Үйлдвэрлэл

“Он гарсаар, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт 100-121,5 хувийн биелэлттэй байв. Үүнийг дагаад санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд ч эдийн засгийн хямралтай энэ цаг үед эерэг сайн байлаа” гэж Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал мэдээллээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш огцом унасан ч хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, цалин орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх, хүрсэн түвшнээ алдахгүй байхын төлөө уурхайчид ажиллаж байна. 

Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, ажлын байр олноор бий болгон улсын хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулж, “ТОП-100” аж ахуйн нэгжийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгдсэн Эрдэнэс Таван толгой, Оюутолгой, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар төмөр зам, MCS, Петровис, МАК, Шунхлай компанийн захирлууд өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт үйлдвэрт зочилж, улс орны эдийн засгийг бэхжүүлж, хөгжлийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран анх удаа зохион байгуулсан уг уулзалтад оролцогч магнатууд ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүлсэн манлай үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээ, Баяжуулах үйлдвэр, Белазын гарааш, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн үйлдвэрлэлтэй танилцсан юм. Тэд Эрдэнэт үйлдвэрт зочилж, Монголын эдийн засгийн хөгжилд тэргүүлэх 10 компанийн үүрэг оролцоог тодорхойлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцон “Эрдэнэтийн тунхаг” гаргалаа. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдах шинэ УИХ, Засгийн газарт энэхүү тунхаг бичгээ өргөн барина гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ярилаа.           

 

 

        

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

 
Лхагва, 03 6-р сар 2020 00:00

Өнөөдөр 06 дугаар сарын 03

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 154 дэх өдөр. Он дуусахад 211 хоног үлдлээ.         

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +4 градус дулаан, ялимгүй хур тунадастай, салхины хурд 6-7 м/сек байна.

3. Аргын тооллын 6 дугаар сарын 03. Буд гараг. Билгийн тооллын шинийн 12. Улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин цөөрөм байгуулахад муу.Өдрийн сайн цаг нь  бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Хол замд явах хүн баруун хойш зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирнэ.         

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5463 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2805, евро 3115, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)  

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1969 оны 06 дугаар сар

  • Зөвлөлт Узбекстаны Ташкент хотноо Монгол-Зөвлөлтийн залуучуудын III их наадам болов.
  • МХЗЭ, БХЛКЗЭ-ийн хамтын ажиллагааны 1969-1979 оны хэтийн төлөвлөгөө батлагдав.
  • Москва хотноо коммунист, ажилчны намуудын ээлжит зөвлөгөөн болов.
  • Чехословак, Зөвлөлтийн мэргэжилтнүүд “Эрдэнэтийн-Овоо”-ны зэс, молибдены ордыг ашиглах талаар техник эдийн засгийн анхны тооцоог хийж, БНМАУ-ын Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны коллегийн хурлаар хэлэлцүүлжээ.        

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог