• Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа #1

        Тээвэр ложистикийн төвийн 6 дугаар агуулахын нярав М.ЭРДЭНЭБАЯР: Би Эрдэнэт хотын унаган иргэн гэдгээрээ бахархдаг. Энэ хотдоо төрж өссөн. Уурхайчин ах дүү нар олонтой болохоор ч тэр үү, багаасаа уурхайд ажиллана гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд ШУТИС-ийн Уул уурхайн удирдлага, менежментийн ангийг 2008 онд төгсөж, 2012 оноос Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Эрдэнэт хүслийг минь биелүүлсэн өгөөжтэй уурхай.   Засвар угсралтын цехийн душны үйлчлэгч Т.ЭРДЭНЭЧИМЭГ: Би Эрдэнэт үйлдвэрт 23 дахь жилдээ ажиллаж байна. Хүн бүрт хайрлан дээдэлдэг үнэт зүйл гэж бий. Миний хувьд дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаадаа баярлаж, бахархаж явдаг. Үйлдвэрийнхээ түүхэн өдрийг тохиолдуулан нийт уурхайчид, Засвар угсралтын цехийн хамт олондоо чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, та нартаа эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр бүтээмжийг хүсэн ерөөе.   ХАБЭА-н хэлтсийн дарга Д.ЦАГААН-ЭРДЭНЭ: Төрөлх хот минь Эрдэнэт, төрөлх үйлдвэр минь Эрдэнэт. Энэ онд 41 жилийн ойгоо тэмдэглэж байгаа хот, үйлдвэртээ хүч хөдөлмөрөө зориулан өнөөдрийг хүрсэндээ баярлаж, талархаж байна. Эрийн цээнд хүрсэн Эрдэнэт үйлдвэрийнхээ хөдөлмөрч, бүтээлч хамт олонд эрүүл энх,саруул сайхныг хүсье. Энэ хотод ажиллаж, амьдрах нь нэр төрийн хэрэг гэж би хувьдаа боддог. Энэ сайхан үйлдвэрт ажилладаг бид хамгийн азтай хүмүүс.   ХМТАЦ-ийн Уул тээврийн ажлын хэсгийн программын инженер Ц.ТУНГАЛАГ: Бүтээлч хамт олондоо баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Миний хувьд ил уурхайн карьераас Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөх хүртэл үйл явцыг хянаж, системийн программ хангамжийг хариуцан ажиллаж байна. Мэргэжлийнхээ чиглэлээр цаашид Баяжуулах үйлдвэрээс явагддаг үйл явцыг нарийвчлан судалж, нэгдсэн систем бий болгохыг хүсдэг. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн Технологийн сургуулийн төгсөгч “Эр зоригийн одон”-гоор шагнагдахаар боллоо

            Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2011 онд Цахилгаан систем автоматжуулалтын мэргэжлээр төгсөж, эдүгээ Австрали улсын Мельбурн хотноо Мэдээллийн технологийн чиглэлээр магистрт суралцаж байгаа Т.Чингэсдолоон давхрын тагтнаас үсэрч, амиа хорлохыг завдсаннэгэн эмэгтэйгаварчээ.Т.Чингэс аялах зорилгоор Австралийн Күийнсланд мужид очсон бөгөөдКайрнс хэмээх жижиг хотын"Pасific" нэртэй зочид буудалд байрлаж байх үед буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 16.00-17.00 цагийн орчимд энэ үйл явдал болсон юм. Түүнийгөрөөндөө орж ирэх үедгэнэт хүчтэй юм унах чимээ сонсогдож,  тагт руу гарч харахад долоон давхрын тагтны гадна талд үсрэхэд бэлэн хүн харагдсан байна. Таван давхарт байрлаж байсан учир амийг нь аврахаар тагтаар дамжин,гараас нь барьж амжжээ.Амиа хорлохыг завдсан эмэгтэй 26 настай бөгөөд хар тамхинаас хамааралтай болсны улмаас ийм үйлдэл гаргасанбайна. Т.Чингэс болсон үйл явдлын талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа "Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй. Хар тамхи гэдэг зүйлээс хол байгаарай. Битгий хайртай нэгнээ нулимсанд автуулаарай. Долоон давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг аварч чадлаа” гэж нийтэлжээ.      Т.Чингэсийн эр зориг хүн чанарыг үнэлэн Австралийн Засгийн газраас “Эр зоригийн одон”-гоор шагнах болсон тухайгаа мэдэгдсэн байна. Технологийн сургуулийн  төгсөгч Т.Чингэсдээ хүний алтан амь аварсанд нь баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.   “Эрдэнэтийн үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Технологийн сургуулийн захиргаа Дэлгэрэнгүй...
  • "Эрдэнэт" үйлдвэр "Росгеологи" компанитай хамтарч гүний хайгуул хийнэ

