Үйлдвэрлэл

Баяжуулах үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд  Дулаан агааржуулалтын хэсэгт хийн үлээгүүрийн машин  шинэчлэх ажил явагдаж байгаа. Энэхүү шинэчлэлийн  явцын талаар тус хэсгийн дарга Ш.Болдоос тодрууллаа.

Хийн үлээгүүрийн машиныг яагаад шинэчлэх болов?

      Хосолмол секцийн үед тавигдсан хуучин машин маань 18 жил  үндсэн үүргээ биелүүлсэн. Хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс  шинэчлэл хийж байна. Бид  хийн үлээгүүрийн 171-р машины хүчин чадлыг хоёр дахин өсгөж  Францын Continental industrie фирмийн, Blower type-700.05маркийн агаар үлээх машинаар сольж байна. Энэ нь Францын Лион хотод үйлдвэрлэсэн энэ чиглэлийн  дэлхийн шилдэг үйлдвэрийн бүтээгдэхүүн юм.

Уг машины угсралт одоо ямар түвшинд явна?

     Үйлдвэрийн Ерөнхий инженерийн баталсан төлөвлөгөөний дагуу угсралтын ажил энэ оны дөрөвдүгээр  сарын сүүлчээр эхэлсэн. Бид долдугаар сарын нэгэнд угсралтын ажлаа дууслаа.  Continental Industrie фирмийн шиф инженертэй Италиас холбогдож онлайнаар тохируулга,  туршилт  хийж байна. Технологийн горимд ажиллуулан туршиж, хэвийн байвал ашиглалтад хүлээн авна. Тохируулгын ажилд нийлүүлэгч компани болох “Рэйнж интернешнл” ХХК-ийн  мэргэжилтнүүд, Баяжуулах үйлдвэрийн Засварын болон  Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн мэргэжилтнүүд оролцож байна.

Хийн үлээгүүрийн машин суурилуулах нь  ямар ач холбогдолтой вэ?

     Нэгд, технологийн процессын удирдлага боловсронгуй болж хүчин чадал нэмэгдэнэ. Агаар хүлээн  авалт, хуваарилалт жигд болж, хөвүүлэн баяжуулах машины хэвийн ажиллагааг хангана. Агаарын даралтыг тооцсон хэмжээнд барьж, баяжуулах машины хөөсөн бөмбөлөг жигд барьснаар технологийн процессын давуу талыг өсгөнө. Хоёрдугаарт, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй. Энэхүү хийн машины нэг давуу тал  нь их бие болон татах, шахах хоолойдоо дуу намсгагчтай, шуугианы хамгаалалттай, хөргөлтийн системтэй. Иймээс  ажлын байрны чимээ, шуугиан зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл буурна. Баяжуулалтын 5-р ээлжийн өргөтгөл шинэчлэлийн бэлтгэл ажил хангагдаж байна гэж хэлж болно.

Эдийн засгийн  хэмнэлт гарах уу?

      Зэс молибдены баяжуулалтад чухал нөлөөтэй технологийн процесс жигдрэх,  цахилгаан эрчим хүчний зарцуулалт бага зэргээс хөрөнгө мөнгө хэмнэх боломж бий.  

Шинэ тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалтыг хаанахын ажилчид гүйцэтгэв?

      Угсралт тохируулгын томоохон  ажлыг Төслийн менежментийн хэлтэс, Засвар угсралтын  цех, Барилга засварын цех, Цахилгаан цех, Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн алба, Дулаан агааржуулалтын хэсэг, Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсэг  оролцож төлөвлөсөн хугацаанд чанартай мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэлээ.  Үндэсний чадварлаг мэргэжилтнүүдээрээ бид бахархаж байна.

                                                                                                                                Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс

     2020 оны техник шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн үндсэн технологийн хэрэгцээний агаар шахах зориулалттай, Франц улсад үйлдвэрлэсэн “BLOWER 800” төрлийн хийн үлээгүүрийн машины угсралт,  суурилуулалтын ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын болон Цахилгаан цехийн хамт олон гүйцэтгэв. Уг машин ашиглалтад орсноор хуучин хийн үлээгүүрийн машинаас хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, баяжуулалтын процесст өгөх агаарын хэмжээг ихэсгэж байгаа юм. Мөн асаалт тохируулгын ажлыг Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтран  мэдээллийн сүлжээ ашиглан хийх ажээ.

                                                                                                                        Т.Батчулуун

 

     Онцгой дэглэмд, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100.1-120.1 хувиар биелүүлж амжилттай ажилласан уурхайчдадаа Улсын баяр наадмын өмнө урамшуулал олгохоо мэдэгдлээ. “Хэдийгээр, коронавирусын халдвараас шалтгаалан төлөвлөөгүй нөхцөл байдал үүссэн ч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хорио цээрийн хязгаарлагдмал орчинд үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж, оны эхний хагас жилийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 274 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь том амжилт юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон нэгэн зүгт харж, ёс зүйтэй, эв нэгдэлтэй, эмх цэгцтэй, эрхэлсэн ажилдаа эзэн болж ажилласны үр дүн” гэж Ерөнхий захирал онцоллоо. Оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө нэр төрөл бүрээр ийнхүү давж биелсэн нь борлуулалтын орлого болон цэвэр ашгийн төлөвлөгөө дагаж өсөх санхүү, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

     Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа бүрэн зогсож их засвар хийдэг. Энэ жилийн “их зогсолт” долдугаар сарын 31-ний 20.00 цагаас эхэлж 48 цаг үргэлжлэх бөгөөд үүнд хэрхэн бэлтгэж байгаа талаараа цехийн дарга нар мэдээлэл хийсэн. Үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс бүтцийн нэгжийн дарга нарт 2021 оны бизнес төлөвлөгөөнд саналаа өгөх, 2020 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх, Тэсрэх бодисын үйлдвэр барих, Орхон аймагтай хамтын ажиллагааны хүрээнд дулааны шугам татах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, өвлийн бэлтгэлийг ханган ажиллах чиглэлээр тодорхой үүрэг өглөө. 

М.ОДГЭРЭЛ

Б.БАТТӨГС

Даваа, 06 7-р сар 2020 00:00

Өнөөдөр 07 дугаар сарын 06

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 187 дахь өдөр. Он дуусахад 178 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +26 градус, шөнөдөө +13 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-6 м/сек байна.

3. Аргын тооллын 7 дугаар сарын 06. Сумъяа гараг. Билгийн тооллын 16. Цагаан нохой өдөр. Өдрийн наран 5цаг 01 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар (03:40-05:40),луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40) болой. Хол замд явах хүмүүс хойш мөрөө гаргавал зохистой.Бага халуун болох улирал 23 цаг 42 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2826, евро 3188, БНХАУ-ын юань 400, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6022 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

 

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1969 оны 07 дугаар сар

  • Улаанбаатар хотод Политехникийн дээд сургууль байгуулагдав.

1970 оны 07 дугаар сар

  • ЭЗХТЗ-ийн Гүйцэтгэх хорооны XXV чуулганаас ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын социалист эдийн засгийн интеграцийн цогцолбор программыг баталжээ.

1972 оны 07 дугаар сар

  • “Эрдэнэтийн-Овоо”-ны ордыг ашиглан техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулахаар А.Б.Поливин тэргүүтэй Зөвлөлтийн мэргэжилтний хэсэг Улаанбаатарт иржээ.  

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог