Цар тахлын аюул эрсдэлээс уурхайчид, тэднийхээ хайртай дотны хүмүүс, гэр бүлийг нь хамгаалах зорилготой дархлаажуулж байна

Цар тахлын аюул эрсдэлээс уурхайчид, тэднийхээ хайртай дотны хүмүүс, гэр бүлийг нь хамгаалах зорилготой дархлаажуулж байна

      Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа дархлаажуулалтын 2 дахь тунг ирэх долоо хоногт хийж эхэлнэ. Хоёр дахь тунгийн  дархлаажуулалтад өдөрт 700-1000 хүн хамруулахаар ажлын хэсэг бэлтгэлээ хангаж байна. Өнөөдрийн байдлаар, үйлдвэрийн газрын нийт ажилтнуудын 97 хувь БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероcелл вакцины эхний тунд өөрсдийн хүсэлтээр хамрагджээ. Харин эхний ээлжийн дархлаажуулалтад хамрагдаагүй ажилтнууд ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник-5 вакцин тариулах хүсэлт гаргасан бөгөөд одоогоор уг вакцин нь Засгийн газрын шугамаар манай улсад орж ирээгүй байгаа аж.  Мөн эрүүл мэндийн тодорхой шалтгааны улмаас эмчийн хяналтад буй ажилтнууд дархлаажуулалтад хамрагдаагүй байна. 

      Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар нийт 6800 гаруй ажиллагсад төдийгүй үйлдвэрийн газрын харьяат ахмад настан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнууд тэдний гэр бүлийн гишүүдийг хамруулснаар  нийт  20 мянган хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй байна. Эрдэнэт үйлдвэр нь улсын стратегийн чухал объектын хувьд үйл ажиллагаа нь нэг секунд ч доголдох ёсгүй учраас ажилтнуудаа аль болох богино хугацаанд бүрэн дархлаажуулахыг зорьж байна.  Өөрөөр хэлбэл, цар тахлын аюул эрсдэлээс уурхайчид, тэднийхээ хайртай дотнын хүмүүс гэр бүлийг нь  хамгаалах зорилготой ажиллаж байгааг Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр онцоллоо. 

М.Балжинням
 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.