Залуу ажилтнууд мэдлэгээ хуваалцлаа

Залуу ажилтнууд мэдлэгээ хуваалцлаа

     Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж буй “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Мэдлэгээ хуваалцая” хэлэлцүүлэг боллоо. Хөтөлбөрт хамрагдаж буй ажилтнууд өөрсдийн хүсэл тэмүүлэл, ирээдүйн зорилго, эерэг хандлага, багаар ажиллах болон илтгэх чадвар, мэдлэгээ хуваалцан, харилцан туршлага солилцоход хэлэлцүүлгийн зорилго чиглэсэн байна.  Цахим хэлэлцүүлгийг нээж, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр үг хэлж, залуу ажилтнуудад амжилт хүслээ. Оролцогчид 10 багт хуваагдан, Уурхай дагасан хот ба зүрх судасны өвчин”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Хотын соёл”, “Нийгмийн үеүд хоорондын ялгаа”, “Гадаргын усны өнөөгийн байдал, дахин ашиглалт”, “Хаягдал хуванцар сав болон гялгар уутыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж”, “Хүний хөгжил байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ” зэрэг нийгмийн болон байгаль орчны сэдвээр илтгэл тавьж, хэлэлцэв. Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн бодлого шинэчлэлийн хүрээнд хүний хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөрийг 2020-2021 онд хэрэгжүүлж байна. 

М.Балжинням
 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.