                 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж байгаа билээ. Үүний нэг нь “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ОХУ-ын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ” ба гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Росгео” ХН-ийн Удирдлагын дарга, Ерөнхий захирал С.Н.Горьков нар гарын үсэг зурлаа.        Гэрээний талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дараах тайлбарыг өгсөн юм.        Х.БАДАМСҮРЭН: “Эрдэнэт үйлдвэрийн хувьд “Росгеологи” компанитай геологи хайгуулын чиглэлээр хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ бол Эрдэнэтийн овооны ордыг гүнд нь хайгуул хийх, мөн тухайн орчимд хайгуул хийх, ингэхдээ хамгийн орчин үеийн арга аргачлал, техник технологийг нэвтрүүлэх ажил болж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн хувьд сүүлийн гурван жилд геологи хайгуулынхаа ажлыг 2016 онтой харьцуулахад хоёроос гурав дахин нэмэгдүүлсэн. Ингэсний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 жилээр урстасгаж, өнөөдрийн байдлаар цаашдаа 60 жил ажиллах нөөц баялагтай байна. Нөөц баялаг улам их байвал Эрдэнэт үйлдвэрт ч, Монгол Улсад ч үр өгөөжтэй байх учиртай. Уулын баяжуулах үйлдвэрийн оршин тогтнох үндсийн үндэс нь нөөц баялаг. Ийм учраас олон жил Зөвлөлтийн, Оросын геологичидтой хамтарч ажилласан туршлагадаа тулгуурлан шинэ нөхцөл байдалд, шинэ арга барилаар хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Ордыг ашиглах нөөц баялаг бол хэмжээтэй. Тиймээс хайгуулын менежмент, байгаль орчны асуудлыг байнга ярьж явах ёстой. Гэхдээ болж өгвөл, аль болох урт удаан хугацаанд үйлдвэрлэлээ ажиллуулах, насжилтыг удаан байлгахын төлөө ажиллах хэрэгтэй. Цаашдаа баяжмал гаргаж байгаа бол боловсруулалтын түвшинг дээшлүүлэх чиглэлд явж байна. Нөгөө талаас уул уурхайн үйлдвэрлэлийн явцад үүсмэл ордууд бий болдог. Ядуу агуулгатай хүдрийн овоолго, хаягдлын аж ахуйд бий болсон орд бол үүсмэл орд. Тиймээс энэ чиглэлээрээ ч бид орос нөхдүүдтэй хамтарч судалгаа шинжилгээ хийнэ”    Дэлгэрэнгүй...
  • “Шударга утас-71600” ажиллаж эхэллээ

           “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтсээс “Шударга утас-757 71600” ажиллуулж эхэллээ. “Шударга утас”-ны гол зорилго нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд шударга бус үйлдэл, авлига, гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэх, мэдээллийн мөрөөр холбогдох арга хэмжээ авч, хууль бус үйлдэл, гэмт хэргийг таслан зогсоох зорилготой юм. Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулиудыг хэрэгжүүлэх юм. Үйлдвэрийн газрын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг хуулийн дагуу холбогдох байгууллагуудаар шалгуулж хэрэгжилтэд хяналт тавьж хариуг мэдэгдэх болно.    Эрдэнэт үйлдвэрийн газрын өмч, эд хөрөнгийг хулгайлах, завших, үрэгдүүлэх, устгах, гэмтээх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн талаар үнэн зөв, баталгаатай мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, мэдээлэл алдагдсанаас хувь хүний албан тушаал нэр төр, алдар хүндэд харш аливаа үйлдэл гарахаас сэргийлнэ. Үндэслэлгүй худал мэдээлэл өгч, бусдын нэр хүндэд халдах, гүтгэх, доромжлох үйлдэл гаргасан тохиолдолд хуульд заасан арга хэмжээ авна гэдгийг анхааруулж байна.     “Шударга утас” нь таны мэдээллийг хадгалан авч, эрх бүхий албан тушаалтанд хүргэх болно.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг сайжруулах, шударга ёсыг тогтоох, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоохоор “ШУДАРГА УТАС-71600” таныг сонсож байна. А.Бямбамаа   Дэлгэрэнгүй...
  • “Ойлгоё-Хүндлэе” аян Эрдэнэт үйлдвэрт өрнөж байна

       Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, харилцаа хандлагыг өөрчлөх зорилготой “Ойлгое-Хүндлэе“ аян Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд эхэллээ. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж буй тус аяны зорилго, зорилтыг уурхайчдад танилцуулах арга хэмжээ үйлдвэрийн бүсэд болов. Аяны танилцуулга мэдээллийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтсээс зохион байгуулж, ажилчдын дунд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөллийн сурталчилгаа явуулсан байна. “Ойлгоё-Хүндлэе” аянд Автотээврийн цехийн ажилчид нэгдэн нийт 31 автобусанд зурагт хуудас нааж, үйлдвэрийн дүүрэгт 100 ширхэг зурагт хуудсыг тодорхой цэгүүдэд байршуулан ажиллалаа. М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Ил уурхайд 32.3 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийжээ

       Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хүнд даацын машин механизмын парк шинэчлэл сүүлийн гурван жилд эрчимжсэн. Энэ жил гэхэд техникийн шинэчлэлийн хүрээнд 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тухайлбал, Уулын хэсэгт ОХУ-д үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн ЭКГ-12К маркийн экскаватор хоёр, Зам овоолгын хэсэгт Катерпиллер 16М маркийн шинэ загварын автогрейдер, Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын экскаватор шинээр ирж ажилд гарчээ. Ил уурхайн хамт олон экскаваторын паркийг ЭКГ-12К маркийн экскаватороор шинэчлэх зорилт тавьсан. Учир нь сүүлийн үеийн энэхүү экскаватор нь цахилгаан зарцуулалт 30 хувь хэмнэлттэйн дээр хүчин чадал илүү юм. Харин Зам овоолгын хэсэгт шинээр ирсэн жижиг оврын экскаватор нь хосолмол ажиллагаатайгаараа онцлог. Экскаваторын шанагыг цохилттой лоомоор сольж, өвлийн улиралд тэсэлгээгээр үүссэн хөлдүүс, овор ихтэй чулуу бутлахад ашиглаж байна. Мөн Зам овоолгын хэсгийн ээлжийн мастеруудын ажлын хэрэгцээнд Ланд крузер-79 маркийн автомашин шинээр иржээ. Эрдэнэт үйлдвэрт хаяглагдсан Германы Либхерр фирмийн 60 тонны авто кран, өрмийн машин замдаа ирж яваа бөгөөд тус цехэд энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө ийнхүү 100 хувь биеллээ.                 М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажлыг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлнэ

       Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибдены хүдрийн флотацаас гарч байгаа хаягдал элсээр галд шатдаггүй, өндөр шинж чанартай барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажлыг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан 80 сая төгрөгөөр, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам 1,45 сая юаниар санхүүжүүлэхээр болсон байна. Судалгааг Технологийн сургууль, БНХАУ-ын “BGRIMM” групптэй хамтран 2 жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааг амжилттай хийснээр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хуримтлагдсан элсээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм. Хамтын ажиллагааны хүрээнд шинжилгээ, судалгааны лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, “BGRIMM” группын лабораторид туршилт хийх ажлууд багтжээ.     И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Технологийн сургууль технологи, инновацыг дэмжих үндэсний сүлжээнд нэгдлээ

       Улс үндэстний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх суурь хүчин зүйлсийн нэг гэгддэг инновацыг эх орондоо хөгжүүлэх зорилгоор байгуулсан Технологи ба инновацыг дэмжих төвүүдийн (Technology and innovation support center-TISC) үндэсний сүлжээнд Технологийн сургууль нэгдэн орлоо. Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга С.Ганзориг, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нар энэ сарын 20-ны өдөр гэрээнд гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа баталгаажсан юм. ТISC буюу технологи, инновацыг дэмжих үндэсний сүлжээнд нэгдэн орох нь Олон улсад хэвлэгддэг шинжлэх ухааны холбогдолтой ном товхимол, сэтгүүлүүдийг хямдралтай үнээр унших, олон төрлийн сургалтанд үнэгүй хамрагдах боломж олгодгоороо давуу талтай. Инновацыг дэлгэрүүлэх нь орон даяар техникийн болон шинжлэх ухааны мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, патентын тухай мэдлэг мэдээллийг тэлж, оюуны өмчийн мэдээллийн санд хэрэгцээ шаардлагынхаа дагуу хайлт, дүн шинжилгээ хийхэд туслахаас гадна өргөн утгаараа аливаа улс орныг дэлхийн эдийн засгийн өсөн нэмэгдэж буй сорилтуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.      Технологийн сургуулийн хамт олон өнгөрсөн сард оюутнуудад зориулсан бизнес инкубатор төвийн нээлтийг хийж, мэргэжилдээ үндэслэн бизнесийн салбарт хөл тавихаар зорьж буй залуучуудаа дэмжихээр шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд гурван багийн 10 гаруй оюутан залуус чадавхижиж байна. Уул уурхайн мэргэжилтэй залуусын бүтээмжийн шинэлэг санааг хөгжүүлж, бизнесийн орчинд байр сууриа олоход туслах зорилготой энэхүү төв эх орондоо инновацын бүтээл гаргадаг түшиц газар болохоор алсын хараагаа тодорхойлжээ. И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Ажилд оруулна гэсэн залилангийн хэргийн хохирогч болохгүй байхыг сэрэмжлүүлж байна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т  ажилд оруулна гэсэн залилангийн 8 хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Үйлдвэрийн зарим удирдлагуудыг таньдаг хэмээн бусдыг мэхэлж олон сая төгрөгийн хохирол учруулсан иргэдэд хууртахгүй байхыг анхааруулж байна. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байгууллагын дотоод дүрэм журмаар нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах, үйлдвэрт 20 ба түүнээс олон жил ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэрт суухад нэг хүүхдийг нь мэргэжил, болон эрүүл мэнд бусад шалгуур үзүүлэлт хангасан тохиолдолд ажилд авдаг. Түүнээс бус хэн нэгэн хувь хүнээр зуучлуулан, бусдад авлига өгөх журмаар ажилд орох ямар ч боломжгүй гэдгийг Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр хэлж байна. Тэрээр “Иргэд мэдээлэл дутмаг байдлаас болж бусдад залилуулж байгаа хэрэг өмнө гарч байсан. Одоо ч байсаар байна. Бид сонгон шалгаруулалтыг улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна. Аль болох хүний оролцоогүй шударга явуулахад бид арга хэмжээ авч байгаа. Хэрвээ хэн нэгэн дээрх сэдлээр хандаж ямар нэг тохиолдолд мөнгө авч, амлалт өгч байвал хуулийн байгууллагад хандаж шалгуулах хэрэгтэй. Магадгүй манай байгууллагын ажилтан холбоотой бол бидэнд мэдээлэл өгч шалгуулж болно” гэлээ. Сул ажлын байрны зарыг www.erdenetmc.mn сайтаар бүртгэх бөгөөд эндээс ажлын байрны сонгон шалгаруулалтын  мэдээллийг авах боломжтой юм.   Б.Учрал Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Нэвтрүүлэг

   Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарьд” спорт клубийн байт харвааны баг тамирчид өнгөрсөн сард зохиогдсон улсын аваргын тэмцээнээс богц дүүрэн медальтай ирсэн. Тэд энэ сарын 17-нд өсвөр үе, залуучуудын ДАШТ-нд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Дасгалжуулагч багш, спортын мастер Т.Цогтбаяртай ярилцлаа.

   - Байт харвааны баг тамирчдадаа баяр хүргэе. “Хангарьд” клубийн нэрийг өндөрт өргөж яваа тамирчдынхаа ололт, амжилтаас хуваалцахгүй юу?
   - Долоодугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхээр зохиогдсон 2019 оны өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн УАШТ-нд нийт 15 багийн 120 гаруй тамирчид өрсөлдсөн. Тэмцээний өсвөр үе, залуучуудын УАШТ-нд манай тамирчид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль, насанд хүрэгчдийн УАШТ-нд 3 алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн сайхан амжилт үзүүллээ. Насанд хүрэгчдээс 5 мастер, 2 дэд мастерын болзол хангасан. Залуучуудын төрөлд 6, насанд хүрэгчдийн төрөлд 8 тамирчин хүч сорин өрсөлдөж, шавь нар маань Эрдэнэт үйлдвэр төдийгүй Орхон аймаг, “Хангарьд” клубийнхээ нэрийг өндөрт өргөсөнд баярлаж байна.

  - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах тамирчид маань бэлтгэл, сургуулилтаа хэр хангаж байна вэ?
  - Испанийн Мадрид хотноо энэ сарын 19-26-ны өдрүүдэд болох өсвөр үе, залуучуудын ДАШТ-нд Монгол Улсаа төлөөлөн 10 тамирчин оролцох эрхээ авсан. “Хангарьд” клубийн 4, “Ирээдүйн одод” сургуулийн 4, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотоос тус бүр нэг тамирчин оролцохоор Цуврайн аманд байрлах бэлтгэл сургуулилтын бааздаа гараад байна. Хүүхдүүд маань зунжин бэлтгэл хийсэн. Залуучууд ангилалд 4, өсвөр үе ангилалд 6 тамирчин оролцоно.

  - Сонгон шалгаруулалт нь ямар журмаар хийгдэв?
  - Энэ жилийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн цаг хугацааны хувьд нэлээд оройтлоо. Тэмцээний үр дүнгээс сонголт хийхэд тохиромжгүй байсан тул Дэлхийн аваргын тэмцээнд явах тамирчдыг өнгөрсөн оны болон дөрөвдүгээр сарын заалны УАШТ-ний амжилтыг нь харгалзан сонгосон.

   - Тулгамдсан асуудал бий юу? ДАШТ-ээс ямар хүлээлттэй байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэрийн гэрээт тамирчнаас бусад нь зардал мөнгөө хувиасаа гаргахаар болсон. Эцэг эхчүүд маань сайн дэмжиж, ойлгож байгаа тул одоогоор хүндрэл бэрхшээл алга. Энэ дашрамд “Хангарьд” спорт клубийн нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс их спортыг хөхиүлэн дэмждэг Эрдэнэт үйлдвэрийнхээ үе үеийн удирдлага, хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. Тэмцээний тухайд манайхан нийт тамирчдын дунд хавьцаа байр эзэлж байсан бол энэ удаагийн тэмцээнд багийн амжилтаа ахиулахыг зорьж байна. Байт харвааны төрөлд Япон, Солонгос зэрэг Азийн орнууд дээгүүр байр эзэлсээр ирсэн. Цаашид хойд юм уу, урд хөрштэй туршлага солилцон, хамтран ажиллах чиглэлээр тамирчдаа бэлтгэхээр төлөвлөж, ярьж байгаа.

   - Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Байт харваагаар суралцах сонирхолтой хүүхэд хэр олон байдаг вэ, хүүхдэд олгох төлөвшлийн тухайд?
   - Өнөөдрийн байдлаар “Хангарьд” клубт байт харвааны насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе гэсэн насны ангилалд 40-өөд тамирчин хичээллэж, 4 тамирчин маань Улсын шигшээ багт орсон. Дугуйландаа шинэ элсэлт авахдаа хүүхдийн тоо хязгаарладаггүй ч сургалтын хэрэглэгдэхүүний хувьд бидэнд дутмаг тал бий. 2010 онд авч байсан хэрэглэгдэхүүнээ өнгөрсөн онд тодорхой хэмжээгээр шинэчилсэн. Ер нь оръё гэсэн хүүхдүүдээ шинэ элсэлтээр авдаг ч явцын дунд тууштай, хичээнгүй хүүхдүүд л үлддэг. Хүүхдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлдэг спорт гэж хэлэх нь зөв байх. Төлөвшил олгох, төвлөрөх чадвар сайжрах, ааш зан тогтворжих, багаар ажиллах, биеэ авч явах байдал нь эергээр өөрчлөгддөг. Тэр хэрээр хүүхэд зорилготой, хүсэл тэмүүлэлтэй болох нь бий. Одоогоор суралцагчдын дийлэнх хувийг охид эзэлж байна. Манайх өнгөрсөн жилээс 9 настай суралцагч авч эхэлсэн.

   - Энэ жилийн элсэлтээ хэзээнээс авах вэ?
  - Спорт цогцолборын бусад дугуйлангийн адил есдүгээр сарын 15-наас шинэ элсэлтээ авч эхэлнэ. Гэхдээ ирэх сарын 19-23-нд “Хангарьдын цом” насанд хүрэгчдийн Олон Улсын нээлттэй тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хэчнээн тамирчин, хаанаас ирэх нь одоогоор тодорхойгүй ч чанартай хийхийг зорино. Тэмцээнээ дуусгаад хичээлээ эхлүүлнэ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог