Хоёр дахь тунгийн вакциныг товлосон өдөрт нь хийж байна

Хоёр дахь тунгийн вакциныг товлосон өдөрт нь хийж байна

     Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдыг вакцинжуулалтын хоёр дахь тунд хамруулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Үйлдвэрийн газрын ажилтнууд өдөр тутам гаргасан нарийн хуваарийн дагуу вакцинд хамрагдаж байгаа бөгөөд хоёр дахь тунгийн дархлаажуулалтын ажил 5-р сарын 4 хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар 1780 гаруй ажилтан дархлаажуулалтын хоёр дахь тунг хийлгэжээ. Дөрөвдүгээр сарын 13-14-нд нэгдүгээр тунгийн вакцин хийлгэсэн ажилтнууд хоёр дахь тунгийн вакциныг 5-р сарын 10-ны өдөр хийх аж. Энэ хугацаанд ажилтнуудын ар гэр, үйлдвэрт гэрээгээр ажиллаж буй гаднын компанийн ажилчид, үйлдвэрийн ахмадууд, МШӨ-ний хувь тогтоолгосон хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үйлдвэрийн ажилтнуудыг хоёр дахь тунгийн вакцинд хамруулах ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Т.Батчулуун
 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.