Өглөөний сэргээш цуврал контент #37: Амарсанаагийн МАШБАЯР

Төгссөн сургууль:
1999 онд ШУТИС-ийн Уул уурхайн сургууль, 2007 онд ШУТИС-ийн КТМС-ийг тус тус төгссөн

Мэргэжил:
Ашигт малтмалын баяжуулалтын технологич

Ажилласан туршлага:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрт ээлжийн мастер, ээлжийн дарга, технологич, хэсгийн дарга, албаны даргаар 23 дахь жилдээ ажиллаж байна

Мэргэжил дээшлүүлсэн байдал: 
2004 онд ОХУ-ын Уралын Баяжуулах үйлдвэрт мэргэжил дээшлүүлж, 2009 онд Сингапурын Темасек сангаас зохион байгуулсан бүтээмжийн ахисан түвшний сургалтад хамрагдсан

Чин хүсэл:
Эрдэнэт үйлдвэр анхны баяжмалаа ачуулж, хилийн чанадад экспортолсон энэ түүхэн өдрийг уурхайчид баяр бахдалтайгаар угтаж байна. “Эрдэнэт үйлдвэрийн төрсөн өдөр” тохиосон энэхүү баярын өдрөөр Баяжуулах үйлдвэрийн мянга мянган уурхайчдаас нэгэн төлөөллийг урьсан нь А.Машбаяр юм. Ажлын арга барил, хүнтэй харьцах, хариуцлага даах чадвар гээд удирдлага хүнд л илүүтэй байх ур чадваруудыг эзэмшсэн тэрээр өнөөдөр өчигдрөөсөө ахисан байхыг илүүд үздэг нэгэн. Тиймдээ ч ээлжийн мастераас Үйлдвэр техникийн албаны дарга болтлоо дэвшин ажиллажээ. Хийж бүтээсэн зүйлтэй, эргээд харахад харамсахгүйгээр амьдрахыг хүсдэг тэрээр Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулах Эрдэнэт үйлдвэрийн үнэт баялаг билээ. 

-Таны амьдралын сэргээш?
-Гэр бүл, найз нөхөд, ажил, хобби. Хоббиндоо цаг зарцуулах нь тархийг дахин ачаалж, ажиллаж амьдрах эрч хүчийг нэмдэг.

-Өөртөө хэвшүүлсэн эерэг дадал?
-Аливаа зүйлээс эерэг, сайн талыг нь олж харахыг хичээдэг. Эхэлсэн ажлын эцсийг нь үзтэл тууштай байхыг эрмэлздэг.

-Таны ажлын бүтээмжийг дээшлүүлдэг гол зүйл?
-Төлөвлөлт сайн аливаа ажлын үр дүн, бүтээмж өндөр байдаг. Нэг хүн дангаараа хийдэг ажил манай цехэд байхгүй. Иймд хамт олонтойгоо сайтар ойлголцож багаар ажиллах нь чухал. 

-Хийж байгаа ажлын тань онцлог?
-Цаг хугацаатай л уралддаг ажил гэж хэлнэ. Алдагдсан боломжийг эргэж нөхнө гэсэн ойлголт байдаггүй. Иймд аливаад мэдрэмжтэй, мэдлэг мэдээлэлтэй байхыг манай ажил шаарддаг.

-Ойрын өдрүүдэд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжийн нэг болох “Metso” фирмийн хацарт бутлуурын туршилтын залгалт, тохируулгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Цехийнхээ төрсөн өдөр буюу 12 дугаар сарын 14-нд ашиглалтад хүлээж авна.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Ажил амьдралаа холбосон үйлдвэр, Эрдэнэт ууландаа залбирч явдаг. Нөөц бололцоо, мэдлэг чадвараа бүрэн зориулж ажиллахыг хичээдэг. Эрдэнэт үйлдвэрийнхээ ирээдүйг өөдрөгөөр хардаг. Үүний төлөө хөдөлмөрлөх итгэлтэй байна.

-Залуучуудад өгөх таны зөвлөгөө?
-Өнөөдрийн амьдрал тань таны өчигдрийн бодлын биелэл гэж ярьдаг. Энэ их ортой үг санагддаг. Сайн сайхныг сэтгэж, тэмүүлэлтэй байгаарай гэж хэлье дээ.

-Таны 5 хүсэл?
-Элэг бүтэн, төлөв төвшин амьдралыг цогцлоож чадвал ажлын амжилт, ахиц дэвшил аяндаа гарна. Мөн эрүүл байх чухал, бусад нь учир нь олдоно.

-Эрдэнэт үйлдвэр анхны баяжмалаа ачуулсан баярт өдрийг тохилдуулан мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Үйлдвэрийнхээ түүхэн ойн баярын мэндийг нийт ажилтнууд, хамтран зүтгэгчдэдээ дэвшүүлье! Үе үеийн баяжуулагчдын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд үйлдвэр маань өнөөдрийн хөгжлийн түвшинд хүрсэн. Бидний үе энэ эрчийг алдуулахгүй их үйлсийг цааш нь түүчээлэх үүргийг хүлээн авсан гэж миний бие ухамсарладаг. Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд ажлын өрнүүн их амжилтыг хүсье!

 

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %