Станц нүүрсний 30 хоногийн нөөцтэй байна

М.Одгэрэл
Сэтгүүлч
Станц нүүрсний 30 хоногийн нөөцтэй байна

         Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц одоогоор 21600 тонн нүүрстэй байгаа нь 16 хоногийн нөөц юм. Өвлийн улиралд нүүрсний бага нөөцтэй байгаа нь Шарын голын уурхайн нүүрс ачих төхөөрөмж хуучирсан, төлөвлөгөөт бус нийлүүлэлт нэмэгдсэн зэргээс шалтгаалж байгааг мэргэжлийн хүн тайлбарлав. Дулааны цахилгаан станц Шарын голын уурхайгаас 45 мянган тонн нүүрс авахаар гэрээ хийсэн. Энэ нь 690 орчим вагон нүүрс болох юм. Одоогоор 400 орчим вагоныг авсан бөгөөд үлдсэн 300-аад вагон нүүрсийг Шарын голын уурхай жилийн үлдсэн хоногуудад шахуу ачиж нийлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ он гарахад станц 35 мянган тонн нүүрстэй буюу 30 хоногийн нөөцтэй байх нь хамгийн тохиромжтой, гэж Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ ярив. Өөрөөр хэлбэл нүүрс ихээр нөөцлөх нь шаталт явагдах эрсдэлтэй байдаг байна.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.