн засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээг ч хариуцдаг. Эдний бригад гагнуурчин, экскаваторчин, тракторчин, сантехникчид гээд  10-аад хүнтэй. Тэд 10 гаруй техникийнхээ засвар үйлчилгээг өөрсдөө хийж, байнгын бэлэн байдлыг хангаж, ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээгээ ч мөн хариуцдаг. Энэ бүх ажлыг мастер С.Ганхуяг оновчтой төлөвлөн, зөв зохион байгуулдаг чадварлаг удирдагч гэж хамт олон нь дүгнэдэг. Үүнийг баталж, Цэвэр ус хангамжийн хэсгийн дарга асан, цехийн ерөнхий инженер Б.Баянбат: “С.Ганхуяг манай цехэд 30 гаруй жил ажилласан, туршлагатай, шилдэг инженер техникийн ажилтнуудын нэг. Бригад хамт олноо сайн удирдаж, засвар үйлчилгээний ажлыг чанартай, найдвартай хийдэг. Эдний бригад хүйтэн, нойтон, шороо, тоостой хүнд нөхцөлд ажилладаг. Хамт ажилладаг залуусаа ах шиг, аав шиг нь халамжилж, ажил, амьдралд нь хэрэгтэй зүйлийг үргэлж хэлж, сургадаг. Тэднийхээ мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж, зэргийг нь ахиулахын төлөө  санаачилгатай ажилладаг, хүний эв сайн олдог, чадварлаг удирдагч. Хувь хүнийхээ хувьд цайлган, цагаан сэтгэлтэй хүн дээ” гэв. Тэр “Нэн түрүүн ХАБ” зарчмыг баримталж, “Өглөөний ХАБ” сургалт сурталчилгаа явуулж,  Ноцтой эрсдэлийн үнэлгээний самбар хөтөлж, анхааруулж хэвшжээ. С.Ганхуяг хэсгийнхээ Бүтээмж, чанарын “Лусын сан” дугуйланг удирдан чиглүүлж, тулгарч буй асуудлыг шийдэхэд чиглэсэн дугуйлангийн гишүүдийн санал санаачилгыг  үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн төлөө тууштай ажиллаж байна.     

Тэрээр Эрдэнэтийн хүн амыг ундны ус, үйлдвэр аж ахуйн газрыг техникийн цэвэр усаар  хангах ажилд  тасралтгүй 14 жилийн хөдөлмөрөө зориулж явна. Эрдэнэтийн хүн амыг цэвэр усаар найдвартай хангах гуравдугаар шугамын бүтээн байгуулалтын ажил ойрын хоёр жил өрнөсөн. Үүний бэлтгэл, угсралт, хяналтын ажилд С.Ганхуяг мастер мэргэжлийн ур чадвараа дайчлан, бригад хамт олноо удирдан, нойр хоолоо умартан ажилласан. С.Ганхуяг: “Би  Эрдэнэт үйлдвэрт анх орохдоо л Гүний цэвэрлэгээний томоохон бүтээн байгуулалттай “нүүр тулж” эхэлсэн  бол гавьяаны амралтдаа гарахын өмнө ч цэвэр усны гуравдугаар шугамын их бүтээн байгуулалтад гар бие оролцож  явна. Миний  сэтгэл хангалуун, сайхан байна” гэв. Тэр өөрөөсөө илүү, хүний тухай ярихыг чухалчлах юм. Цехийн дарга агсан Ч.Ганхуяг, дарга асан М.Шаравдорж, Цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга А.Баярсайхан, Т.Батсүх, Цэвэр ус хангамжийн хэсгийн дарга асан, цехийн ерөнхий инженер Б.Баянбат, дарга П.Гансүх нарынхаа удирдлагад гар, сэтгэл нийлэн, ажилласнаараа бахархаж явдгаа хэлж, бригадын залуусаа бүгдийг цохон, магтсан юм. 

С.Ганхуягийнх хүү, бэр, хоёр ачтай өнөр айл. Түүний гэргий Б.Цэцгээ мөн цехдээ насосын машинчаар ажилладаг. Ажилсаг, халамжтай сайхан бүсгүй бий.  Хөргийн эзэн: “Шөнө орой хэдийд ч дуудагдан ажиллаад ирэхэд халуун хоол, цай зэхчихсэн суудаг даа хань минь. Би ажлын хувцсаа үйлдвэрийн угаалга цэвэрлэгээнд өгч үзээгүй, эхнэр маань угааж индүүдээд л өмсөхөд бэлэн болгодог. Гэр орны бүхий л ажлыг амжуулж, надад ардаа санаа зовохгүй ажиллах боломжоор хангадаг ханьдаа баярлалаа” гэсэн юм. Хүү Мөнх-Эрдэнэ, бэр Марал нар нь  Мобиком корпорацад ахлах мэргэжилтэн, мэргэжилтнээр ажиллаж байна. С.Ганхуяг  чөлөөт цагаараа биллиард тоглох хоббитой, шаггүй сайн тоглогч гэдэг. Мөн үндэсний бөх сонирхон үзэх нь түүний бас нэгэн хобби гэсэн. 

Ийнхүү Улсын Баатар үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга С.Ганхуягийн аж амьдрал жаргалтай сайхан, ажил үйлс өөдрөг бүтэмжтэй явна.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 14
2023-06-03 | бямба гараг
Нар 04:56 минутад мандаж 20:44 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын зургаан цагаан хар луу өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна.
Суудал: Ус

Аргын тооллын 6 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 14, Онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Ярилцлага

wave
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой
Ц.Батдорж: Миний ажил хүнтэй, техниктэй харьцдагаараа онцлог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-03
18°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
5°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-04
20°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
7°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-05
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
2023-06-06
23°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
8°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-06-07
23°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
11°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3447.5 -0.0001 %
EUR 3679.86 -0.0016 %
GBP 4261.63 +0.0003 %
RUB 42.63 -0.0054 %
CNY 485.0 -0.0024 %
KRW 2.6 -0.0077 %
CAD 2526.38 -0.0045 %
NZD 2066.78 -0.0090 %
AUD 2232.77 -0.0085 %
JPY 24.67 +0.0036 %
HKD 440.14 -0.0002 %
SGD 2544.56 -0.0004 %
CHF 3781.6 -0.0058 %
SEK 315.76 -0.0058 %
TRY 166.54 -0.0198 %
THB 99.24 +0.0030 %