• Ж.ГАНЧИМЭГ: Маскаа зүүж, хоорондын зайгаа барьж үйлчлүүлж хэвших хэрэгтэй

    -“Ковид-19” цар тахлын дэгдэлтээс хэрхэн урьдчилан сэргийлж ажиллаж байгаа талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч-Ерөнхий эмч  Ж.Ганчимэгээс тодрууллаа.      Цаг үеийн нөхцөлөөс шалтгаалан “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлийн ажлууд тасралтгүй явж байна. Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа, цэрэг цагдаагийн хамгаалалт, гамшгийн бэлэн байдлыг хангах асуудал Эрдэнэт үйлдвэрийн хувьд хэвийн явагдаж байна. Ард иргэдийн тухайд юманд хандах хандлага суларсан харагдаж байгаа. Тэгэхээр маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж үйлчлүүлж хэвших хэрэгтэй. Үйлчлүүлэгчид маскаа тогтмол зүүж хэвшмээр байна. Мөн үр хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахдаа маск хэрэглүүлж хэвших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хувь хүний амьдралын зөв дадал хэвшилтэй холбоотой асуудлуудад анхаарах ёстой. -Танай цогцолборын тухайд кронавирусээс урьдчилан сэргийлэх өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?          Манай цогцолборын амбулаторийн тусламж үйлчилгээ хэвийн явж байна. Хүн хоорондын зай барих зарчмыг барьж ажиллаж байна. Зайлшгүй эмч, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг бид хүлээн авч байгаа. Тодорхой хэмжээний хөдөлгөөний хязгаарлалт хийх ажлын хүрээнд иргэдэд утсаар зөвлөгөө өгч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 3000 гаруй иргэдэд утсаар зөвлөгөө өгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Нөгөө талаар эмнэлгийн ажиллагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах ёстой. Энэ ажлын хүрээнд ажлын байранд нь мэдлэг олгох, мэргэжлийн сургалтыг цахим хэлбэрээр явуулж байна. Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр сургалт явагдлаа. Тухайлбал, сорьцыг хэрхэн зөв авах, хамгаалах хувцсыг хэрхэн зөв өмсөх гэх мэт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвар хамгааллаас сэргийлэх сургалт болсон. Өөрөөр хэлбэл хамгаалах хэрэгслийг зөв өмсөж, зөв тайлах маш чухал. Эдгээр үйлдлийг бид өдөр бүр тасралтгүй зөв хийж хэвшсэнээр амьдрал дээр эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдийгөө болон иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаална. Түүнчлэн тусгаарлах байранд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн, туслах ажилтнуудад хоёр долоо хоногт нэг удаа дадлага сургалтууд хийж байна. Ингэж хүн хүчнийхээ нөөцийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Хоол үйлдвэр үйлчилгээний ажилтнуудыг биеийнхээ халууныг  хэмжиж сургахад бэлтгэсэн. Өглөө бүр ажиллагчдын автобусанд биеийн халууны хэмжилт хийж байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд анхан шатны мэдлэг олгох зорилгоор эмнэлгийн ажилтнуудаа сургалтад бүрэн хамруулж дадлагажуулсан. Ер нь үйлдвэрийн бүтцийн нэгжүүд ажиллагчдынхаа биеийн халуун хэмжилтийг өөрсдөө үздэг болсон. Үүнийг орчин цагийн эмнэлгийн хэллэгээр нийтийн эрүүл мэнд гэж тодорхойлдог. Энэ нь хувь хүн өөрийнхөө биеийн халууныг хэмжиж сурсан байх жишээтэй. Тэгэхээр ард иргэд хувийнхаа хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Бид энгийн зөвлөмжүүдийг хүмүүст тогтмол өгч байна. Тухайлбал, хувь хүн өөртөө хяналт тавьж сурснаар эрүүл мэнддээ анхаарч, амьдралын зөв дадал хэвшилтэй болно. -Тэгвэл иргэд ахуйн хүрээнд юу анхаарах ёстой вэ?      Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, цонхоо онгойлгож тогтмол агаарын солилцоо явуулж хэвших хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд ахуйн хэрэглээндээ аяга, халбагаа солихгүй байх талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Мөн гудамж талбайд нус цэрээ хаяхгүй байх, ханиаж найтаахдаа эмнэлгийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулъя. Энэ бүхэнд анхаарахгүй нь хүмүүсийн амьдралын хэв маягаас харагдаж байна. Удахгүй үндэсний их баяр наадам болно.Тэгэхээр иргэд шаардлагагүй тохиолдолд олон хүний дунд орж явахгүй байх талаар анхаарах ёстой. Манай оронд коронавирусын тархалт зөөвөрлөгдөн ирж байгааг та бүхэн мэднэ. Дотооддоо алдаагүй байна гэсэн хэнэггүй зангаасаа эрсдэлд өртөж болзошгүй учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Сүүлийн үед энэ өвчин шинж тэмдэггүй илрэх тохиолдол эрсдэл дагуулж байна. Манай оронд өвчний тархалт харьцангуй хөнгөн хэлбэртэй байгаа учраас богино хугацаанд эмчлэгдэж байна. Улсын онцгой комиссоос өгч буй чиглэлийн дагуу Алтанбулагийн хилээр орж ирэх хүмүүсийг энэ сарын 6-7-ны өдрүүдэд хүлээн авна. Эрдэнэтэд 100-150 хүнийг ажиглалтын байруудад хүлээн авах чиглэл өгсөн. Манай цогцолбор ажиглалтын байрныхаа бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. -Баярлалаа.                                                                                                                                Т.Батчулуун -“Ковид-19” цар тахлын дэгдэлтээс хэрхэн урьдчилан сэргийлж ажиллаж байгаа талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч-Ерөнхий эмч  Ж.Ганчимэгээс тодрууллаа.      Цаг үеийн нөхцөлөөс шалтгаалан “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлийн ажлууд тасралтгүй явж байна. Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа, цэрэг цагдаагийн хамгаалалт, гамшгийн бэлэн байдлыг хангах асуудал Эрдэнэт үйлдвэрийн хувьд хэвийн явагдаж байна. Ард иргэдийн тухайд юманд хандах хандлага суларсан харагдаж байгаа. Тэгэхээр маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж үйлчлүүлж хэвших хэрэгтэй. Үйлчлүүлэгчид маскаа тогтмол зүүж хэвшмээр байна. Мөн үр хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахдаа маск хэрэглүүлж хэвших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хувь хүний амьдралын зөв дадал хэвшилтэй холбоотой асуудлуудад анхаарах ёстой. -Танай цогцолборын тухайд кронавирусээс урьдчилан сэргийлэх өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?          Манай цогцолборын амбулаторийн тусламж үйлчилгээ хэвийн явж байна. Хүн хоорондын зай барих зарчмыг барьж ажиллаж байна. Зайлшгүй эмч, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг бид хүлээн авч байгаа. Тодорхой хэмжээний хөдөлгөөний хязгаарлалт хийх ажлын хүрээнд иргэдэд утсаар зөвлөгөө өгч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 3000 гаруй иргэдэд утсаар зөвлөгөө өгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Нөгөө талаар эмнэлгийн ажиллагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах ёстой. Энэ ажлын хүрээнд ажлын байранд нь мэдлэг олгох, мэргэжлийн сургалтыг цахим хэлбэрээр явуулж байна. Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр сургалт явагдлаа. Тухайлбал, сорьцыг хэрхэн зөв авах, хамгаалах хувцсыг хэрхэн зөв өмсөх гэх мэт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвар хамгааллаас сэргийлэх сургалт болсон. Өөрөөр хэлбэл хамгаалах хэрэгслийг зөв өмсөж, зөв тайлах маш чухал. Эдгээр үйлдлийг бид өдөр бүр тасралтгүй зөв хийж хэвшсэнээр амьдрал дээр эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдийгөө болон иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаална. Түүнчлэн тусгаарлах байранд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн, туслах ажилтнуудад хоёр долоо хоногт нэг удаа дадлага сургалтууд хийж байна. Ингэж хүн хүчнийхээ нөөцийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Хоол үйлдвэр үйлчилгээний ажилтнуудыг биеийнхээ халууныг  хэмжиж сургахад бэлтгэсэн. Өглөө бүр ажиллагчдын автобусанд биеийн халууны хэмжилт хийж байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд анхан шатны мэдлэг олгох зорилгоор эмнэлгийн ажилтнуудаа сургалтад бүрэн хамруулж дадлагажуулсан. Ер нь үйлдвэрийн бүтцийн нэгжүүд ажиллагчдынхаа биеийн халуун хэмжилтийг өөрсдөө үздэг болсон. Үүнийг орчин цагийн эмнэлгийн хэллэгээр нийтийн эрүүл мэнд гэж тодорхойлдог. Энэ нь хувь хүн өөрийнхөө биеийн халууныг хэмжиж сурсан байх жишээтэй. Тэгэхээр ард иргэд хувийнхаа хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Бид энгийн зөвлөмжүүдийг хүмүүст тогтмол өгч байна. Тухайлбал, хувь хүн өөртөө хяналт тавьж сурснаар эрүүл мэнддээ анхаарч, амьдралын зөв дадал хэвшилтэй болно. -Тэгвэл иргэд ахуйн хүрээнд юу анхаарах ёстой вэ?      Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, цонхоо онгойлгож тогтмол агаарын солилцоо явуулж хэвших хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд ахуйн хэрэглээндээ аяга, халбагаа солихгүй байх талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Мөн гудамж талбайд нус цэрээ хаяхгүй байх, ханиаж найтаахдаа эмнэлгийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулъя. Энэ бүхэнд анхаарахгүй нь хүмүүсийн амьдралын хэв маягаас харагдаж байна. Удахгүй үндэсний их баяр наадам болно.Тэгэхээр иргэд шаардлагагүй тохиолдолд олон хүний дунд орж явахгүй байх талаар анхаарах ёстой. Манай оронд коронавирусын тархалт зөөвөрлөгдөн ирж байгааг та бүхэн мэднэ. Дотооддоо алдаагүй байна гэсэн хэнэггүй зангаасаа эрсдэлд өртөж болзошгүй учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Сүүлийн үед энэ өвчин шинж тэмдэггүй илрэх тохиолдол эрсдэл дагуулж байна. Манай оронд өвчний тархалт харьцангуй хөнгөн хэлбэртэй байгаа учраас богино хугацаанд эмчлэгдэж байна. Улсын онцгой комиссоос өгч буй чиглэлийн дагуу Алтанбулагийн хилээр орж ирэх хүмүүсийг энэ сарын 6-7-ны өдрүүдэд хүлээн авна. Эрдэнэтэд 100-150 хүнийг ажиглалтын байруудад хүлээн авах чиглэл өгсөн. Манай цогцолбор ажиглалтын байрныхаа бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. -Баярлалаа.                                                                                                                                Т.Батчулуун Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Засвар угсралтын цех “их зогсолт”-ын ажилд бэлтгэж байна

         Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа бүрэн зогсож их засвар хийдэг. Энэ жилийн “их зогсолт” долдугаар сарын 31-ний 20.00 цагаас эхлээд 48 цаг үргэлжлэх юм. УИХ-ын сонгуультай холбоотойгоор хугацаа нь ийнхүү хойшилжээ. Бүрэн зогсолтын үеийн их засварын гол ачааг нуруундаа үүрдэг Засвар угсралтын цехийнхэн “их зогсолт”-д бэлтгэх тусгай төлөвлөгөө гарган 30 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Тэд ирэх сарын 20-ноос өмнө бэлтгэлээ бүрэн хангасан байх ёстой бөгөөд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн угсралт тохируулгын томоохон ажлууд давхар үргэлжилсээр байна. Тухайлбал, саяхан тус цехийнхэн Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсэгт хийн үлээгүүрийн машин угсарч дуусжээ. Мөн Хаягдлын аж ахуйн шугам дээр засвар хийж, 126 метр 1200-гийн ган хоолой сольж байна. Засвар угсралтын цехийн хамт олон Засвар механикийн заводын Цутгуурын цехийн технологийн шинэчлэлийн бүх тоног төхөөрөмжийн угсралтыг бие даан гүйцэтгэснээр оны эхний хагас жилийн төлөвлөгөөгөө 106 хувиар биелүүлсэн амжилттай ажиллалаа. М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС   Дэлгэрэнгүй...
  • “Эрчим хүч -Математик загварчлал” уралдааны дүн гарлаа

         Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн инженер, техникийн ажиллагчдын дунд зарласан “Эрчим хүч -Математик загварчлал” сэдэвт уралдааны дүн гарлаа.Тус уралдаанд үйлдвэрийн цех, нэгжүүдээс 18 бүтээл ирсэн бөгөөд тэргүүн байрт Ус хангамжийн цехийн хэсгийн дарга П.Гансүх ахлагчтай “Ус өргөх станцуудын насосны ажиллах горимыг оновчлох нь” сэдэвт төсөл шалгарчээ. Дэд байрыг В.Анхбаяр ахлагчтай “Цахилгаан эрчим хүчний чанарын хэмжилт, динамик загварчлал”, гутгаар байрыг Б.Батдорж ахлагчтай “ДЦС-ын үйлдвэрлэлийн ерөнхий ажиллагааг математик загвар ашиглан тооцоолол хийх симуляци” сэдэвт төслүүд эзлэв. Шагналт байранд Х.Долгормаа ахлагчтай “Pmax чадлын хяналт, динамик загварчлал”, Д.Буяндэлгэр ахлагчтай “ДЦС-ын хөрөнгө оруулалтын үнэлгээний DCF загвар”, П.Гансүх ахлагчтай “Тоног төхөөрөмжийн ашиглалт загвар үйлчилгээний бүртгэлийн программ боловсруулах нь” сэдэвт төслүүд тус тус шалгарсан байна. Эдгээр шалгарсан бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шаардагдах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэгийг Хөгжлийн хэлтсийн Инновацийн төвөөс үзүүлэх аж. Энэхүү уралдааны зорилго нь цех, нэгжүүдэд шинээр нэвтрүүлж буй техник технологи, тоног төхөөрөмжийг олон нийтэд сурталчлах, техникийн болон шинжлэх ухааны онолын мэдлэгийг дээшлүүлэх, бүтээлч шинийг илэрхийлэгч залуу инженер техникийн ажилтнуудыг урамшуулахад чиглэгджээ.                                                                                                                     Т.БАТЧУЛУУН Дэлгэрэнгүй...
  • Монгол инженерийн шийдлээр удирдлага хяналтын цогц системтэй болов

