Сарын эхний 20 хоногт хүдэр олборлолтын төлөвлөгөөг 104 хувиар биелүүллээ

Сарын эхний 20 хоногт хүдэр олборлолтын төлөвлөгөөг 104 хувиар биелүүллээ

     Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид энэ сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн ажлаа дүгнэлээ. Энэ хугацаанд уулын цул гаргалт 1496 мянган метр куб  буюу 100.6 хувиар биелж, 714.7 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэжээ. Хүдэр олборлолтын төлөвлөгөөг 104.8 хувиар биелүүлж, 1789 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 102.3 хувиар тус тус биелүүлсэн байна. Зэсийн металл авалт 100 хувиар, молибдены металл авалт 116 хувиар биелсэн бол баяжмал дахь зэс, молибдены агуулгын төлөвлөгөө 102-105.9 хувиар тус тус биеллээ. Сарын эхний 20 хоногт 31383 тонн зэсийн баяжмал, 533 тонн молибдены баяжмал үйлдвэрлэн, экспортод ачуулсан байна. Ачигдсан зэс, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөө 102-105.9 хувиар давж биелсэн дүнтэй байгааг Үйлдвэрлэлийн хэлтэс мэдээлэв. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.