Дөрөвдүгээр шугам жил хүрэхгүй хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхнө

Т.Батчулуун
Сэтгүүлч
Дөрөвдүгээр шугам жил хүрэхгүй хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхнө

     Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажил явагдаж байна. Үүний нэг нь Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулалтын хүчин чадлыг жилд 6 сая тонноор нэмэгдүүлэх Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл юм. Одоогийн байдлаар тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажил 60 хувьтай явж байна. Харин барилга угсралтын ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд усны шугамын металл хийцийн ажил тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээс шалтгаалан хүлээгдэж байгаа юм. 

     Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугам ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлого жилд 193 сая ам.доллараар нэмэгдэж, өргөтгөлд зориулсан хөрөнгө оруулалтаа жил хүрэхгүй хугацаанд нөхөх тооцоо гарчээ. Уг өргөтгөлийн барилгын болон тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг “Найпу”, “Эрдэнэт лайт” компанийн нийт 134 ажилтан гүйцэтгэж байна. Тэд тээрмүүдийн насос, шигшүүр, ангилагч зэрэг тоног төхөөрөмж суурилуулжээ.

Т.БАТЧУЛУУН
 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.