Хэрэг зөрчил 76.9 хувиар буурчээ

Хэрэг зөрчил 76.9 хувиар буурчээ

     Өнгөрсөн оны гуравдугаар улиралд үйлдвэрийн дүүрэгт 16 хэрэг зөрчил илэрч байсан бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 76,9 хувиар буурчээ. Үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагч нар гэмт хэрэг зөрчлийн шинжтэй нийт 436 гомдол хүлээн авч шалгасан. Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 37-г нь татгалзаж, дөрөвт нь эрүүгийн хэрэг үүсгэн, гурван гомдол мэдээллийг шалгаж байгаа аж. Үүний 44 нь гэмт хэргийн, 392 нь зөрчлийн шинжтэй гомдол санал байв.Түүнчлэн, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 262 нь  хялбаршуулсан журмаар, 99-д нь зөрчлийн хэрэг нээж, 15-аас нь татгалзаж, 16 мэдээллийн үлдэгдэлтэй байна гэж албаны эх сурвалж мэдээлэв. 

Т.Батчулуун
 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.