Шинэ “Хамтын гэрээ”-г үзэглэж, шилдэг уурхайчдаа урамшуулна

     Эрдэнэт үйлдвэрийн даваа гариг тутмын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн энэ оны отгон хуралдаанаа хийлээ. Уламжлал ёсоор шуурхайн эхэнд ковид цар тахлын сүүлийн үеийн нөхцөл байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн мэдээллүүдийг сонсов. Мөн үйлдвэрлэлийн цех, газар хэлтсийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногийн тайлан , шинэ долоо хоногт хийх ажлын талаар мэдээлэл өглөө.  Энэ долоо хоног 2021 оны сүүлийн ажлын өдрүүд учраас хуучин оны ажлаа дүгнэж, ирэх оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг танилцуулах юм. Үйлдвэрийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил 98.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үлдсэн 3 ажил ирэх онд хийгдэхээр шилжиж буйг Үйлдвэрлэлийн хэлтэс мэдээлэв. Авто тээврийн цехийн уулын цул гаргалтын  төлөвлөгөө 12 дугаар сард 100.2 хувиар биелж буй бол Баяжуулах үйлдвэрийн Хөвүүлэн баяжуулах хэсгийн 5-р секцийн өргөтгөлийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, барилгын суурийн цутгалт 100 хувь хийгджээ. Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөө өнөөдрийн байдлаар, 96.55 хувийн гүйцэтгэлтэй үүнээс механик боловсруулалттай эд анги, резин эдлэлийн үйлдвэрлэл 104.9-150 хувиар биелсэн байна. Дулааны цахилгаан станцын К1 зуухны засвар бүрэн дуусаж, хэвийн ажиллаж байгаа бөгөөд нүүрсний нөөц 30450 тонн үлдэгдэлтэй байгаа аж. Энэ сард тус станц 775 вагон нүүрс татаж авахаар төлөвлөснөөс 661 вагон нүүрс татаж аваад байна. 2021 онд үйлдвэрийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт болон их засварын ажлын гүйцэтгэл өндөр үзүүлэлттэй байгаа хэдий ч хил гааль хаагдсаны улмаас  бараа материалын нийлүүлэлт саатсанаас үүдэлтэй зарим засварын ажлуудыг ирэх онд үргэлжлүүл юм байна. 

     Өнгөрсөн 11 дүгээр сараас үйлдвэрийн газрын хэмжээнд өрнүүлсэн урлаг спорт, зөв зохистой амьдралын хэв маяг зэрэг дадал хэвшлээр дамжуулан дархлаа дэмжих зорилготой “Дархлаажуулалтын 4-р тун” аян өнөөдөр хаалтаа хийх тухай нийгмийн цехүүд мэдээллээ. Аяны хаалтын хүрээнд ажиллагсад эрүүл мэндийн замаар алхаж, “Алхам бүрийн амт-2” үйл ажиллагаанд оролцох аж. Энэ үеэр уг аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон цех нэгж, ажилтнуудыг тодруулан урамшуулах юм байна. Энэ долоо хоногийн Пүрэв гаригт 2022-2023 онд хэрэгжих Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны хоорондын шинэ “Хамтын гэрээ”-г албан ёсоор баталгаажуулж, хоёр тал гарын үсэг зурна. Ингэснээр уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон талт заалт бүхий “Хамтын гэрээ” хүчин төгөлдөр болж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөө хэрэгжиж эхлэх юм.  Мөн шинэ оны босгон дээр Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаас төр засгийн өдөр дээд шагнал болон үйлдвэрийн оны шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Түүнчлэн авьяаслаг  ажиллагсдын төлөөллөөс бүрдсэн “Авьяастны уурхай” тоглолт баярын өдрүүдээр тоглогдох ажээ. Шуурхайн төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баярын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг өндөр түвшинд зохион байгуулж, бүх цех нэгжүүд шинэ оны төлөвлөгөөгөө оны эхнээс жигд ханган ажиллах үүрэг даалгавар өглөө.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 14
2023-06-03 | бямба гараг
Нар 04:56 минутад мандаж 20:44 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын зургаан цагаан хар луу өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна.
Суудал: Ус

Аргын тооллын 6 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 14, Онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Ярилцлага

wave
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой
Ц.Батдорж: Миний ажил хүнтэй, техниктэй харьцдагаараа онцлог

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-03
18°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
5°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-04
20°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
7°C
Үүлшинэ
Салхи: 4м/сек
2023-06-05
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
2023-06-06
23°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
8°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2023-06-07
23°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
11°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3447.5 -0.0001 %
EUR 3679.86 -0.0016 %
GBP 4261.63 +0.0003 %
RUB 42.63 -0.0054 %
CNY 485.0 -0.0024 %
KRW 2.6 -0.0077 %
CAD 2526.38 -0.0045 %
NZD 2066.78 -0.0090 %
AUD 2232.77 -0.0085 %
JPY 24.67 +0.0036 %
HKD 440.14 -0.0002 %
SGD 2544.56 -0.0004 %
CHF 3781.6 -0.0058 %
SEK 315.76 -0.0058 %
TRY 166.54 -0.0198 %
THB 99.24 +0.0030 %