    Ган бөөрөнцгийн цехэд орчин үеийн дэвшилтэт индукцийн технологи нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан үйлдвэрлэлийн процессын автоматжуулалтыг сайжруулах чиглэлээр Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийнхэн амжилттай ажиллажээ. Энэхүү ажлын  гүйцэтгэгч  хамт олны төлөөлөл Цахилгаан автоматжуулалтын инженер М.Оч-Эрдэнэ, программ хангамжийн инженер Б.Жарканбек нартай уулзаж ярилцлаа. -Энэ ажлыг танай хэсгийнхэн хийх болсон шалтгаан юу байв? -М.О: Хоёр цехийн хамтын ажиллагааны хүрээнд бид энэ ажлыг гүйцэтгэсэн. Манай хэсгийнхэн Ган бөөрөнцгийн цехэд техникийн үйлчилгээ хийдэг. Энэ явцад  ган бөөрөнцөг цувих үйл явцыг түргэсгэх, найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор автоматжуулалтыг илүү сайжруулах шаардлага тулгарсан. Ингээд бид уг цехийн зогсолтын үеэр  шинэ технологит нь  нийцүүлэн  төсөл  зохиож, тоног төхөөрөмжийн удирдлага, хяналтыг хялбаршуулсан. Үүнийг  S7-300  контролёр ашиглан  Монгол инженерийн шийдлээр хийсэн.  -Энэ хүрээнд ямар ажил хийсэн бэ? -Б.Ж: Ган бөөрөнцөг үйлдвэрлэх шугамын гол тоног төхөөрөмжүүдийн хурдыг удирдах, залгах, салгах тохиргоог схемийн энгийн шийдлээр  хийсэн. -Энэ ажлын онцлог, үр дүнгийн талаар юу хэлэх вэ? -М.О: Зөвхөн хувиргагч, контролёр, дэлгэцээс хянадаг байсан бол гурвууланг нь нэг цогц систем  болгосон. Энэ ажлыг хоёр сар гаруйн өмнө хийсэн. Одоогийн байдлаар найдвартай сайн ажиллаж байна. Бид тоног төхөөрөмж зогсох болгонд дуудагдан ажилладаг байсан. Энд ажиллаж буй хүмүүс ч  сайжруулалтад сэтгэл ханамжтай байгаа. -Б.Ж:  Тус  цехийн  80, 100-ийн голчтой бөөрөнцөг цувих  дамжуургуудын хурд,  амраах зуухны температур нь өөр өөр байдаг. Энэ бүгдийг нэг дэлгэцээс тохируулж, хянах боломжтой болсноороо давуу талтай. -Та бүхний хийсэн сайжруулалтын  ач холбогдол юу вэ? -М.О: Давтамж хувиргагч тавьснаар эргэлдэгч тоног төхөөрөмжийн хурдыг технологитоо тохируулан хүссэнээрээ өөрчлөх боломжтой.  Хувиргагч техник нь зөөлөн асаах горимтой. Хурдыг эргэлдэх тоног төхөөрөмждөө тохируулан багасгаснаар цахилгаан эрчим хүч хэмнэнэ. Хяналт, удирдлагыг нэгтгэснээр хөдөлмөр хөнгөвчилнө.  -Б.Ж: Манай хэсгийнхэн төсөл зохиож, угсарч,  програмчлан, давтамж хувиргагч дээр тохиргоог цогцоор нь хийлээ. Гаднаас тоног төхөөрөмж авч, мэргэжилтнээр хийлгэсэн бол  250 орчим мянган  ам.доллар болох байлаа. Үүнийг  дотоод нөөц бололцоогоо дайчлан  S7-300 контролёр ашиглан, үндэсний инженерүүд   хийснээр төдий хэмжээний зардал хэмнэлээ. -Удирдлага хяналтыг цогц системд оруулсан ийм  ажил өмнө нь хийж байсан уу? -М.О: Манайх  Simens фирмийн S7 төрлийн контролёрууд дээр автоматжуулалтын ажил дагнан хийдэг. Бидэнд ажлын туршлага  хангалттай бий. Хувиргагч, контролёр, дэлгэцийг цогцоор нь нэг системд оруулсан ийм ажил манайд ховор хийгддэг. Контролёроо хувиргах техниктэй хослуулан уялдуулсан нь  залуу инженерүүдэд  туршлага болохуйц үр өгөөжтэй  ажил болсон  гэж бид үзэж байгаа. -Энэ ажлыг хэр  хугацаанд хэдэн хүний  хүчээр гүйцэтгэв? -М.О: Нэг сарын турш 10 гаруй хүн оролцож ажиллалаа.  Шкафны материалын бэлдэц, суурилуулалт,  угсралт, схем боловсруулалт, програмчлал зэрэгт хүмүүсээ  хуваарилан ажилласан.  Эхлээд бид ажлын байрандаа угсарч, зарим нэг туршилт хийсэн. Хөдөлгүүрийн хурд, ажиллагааны горим, түүнчлэн  технологийн процессыг судалсны үндсэн дээр  үйлдвэрийн тоног төхөөрөмж дээр суурилуулсан.  -Энэхүү автоматжуулалтын ажил гүйцэд  болсон уу? -М.О: Энэ цехийн ажилтнуудын санал, хүсэлт дээр үндэслэн  нэмж сайжруулах зүйл гарч байна. Тухайлбал өдөрт гаргаж буй бэлдцийн тоолуур тавих. Мөн хөргөлтийн усны сэнсний хурдыг тохируулах нэмэлт ажил байна. Усаа хөргөөд, буцаан ашигладаг технологитой. Энд  хувиргагч тавьснаар цахилгаан эрчим хүч хэмнэх юм. Энэ мэтчилэн сайжруулах санал гарч байна. Бид энэхүү ажлыг өөрсдөө хийсэн болохоор цаг алдахгүй илүү автоматжуулж,  найдвартай ажиллагааг хангах боломж бүрдсэн.     -Үйлдвэрийн тоног төхөөрөмж шинэчлэгдэж байгаатай уялдан, та бүхэн  байнга шинэ технологит суралцах хэрэгцээ гардаг байх. Сургалтад хэр хамрагддаг вэ? - М.О: Биднийг сургах тал дээр удирдлагын зүгээс маш их анхаардаг. Жил бүр манайхнаас гадагшаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулдаг. Өнгөрсөн жил  бид хоёр Новосибирск хотод удирдлагын системийн автоматжуулалтын 21 хоногийн сургалтад хамрагдсан. Бид шинэ тоног төхөөрөмжийн автоматжуулалт, програмчлалыг бие даан хийхийг эрмэлзэж байгаа. Схем зургийн хувьд ч судлах зүйл их бий.    - Б.Ж: Би программ хангамжийн инженер. Манай хэсэг хувиргах техник, цахилгаан, электроник зэрэг олон салбарыг хослуулан ажилладаг. Ийм болохоор сонирхолтой энэ ажлаасаа би олон зүйлийг суралцдаг.   Энэчлэн Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн оюунлаг залуус автоматжуулалтын  томоохон  ажлыг өөрсдөө бие даан гүйцэтгэсээр байна. Тухайлбал:  Хаягдлын аж ахуйн булинга шахах дөрөвдүгээр насосны өндөр хүчдэлийн давтамжийн хувиргагчийн суурилуулалт, тохируулга, угсралтыг энэ хавар хийжээ. Цар тахлын улмаас ирж амжаагүй Германы мэргэжилтнүүдийн хийхээр төлөвлөсөн энэ ажлыг тэд чанарын өндөр түвшинд хийж, хүлээлгэн өгчээ. Ийнхүү Монгол инженерийн мэдлэг шингэсэн олон шийдэл оновчтой байж, Эрдэнэт үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.   Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Уурхайчид оны эхний хагас жилийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүллээ

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид 2020 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтийг 100.1-120.1 хувиар биелүүлж амжилттай ажиллалаа. Өнөөдөр сар хаалтын хурал болж, үйлдвэрийн удирдлагууд оны эхний хагас жилийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд хэрхэн биелснийг хэлэлцсэн юм. Зургаадугаар сард төлөвлөгөөнөөс илүү 90 мянган м3 уулын цул гаргаж, 77 мянган м3 хөрс илүү хуулж, нийт 3 сая 90 мянган тонн хүдэр олборлосон нь төлөвлөгөөнөөс 33 мянган тонноор давжээ. Мөн өрөмдлөгийн хэмжээ 3500 тууш метрээр давсан байна. Түүнээс гадна, ачаа эргэлт 18 мянган тонн/км байгаа нь төлөвлөгөөнөөс 248 мянган тонн/км-ээр давсан үзүүлэлт юм. Баяжуулах үйлдвэр 2 сая 778 мянган тонн хүдэр боловсруулсан нь төлөвлөгөөнөөс 31 мянган тонноор илүү байна. Өнгөрсөн сард 50 мянга 11 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь төлөвлөгөөнөөс 818,6 тонноор давжээ. Харин молибдены баяжмал 452 тонныг үйлдвэрлэсэн нь төлөвлөгөөнөөс 22 тонноор илүү байв. Баяжмал ачилт сарын турш хэвийн явагдаж, 827 вагон зэсийн баяжмал, 28 парт молибдены баяжмал гадаад худалдаанд гаргасан байна.      2020 оны эхний хагас жилийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид төлөвлөгөөнөөс 359 мянган м3 уулын цул илүү гаргаж, 367 мянган тонн хүдэр илүү олборлож, 270 мянган тонн хүдэр илүү боловсруулав. Зэсийн металл авалтыг 87.59, молибдены металл авалтыг 52.52 хувьд хүргэж, төлөвлөгөөнөөс 7033 тонн зэсийн баяжмал, 399 тонн молибдены баяжмал тус тус илүү үйлдвэрлэх боломж бүрдүүлэн амжилттай ажилласан уурхайчдадаа Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий баяр хүргэж, сайн сайхныг хүслээ. Дэлгэрэнгүй...
  • Бүтээмж, чанарын дугуйлангууд шинийг санаачлан ажиллаж байна

         Автотээврийн цехийн бүтээмж, чанарын дугуйлангуудын оны эхний хагас жилийн төслийн хамгаалалт боллоо. Х.Болдбаатар ахлагчтай “Гавшгай” бүтээмж чанарын дугуйлан Сайн саналын системийн бүртгэлийн цэг байгуулан, компьютерийн бүрэн хэрэгслийг сүлжээний утастай холбосноор саналын тоо нэмэгджээ. Мөн TLT-440 маркийн цахилгаан шингэн өргүүрийн канатан дамжуулгын шкивыг сталь-45 маркийн төмрөөр орлуулан хийсэн байна.Түүнээс гадна Н.Ариунболд ахлагчтай Потенциал БЧД төрөл бүрийн автомашины резинин дугуйг хадгалах зориулалтын тавиур хийж, зай талбай хэмнэжээ. Агуулахад зориулалтын тавиургүйгээс обудгүй шинэ дугуй хадгалахдаа давхарлан хураадаг байсан аж. Т.Батчулуун   32-ийн диаметртэй труба ашиглан  хийсэн дугуйн тавиур   Сайн саналын системийн бүртгэлийн цэг.                           Дэлгэрэнгүй...
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 8000 хүн хамрагдана

    Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг өнөөдөр Медипас эмнэлэгт эхэлж байна. Энэ жилийн үзлэг, оношилгооны онцлогийн талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Статистикч эмч Ж.Эрдэнэчимэгээс тодруулсан юм. -Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт энэ жил хэчнээн хүн хамрагдах вэ? -Үйлдвэрийн ажиллагчид, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадварын хувь тогтоолгосон иргэд гээд нийт 8000 хүн энэ удаагийн үзлэг, оношилгоонд 16 багцаас сонгож хамрагдах ёстой.     -Өнгөрсөн жил есөн багцаас сонголт хийж байсан. Үүнийг илүү нарийвчилж задалсан гэсэн үг үү?   -Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Түрүү жил зүрхний багц ганцхан байсан бол энэ удаа зүрхний гурван багц бий. Зүрхний ЭХО-той нэг багц, зүрхний 24 цагийн бичлэгтэй багц, артерийн даралтын хэмжилттэй багц байх жишээтэй. Багц сонгоход нас харгалзахгүй. Эмэгтэйчүүд бүгд хөхний рентген зураг авхуулна. -Онцлог багцуудыг тодруулж тайлбарлавал..? -Цацраг болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлд дөхсөн тохиолдлыг илрүүлэх багц шинээр орсон. Чихрийн шижингийн багц дотор бамбай илрүүлнэ. Мөн энэ багцыг сонгосон хүнд бас нэг давуу тал олгогдож байгаа нь зүрхний ЭХО-той. Нурууны багц нь нурууны рентген зураг авч, витамин Д3 үзнэ. Нурууны MRI, хэвлийн томограф нь тодосгогчтой. Энэ удаа Үндсэн багц гэж байхгүй.     -Үзлэгийг ямар дарааллаар зохион байгуулах вэ? -Эрүүл мэндийн хувьд асуудалтай, удаан өвдөж байгаа, хөдөлмөрийн зохицуулалт хийх шаардлагатай дөрөвдүгээр бүлгийн буюу ээнэгшлээ алдсан архаг өвчтэй хүмүүсээ үзлэгт түрүүлж оруулна. Энэ бүлгийн 70 гаруй хүн бий. Тэдний дунд хөдөлмөрийн чадвар алдалтын групп тогтоолгох шаардлагатай хүмүүс ч байгаа, төгс эмчилгээ хийлгээд хэвийн байдалдаа орж ажлаа хийх боломжтой нь ч бий.   Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр групп тогтоолгох шаардлагатай байна уу, эсвэл ердийн өвчний улмаас ажлын хүнд хортой нөхцөлөөс хэвийн рүү шилжихээр байна уу гэдгийг үзлэгээр тогтоох юм. Үүний дараа гуравдугаар бүлгийн буюу эрүүл мэндийн оношоо тодруулах, нарийн шинжилгээнд орох шаардлагатай 2000-аад хүн үзлэгт хамрагдана. Өөрөөр хэлбэл үүнд зүрх судасны өвчтэй, даралт нь байнга ихэсдэг хүмүүсээ хамааруулсан.     -Жилээс жилд Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт зориулах мөнгөө өсгөдөг. Энэ жилийн тухайд..? -Мэдээж өснө. 16 багцын үнэлгээ янз бүр байгаа. Хамгийн үнэтэй нь 600 гаруй мянган төгрөгийн үнэлгээтэй Титэм судасны эмгэг илрүүлэх оношилгоо байна. -Танай цогцолбор өнгөрсөн жилийн үзлэгийн дүнд судалгаа хийсэн байх. Ажиллагчдын дунд ямар өвчлөл зонхилж байна? -Нэг хүнд дунджаар гурваас дөрвөн өвчлөл илэрдэг. Бөөрний өвчлөл, даралт, хоол боловсруулах эрхтэн системийн өвчин гэх мэт. Өнгөрсөн жилийн байдлаар ходоод, хоол боловсруулах замын өвчлөл, дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой бодисын солилцооны хямрал, зүрх судасны болон бөөр, шээсний замын өвчлөл тэргүүлэх зэрэгт явсан.      -Баярлалаа      М.ОДГЭРЭЛ Фото: Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэтийн усан бассейныг Итали технологиор бүрэн шинэчилнэ

