Шинэ үеийн залуус авьяасаа толилууллаа

Я.Энхтуяа
Сэтгүүлч
Шинэ үеийн залуус авьяасаа толилууллаа

     Баяжуулах үйлдвэрийн шинэ ажилтнуудын дунд “Бид шинэ үеийн залуус” урлагийн наадам саяхан боллоо. Шинэ ажилтнуудын авьяасыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой уг үйл ажиллагаанд сүүлийн гурван жилд шинээр ажилд орсон нийт 217 ажилтан бүгд оролцжээ. 

     Урлагийн үзлэг хоёр үе шаттай явагдаж дүнгээ гаргалаа. Гоцлол дууны төрөлд НБХ-ийн насосны машинч М.Ууган-Эрдэнэ, Дуэт дууны төрөлд Аж ахуйн хэсгийн ажилтан Ч.Эрдэнэдулам, Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн ажилтан Д.Раднаарагчаа нар түрүүллээ. Хамтлаг дууны төрөлд Аж ахуйн хэсгийн ажилтан С.Мөнхтуяа, Ч.Эрдэнэдулам, Н.Анужин нар “Хүрээ хүүхэн” дуугаар,  Хамтлаг бүжигт НБХ-ийн Монгол бүжгийн чуулбар шалгарч, тэргүүн байр эзэлсэн. Уран уншлагын төрөлд НБХ-ийн ажилтан М.Ууган-Эрдэнэ, Гоцлол хөгжмийн төрөлд БТХ-ийн ажилтан М.Сэргэлэн, Язгуур урлагийн төрөлд Засварын хэсгийн ажилчин З.Цэнгүүн түрүүлжээ. Түүнчлэн уран зураг, хатгамал, уран баримал, фото зураг зэрэг бүх төрөлд оролцсон хүмүүсээ шагнаж урамшуулсан. Урлагийн авьяастнуудаа Баяжуулах үйлдвэрийн захиргаа,  Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран шагнаж урамшуулжээ.


 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.