С.ДОЛЖИНСҮРЭН: Хүүхдийн баярыг “Эерэг харилцаа хандлага-Амжилтын үндэс” уриан дор цахимаар тэмдэглэлээ

С.ДОЛЖИНСҮРЭН: Хүүхдийн баярыг “Эерэг харилцаа хандлага-Амжилтын үндэс” уриан дор цахимаар тэмдэглэлээ

     - Эрдэнэтийн “зүрх” хэмээх Баяжуулах үйлдвэрт 1600 орчим хүүхдийн эцэг, эх ажилладаг. Энэ утгаараа, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг уламжлалтай. Бусад цехүүдийг ажлын шинэлэг санаачилгаараа түүчээлдэг, Баяжуулах үйлдвэрийнхэн цар тахлын энэ нөхцөлд хүүхдийн баяраа хэрхэн тэмдэглэсэн талаар Соёл, олон түмний ажлын арга зүйч С.Должинсүрэнгээс тодрууллаа.   

- Танай хамт олон, хүүхдийн баярыг тохиолдуулан ямар ажлууд зохион байгуулаад байна вэ?

     -Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн цехийн нэг нь Баяжуулах үйлдвэр. Тус цех нийт 1000 гаруй ажиллагсадтай. Тэдний 1600 орчим хүүхэд багачуудыг цехийн захиргаанаас Хүүхдийн баярыг тохиолдуулан жил бүр баярлуулдаг уламжлалтай. Энэ жил цехийн дэргэдэх Эцэг, эхийн зөвлөлтэй хамтран  цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан баярын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Манай цехийн захиргааны эцэг, эхийн зөвлөл маш идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар шалгарч байлаа. Энэ жил бид хүүхдийн баярыг “Эерэг харилцаа хандлага-Амжилтын үндэс” уриан дор цахимаар тэмдэглэлээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, “Миний бахархалт аав”, “Миний шүтээн ээж” сэдэвт дурсамжит гэрэл зургийн уралдаан, хамгийн сайн хийж чадах чадвараа видео бичлэгээр ирүүлэх, байгаль экологио хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Амьд байгаль бид хоёр” гар зургийн уралдааныг цехийн ажиллагсдын хүүхдүүдийн дунд зарласан.  

-Энэ жилийн тухайд гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн өөр ямар ажлууд хийгээд байна?

     - Улс орон даяар явагдсан "Нэгдүгээрт хүүхэд" үндэсний хөдөлгөөнд Баяжуулах үйлдвэрийн хамт олон нэгдсэн. Энэ ажлын хүрээнд "Баяжуулах үйлдвэрийн Хүүхэд хамгааллын бодлого"-ыг боловсруулж, анхан шатны 13 хэсэгт нийт ажилтнуудад харагдахуйц самбарыг байрлууллаа. Хүүхдийн баярыг тохиолдуулан БҮ-ийн захиргаа, Эцэг, эхийн зөвлөлөөс цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдүүдийн дунд цахим арга хэмжээ зохион байгуулж, цар тахлын улмаас үсэглэлийн баяраа тэмдэглээгүй нэгдүгээр ангийн сурагчдад болон  шинэ төрсөн хүүхдүүдэд бэлэг өглөө. Баяжуулах үйлдвэрт хоёулаа ажилладаг гэр бүл, одонтой ээжүүд, 12-р ангийн төгсөгчдөд бэлэг дурсгалын зүйл гардуулж, ихэр хүүхдүүдтэй болон анхаарал халамж илүү шаардлагатай хүүхэдтэй ажилтанд дэмжлэг үзүүлсэн. Энэ оны есөн “Шилдэг гэр бүл”-ийг тодрууллаа. Мөн ажиллагсдын хүүхдүүдийн дунд зарласан гурван төрлийн цахим уралдаанд оролцогч 700 гаруй хүүхдүүдийн урамшууллыг аав, ээжээр нь дамжуулан хүргэсэн. Тус цехийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн БОЭТ-ийн төрөх тасаг, ХАА-н МСҮТ, Наран цогцолбор, Хот тохижуулах газарт дэмжлэг үзүүлсэн бөгөөд ЭМЧТ-ийн Хүүхдийн тоглоомын өрөө болон Үндэсний өв соёлын танхимын тохижилтод анхааран ажиллаж байна. Энэ жилийн Хүүхдийн баярын арга хэмжээг “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, эцэг эхэд зориулсан сургалт зөвлөмжийг цахимаар явууллаа. Хуримын ордны “Сэтгэлийн түшиг” үйл ажиллагаанд залуу ажилтнуудаа хамруулж, Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран “Угийн бичиг хөтлөх” аян өрнүүлээд байна. 

Тэргүүний гэр бүлийг шалгаруулав.
ЭМЧТ-ийн Хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулав.

-Баярлалаа.

Т.Батчулуун
 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.