         Эрдэнэт үйлдвэр 2020 оны хөрөнгө оруулалтаар Спорт цогцолборынхоо усан санг Итали технологиор бүрэн шинэчилж засварлахаар болжээ. Мөн тус цогцолборын гурван давхрын их заалны засвар, “Хангарьд” сэргэлт бэлтгэлийн баазад 120 хүний багтаамжтай цайны газар шинээр барихаар төлөвлөсөн байна. Эдгээр ажлын зураг төслийг Зураг төслийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд дэлхийн стандартад нийцэхүйц шийдлээр гаргаж, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газарт хүлээлгэн өгснөөр тендер зарлахад бэлэн болжээ. “Эрдэнэтчүүдийн үйлчлүүлэх дуртай усан сангийн аюулгүй байдал, өнгө үзэмж, хэрэглэл материалыг Итали технологид нийцүүлэн хамгийн орчин үеийн шийдлээр хийнэ” гэж Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү мэдээллээ.             Эрдэнэт үйлдвэр энэ жил Спорт цогцолбортоо гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийнэ. Их заалны засварыг гуравдугаар улиралд,  усан сангийн болон цайны газрын барилга тохижилтын ажлыг 11-р сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн тус ордныхон үйл ажиллагаа зогссон хорио цээрийн дэглэмийн үед өөрийн хөрөнгөөр сургалтын танхим, ажилчдын душ шинээр байгуулж, амрах өрөө, мастеруудын өрөө, 00-ийн өрөөнүүдэд урсгал засвар хийжээ. М.ОДГЭРЭЛ ГЭРЭЛ ЗУРГИЙГ  А.МАРАЛ Дэлгэрэнгүй...
  • ХАБЭА-н урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлнэ

         - “ХАБЭА-н урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлэх” зорилгоор үйлдвэрийн бүтцийн нэгжийн анхан, дунд шатны удирдах ажилтны ажлын байруудад хөдөлмөр хамгааллын шалгалт хийв. Таван сард, ХАБЭА хэлтсийн болон нийгмийн цехийн 18 ажилтан, анхан шатны 192 удирдах ажилтныг ажлын байранд нь хянан, 784 зөрчил илрүүлж, зөвлөгөө өгсөн байна. Энэ ажлын хүрээнд ХАБ-ын зааварчилгааг чанаржуулах, ХАБЭА-н хяналтыг сайжруулах, анхан, дунд шатны удирдах ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх төлөвлөгөө гарган ажилласан байна. Ажлын төлөвлөгөөний дагуу ХАБЭА-н хэлтсийн 10 ажилтан Ил уурхай, Засвар механикийн завод, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн болон Барилга засварын цехийн нийт 99хэсгийн дарга, орлогчдыг шалгаж, 354 зөрчил илрүүлсэн аж. Хоёр сарын хугацаанд  ХАБЭА-н урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлэх шалгалтыг цех, нэгжийн дунд явуулснаар мастер, механик, эрчим зүйч, хэсгийн дарга, орлогчдод гарсан зөрчлийг  газар дээр нь танилцуулж, цаашид сайжруулах ажлын талаар санал бодлоо солилцов.Мөн мастеруудад зориулан “Нэг минутын удирдлага,  зорилго, магтаал, шийтгэлийг хэрхэн тодорхойлох, ХАБ-ын зааварчилгааг хэрхэн товч тодорхой өгөх”,“Урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлт, ХАБ-ын ажлын үнэлгээ хэрхэн хийх” талаар гарын авлага боловсруулан гаргахаар болжээ.Түүнчлэн анхан, дунд шатны удирдах ажилтнуудаас ХАБ-ын мэдлэгийн шалгалт авч, илэрсэн зөрчлүүдийг арилгахаар ажиллаж байна. Т.БАТЧУЛУУН   Дэлгэрэнгүй...
  • Т.ТУНГАЛАГТАМИР: “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” уриатай ажиллаж байна

