Өргөн тээвэрлэхийн цахилгаанчин

     Эрдэнэт үйлдвэрийн өргөн тээвэрлэх машин, механизмын шинэчлэлт, ашиглалт, аюулгүй байдлыг 31 жил тасралтгүй хариуцан ажилласан хүн бол Дамдины Ганзоригт юм. Тиймээс ч түүнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Хөдөлмөрийн аваргаар өргөмжилсөн. Аваргатай уулзахаар ажлын байранд нь эртлэн очвол тэрээр эзгүй байв. Төд удалгүй хөдөлмөр хамгааллын хувцас, дуулгаа иж бүрэн өмссөн, залуу хүн мэт хөнгөн алхаатай нөхөр орж ирсэн нь Д.Ганзоригт байлаа. Өглөө бүр хэсгийнхээ ойр орчныг бүтэн тойрч ажигладаг хэвшилтэй гэнэ. Энэ зуршил нь ааваас нь өвлөгдсөн гэх. Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Н.Дамдин гуай тээврийн тэрэгний жолооч байсан. Дунд хүүгээ аян замд дагуулан явж, эвдрэл гэмтэл гарах үед хамтран зассаар техникт сонирхолтой нэгэн болгон өсгөжээ. Энэ үеэс л насан туршийн ажил мэргэжлийнх нь дөр суусан гэж хэлж болно. Тэр үед л аав нь, “Орчин тойрноо, тоног төхөөрөмж, техникээ өдөр бүр сайн ажиглаж бай. Сүүлдээ доголдож байгаа зүйл нүдэнд чинь шууд тордог, буудаг болно” гэж захидаг байжээ. Эцгийнхээ энэ л захиасыг санаж өглөө бүр хэсгээ, хариуцсан тоног төхөөрөмжөө нар зөв тойрч ажигладаг. Тэгэхэд нэг эрэг боолт хөдөлсөн байх нь хүртэл содон харагдаж мэдрэгддэг гэж ярилаа. 

Д.Ганзоригт хүүхэд байхдаа олон арван модон шугамаар нисэх онгоц, усан онгоцны деталь бүрийг ширхэгчлэн хийж угсраад, түүндээ жижигхэн “хөөрхөн” мотор суурилуулан хөөргөдөг, гол усанд тавьж алсаас залуурдан үеийнхнийхээ нүдийг хужирладаг бүтээлч сэтгэлгээтэй сурагч байсныг багш нар нь дурсдаг. 

Тэрээр хуучнаар ЗХУ-д ой модны оператор буюу суурь машины технологичоор мэргэжлийн сургууль төгссөн. 1991 онд Баяжуулах үйлдвэрийн Өргөх машин, механизмын хэсэгт электромеханик, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Энэ л хэсэгтээ инженер болтлоо ажиллаж, нэг л шатаар 31 жил өгсөж уруудсан. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ажиллаж байгаа гүүрэн болон вандан кран, цахилгаан шатнуудын угсралт, тохируулгын ажил, өргөх механизмууд дээр хэрэгжиж буй техникийн шинэчлэлийн ажлуудыг гардан гүйцэтгэсэн. Бригад хамт олноо чадварлагаар удирдан ажилласан.  Д.Ганзоригтын ажилдаа баримталдаг зарчим тун сонирхолтой. Тайван амгалан, өөдрөг ажиллах нь аюулгүй, бүтээлч, илүү үр дүнтэй хөдөлмөрийн үндэс гэж үздэг учраас тэр ажилтнуудаа хэзээ ч цагаар “хавчиж” яаруулдаггүй. Учир нь ихэвчлэн өндөрт, цахилгаантай харьцаж ажилладаг болохоор сэтгэл зүйн дарамтад тэднийгээ оруулж болохгүйг Д.Ганзоригт инженер хамгийн сайн мэднэ. Тиймээс ажилтнуудынхаа сэтгэл санааг аль болох хөнгөн, өөдрөг байлгаж, ажилдаа дур сонирхолтой байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьдог нь түүний “мэргэжлийн” байгаагийн мөн чанар юм. Дээхэн үед Монголд өргөн тээвэрлэхээр мэргэшсэн ганц байгууллага нь эднийх байв. Бусад аймаг, хотод мэргэжлийн туслалцаа үзүүлж, энэ чиглэлийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн өргөн тээвэрлэхийнхэн тодорхой хувь нэмрээ оруулсаар ирсэн. Түүгээр ч зогсохгүй Д.Ганзоригт инженер “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болон өргөн тээвэрлэх краны курсүүдэд мэргэжлийн хичээл заадаг олон зуун шавьтай багш. Гудамжинд явахад нь “Багшаа, сайн байна уу?” гээд мэндлэхэд ер бусын сайхан сэтгэгдэл төрдөг гэсэн. 

Д.Ганзоригт технологийн болон засварын зориулалтаар ашиглагдаж буй тасралтгүй ажиллагаатай кран, гүүрэн кранууд, хүн зөөврийн цахилгаан шатнуудын ашиглалт болон найдвартай ажиллагааг ханган ажиллах, шинэчлэл хийх, солих, технологийн нэмэгдэл тоноглол суурилуулах ажлуудыг удирдан зохион байгуулж, цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж ирсэн. Үүний үр дүнд краны аваарын болон сул зогсолтуудыг багасгаж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулан ажилласаар байна. 

Тэрээр өөрийн мэргэжилдээ эзэн төдийгүй өөрчлөлт шинэчлэлийн ажил,   техник, тоног төхөөрөмжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад өөрийн мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадвараа шинэ залуу ажилтнуудад өвлүүлэн үйлдвэрийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар явна. 120 тонны даацтай кран угсарч дуусчхаад, дараа нь хэвийн ажиллаж байгааг харах мөн ч урамтай шүү гэж тэрээр ярьсан. Д.Ганзоригт нийт 60 орчим краны шинэчлэлд оролцоод зогсохгүй үйлдвэрийн хэмжээнд ажиллаж байгаа 20 шахам цахилгаан шатны бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг. Цахилгаан бол амьдралыг тэтгэгч. Орчин үед цахилгаангүй, соронзон орны хамааралгүй, электроникийн шийдэлгүй юу ч үгүй. Энэ бүхэнд суралцах, өргөн сэтгэх, нарийн мэдрэх, өндөр мэдлэгээ чадамж болгон ашиглах шаардлага тулгарч буй. Тэрээр, “Хичээл зүтгэл байхад хийж чадахгүй ажил гэж үгүй” гэх. Үнэндээ, хийе бүтээе гэсэн сэтгэл, уйгагүй хөдөлмөр зүтгэл байгаа цагт ажлын үр дүн, амжилт үргэлж дэргэд байдаг хойно доо.

Д.Ганзоригт аварга “Техник бол хүний гарын үргэлжлэл юм. Миний гар хийж чадахгүй байгааг машин техник бүтээж байгаа. Тиймээс үргэлж арчлан тордож, биеийнхээ нэг хэсэг хэмээн бодож хайрлаж хандах хэрэгтэй” гэсэн юм. Аядуу зөөлөн төрх, дотно элгэмсүү яриатай аварга маань Эрдэнэт үйлдвэрийн дүүрэгт 31 дэх зуны цэцэг дэлгэрэхийг сэтгэл догдлон харангаа залуусаа сургалтад хамруулах төлөвлөгөө боловсруулсаар хоцорлоо.    
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 14
2023-06-03 | бямба гараг
Нар 04:56 минутад мандаж 20:44 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын зургаан цагаан хар луу өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна.
Суудал: Ус

Аргын тооллын 6 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 14, Онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Ярилцлага

wave
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой
Ц.Батдорж: Миний ажил хүнтэй, техниктэй харьцдагаараа онцлог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-03
18°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
5°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-04
20°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
7°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-05
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
2023-06-06
23°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
8°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-06-07
23°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
11°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3447.5 -0.0001 %
EUR 3679.86 -0.0016 %
GBP 4261.63 +0.0003 %
RUB 42.63 -0.0054 %
CNY 485.0 -0.0024 %
KRW 2.6 -0.0077 %
CAD 2526.38 -0.0045 %
NZD 2066.78 -0.0090 %
AUD 2232.77 -0.0085 %
JPY 24.67 +0.0036 %
HKD 440.14 -0.0002 %
SGD 2544.56 -0.0004 %
CHF 3781.6 -0.0058 %
SEK 315.76 -0.0058 %
TRY 166.54 -0.0198 %
THB 99.24 +0.0030 %