         Баяжуулах үйлдвэр энэ онд “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” уриан дор олон нийтийн цуврал үйл ажиллагаа зохион байгуулж буй. Энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар тус цехийн Хүний нөөцийн албаны тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамираас тодрууллаа. -Олон нийтийн үйл ажиллагааг “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” уриан дор зохион байгуулах болсон шалтгаан юу байв? -Баяжуулах үйлдвэрийн ажилчид сүүлийн жилүүдэд эрс шинэчлэгдсэн. Одоо манай ажиллагчдын 60 гаруй хувь нь 40 хүртэлх насны залуус байна.  Ер нь ажилтны тогтвор суурьшилтай, ажилдаа зөв хандлагатай, бүтээмжтэй ажиллах гол үндэс нь гэр бүлийн аз жаргал юм. Бид 2020 онд “Гэр бүлийн аз жаргал амжилтын үндэс” гэсэн уриатайгаар олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.  -Сүүлийн үед ажилчдын дунд ямар үйл ажиллагаа явуулав?     -Гэр бүлийн өдөр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цогц үйл ажиллагаа явуулсан. Энэ үйл ажиллагаа үргэлжилж байна. Манай үйлдвэрийн “Зүрх, тархи” болсон Нунтаглан баяжуулах хэсгийн таван  технологич маань 35 хүртэлх насны залуус байдаг. Хэсгийн удирдлага нь ч залуу хүн. Энэ хүмүүсийг судлахад гэр бүл нь багш, нягтлан, эдийн засагч, хуульч зэрэг мэргэжлийн хүмүүс байдаг. Бид Залуучуудын холбоотойгоо хамтран залуу ажилчдын гэр бүлийг Эрдэнэт үйлдвэртэй танилцуулах аялал хийлгэдэг. Эдгээр хүмүүсийн хувьд энэ ажил орхигдсон байсан. Эд маань шөнө орой дуудагдан ажилладаг, ажлаасаа цагтаа бууж  үзээгүй, хоногийн 24 цагт сэтгэл зүрхээрээ ажлаасаа уяатай байдаг хүмүүс. Тэдний ар гэрийг үйлдвэртэй танилцууллаа. Нөхрөөр нь Баяжуулах үйлдвэрийн даргын урилга, цэцгийн баглаатай,  хүүхдүүдэд нь Баяжуулах үйлдвэрийн лого бүхий  амтат бялуу хүргүүлсэн юм. Баяжуулах үйлдвэрийн дарга хүлээн авч, цехийн үйл ажиллагааны онцлог, түүхэн замналаас ярьж танилцуулж,  оройн зоог  барьсан. Энэ уулзалтад   Төлөвлөлт шинжилгээний албаны дарга, яруу найрагч Н.Болормаа, НБХ-ээс ажлын гараагаа эхэлж, 37 жил ажиллаж буй БТХ-ийн дарга Л.Баяраа нар оролцож, ажил амьдралын халуун дулаан  яриа өрнүүлсэн.  Технологичдын гэр бүлийнхэн өндөр сэтгэгдэлтэй байсан.  Энэ үйл ажиллагааг  бид цуврал хэлбэрээр  явуулна.  Мөн Монгол Түвдийн бясалгалын төвтэй хамтран хэсгийн дарга нараа эрдэмтэн, бясалгагчдын лекцэд хамрууллаа.   -Танай цех Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян зарласан. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ? -Баяжуулах үйлдвэрийн даргын тушаал гарч  5-р сарын 15-наас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зургаан сарын  аян зарласан. Залуу ажилтнуудад Хууль эрх зүйн мэдлэг олгох, төлөвшүүлэх, амьдралын зөв дадал  эзэмшүүлэх зорилготой юм. Цех хариуцсан эмч Ц.Батаатай хамтран архи хэтрүүлэн хэрэглэдэг ажилчдын судалгаа гаргасан. Эдгээр ажилчидтай ганцаарчлан уулзаж, зөвлөгөө өгч байна. Мөн Хуулийн хэлтэс, Гэрээт цагдаагийн хэлтсийн мэргэжилтнүүдээр хууль эрх зүйн сургалт явуулж, ээлжийн мастерууд ажлын даалгавар өгөх, ажил тарах үед архи дарс, хулгайн гэмт хэрэг зөрчилд өртөхгүй байх талаар яриа таниулга хийж байгаа. М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Нэвтрүүлэг

   Тав тухтай орчин, сэтгэл ханамжтай үйлчилгээ, хамгийн чухал нь эрүүл хоолоор үйлчлэхийг урьтал болгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяа “Сэлэнгэ катеринг” өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхэллээ. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цехийн 1000-аад ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тус катерингийн засвар үйлчилгээг бүрэн дуусгаж, хоол үйлдвэрлэлийн стандартыг ханган ажиллахаар болсон нь энэ юм. Катерингийн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжилж, бодит мэдээлэл хүргэхийг зорилоо.
   Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн хугацаанд гаднын компаниудтай гэрээ байгуулан, үйлдвэрлэлийн үндсэн цех, нэгжийн ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Ингэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс хоолны чанар, халуун хоолны үйлчилгээг үйлдвэр өөрийн нийтийн хоолны хэсгээс үзүүлэх зорилгоор ил уурхайн катерингийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. Катерингийн барилга засварын ажилд 760 сая төгрөг, тоног төхөөрөмжийн зардалд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Хоол үйлдвэрлэлд хэрэглэх тоног төхөөрөмжийн 80 гаруй хувийг ОХУ-ын “Abat” компани, дагалдах хэрэгслүүдийг БНХАУ-ын евростандартын бүтээгдэхүүнээс сонгосон байна. Бэлтгэл ажлын хүрээнд үйлдвэрээс шинэ ажлын байр бий болгон, мэргэжлийн 51 хүнийг сонгон шалгаруулалтаар ажилд авчээ.  
   Орох хаалганаасаа эхлэн тохилог орчин бүрдүүлж, гэрэл гэгээтэй саруул заал танхим байхаар шийдсэн энэ байгууламжид хоол үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлага бүхий 10 гаруй өрөө бий. Өрөө бүр орох хаалга болон үйлдвэрлэлийн процессыг цааш дамжуулах гарах хаалгатай. Мөн агааржуулалтын орчин үеийн систем суурилуулж өгснөөр зуны улиралд сэрүүнээр, өвлийн улиралд дулаан агаараар үлээх таатай нөхцөлийг бүрдүүлж чаджээ.
   Тус катерингийн нэг давуу тал нь үйлдвэрээс баталж өгсөн мөнгөн дүнд тохирсон амт чанартай, эрүүл хоолны цэс гаргахдаа өргөн сонголтыг бий болгожээ. Өнөөдрийн байдлаар 28 хоногийн хоолны цэс батлуулж, нэг ч хоол давхардуулаагүй гэдгээ онцолж байсан. Сарын дараа уурхайчдын санал хүсэлтийг авч, эрэлт ихтэй хоолны жагсаалт батлан, дагаж мөрдөхөөр төлөвлөжээ. Өдөр бүрийн хоолны цэсэд 1, 2 дугаар хоол, салат зууш, талх, нарийн боов гурваас зургаан төрлийн сонголттой байхаар тусгасан нь шинэлэг бөгөөд содон байлаа. Тендерт шалгаран үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэн шөнийн ээлжинд гарч байгаа ажилчдад зөвхөн хоёрдугаар хоол өгдөг бол “Сэлэнгэ”-ийнхэн дээрх бүх сонголтыг санал болгохоор шийдвэрлэсэнд уурхайчид сэтгэл өндөр байна.
   Баялаг бүтээгчид шинэ катерингийн үйлчилгээнд “Онц” үнэлгээ тавьж, хойшид энэ эрчээрээ ажиллаасай гэсэн итгэл сэтгэлээ нуусангүй. Тэд бол Монгол Улсын төсөвт үнэтэй хөрөнгө оруулагч, “ТОП 100” аж ахуйн нэгжийг тэргүүлэгч “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын үнэт баялаг мөнөөс мөн. Тиймээс ч хөдөлмөрийн бүтээмжийг нь дээшлүүлж, эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан хоолоор үйлчлэх нь үйлдвэрийн газрын нийгмийн хариуцлагын нэг байдаг.
   Нээлтийн үеэр уурхайчдын сэтгэгдлээс хуваалцлаа.

“Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир: Бид “ISO 22000” олон улсын стандартыг нэвтрүүлнэ

   - Бид алсын хараагаа “ISO 22000” олон улсын стандартыг нэвтрүүлэх хэмээн тодорхойлсон. Олон улсын стандартад тусгаснаар тухайн хүн ажлын байран дээрээ ямар хоол идэх, өдөрт хэчнээн хэмжээний илчлэг авах нь тодорхой бий. Энэ стандартыг мөрдлөг болгосноор эрүүл мэндийн талаасаа ч эерэг үр дүн гарна гэж харж байна. Манай алсын хараа, үнэт зүйл, эрхэм зорилго тов тодорхой. Амтлагчаас эрс татгалзсан эрүүл хоол байх болно. 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг хамт олон ажиллаж байгаа учраас хоолны чанарт санаа зоволтгүй гэдгийг амлаж байна.

АТЦ-ийн Технологийн тээврийн автомашины жолооч Л.Батжаргал: Хоолны амт сайхан байна

   - Сэтгэл их өндөр байна. Хоолны амт сайхан байна, баярлалаа. Үйлдвэрийн ил уурхайн катерингийг өмнө нь хувийн компаниуд ажиллуулж байсан. Зарим үед их тааруу хоолтой байсан. Тиймээс ч хаагдсан байх. Манайхан хэсэг хугацаанд өөр цайны газарт хооллолоо. Нийтийн заал нь хүрэлцээ муу, хүн ихтэй, хүндхэн байсан ч өнөөдрийн хувьд бүх зүйл сайхан байна. Үргэлж ийм байгаасай.

Ил уурхайн засварчин С.Энхтайван: Тав тухтай, цэвэрхэн орчин бүрдүүлсэн нь таалагдлаа

   - Шинэ катеринг их тав тухтай, цэвэрхэн орчин бүрдүүлжээ. Хоолны хувьд маш их таалагдлаа. Хүнд нөхцөлд ажилладаг бидний хувьд сайн хоолтой байна гэдэг хамгийн чухал. Уурхайчдынхаа нөхцөл байдлыг ойлгож, дэмжсэн үйлдвэрийн удирдлагууддаа баярлалаа. Катерингийн шинэ хамт олондоо ажлын амжилт хүсье.

  

  

  

  

Сурвалжилсан И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

   Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд сар хаалтын хурлыг өнөөдөр хийж, долоодугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцлээ. Үйлдвэрлэлийн гол үзүүлэлтийн дүнгээр төлөвлөгөө 100-183 хувиар биелсэн байна. Баялаг бүтээгчид 168 мянган м.куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 108 хувиар, 428 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 114 хувиар, 75 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 102.8 хувиар, исэлдсэн хүдэр олборлолт 183 хувиар тус тус биелүүлжээ. Тухайн сард 914 мянган м.куб хөрс хуулснаар төлөвлөгөөний биелэлт 100 хувьд хүрсэн байна.
   Баяжмал дахь металл авалтын гүйцэтгэл зэсээр 433.4 тонн буюу төлөвлөгөө 103.9 хувиар, молибден авалтын гүйцэтгэл 10.3 тонн буюу 105 хувиар биелсэн бол, зэсийн агуулга 22.4 хувь, төлөвлөгөө 100 хувь, молибдены агуулга 49.5 хувийн гүйцэтгэлтэй байж, төлөвлөгөө 103 хувиар биеллээ. Өнгөрсөн сард агуулга сайтай хүдэр олборлосон нь сарын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангахад голлон нөлөөлснийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог