Өнөөдөр 07 дугаар сарын 29 Онцлох

29 7-р сар 2020 12:00
87 удаа үзсэн

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 210 дахь өдөр. Он дуусахад 155 хоног үлдлээ.                

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +26градус, шөнөдөө +14 градус дулаан,дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой, салхины хурд 5-6м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn)

3. Аргын тооллын 7 дугаар сарын 29.Буд гараг. Билгийн тооллын 10.Харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5цаг 25 минутад мандан, 20цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайнбатуулай, могой, морь жилтнээ сөрөг муунөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Эл өдөр дуган шүтээн босгох, даллага авах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, анд болох, удирдах ажилтан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мэргэ төлгө тавих, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, гуйлга гуйх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарахад муу.Өдрийн сайн цаг нь  туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хүчин төгөлдөр дэлгэрэх сайн.  

4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2843евро 3329, БНХАУ-ын юань 406, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6399 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1981 оны 07 дугаар сар

  • Ардын хувьсгалын 60 жилийн ой угтсан социалист уралдаанд тэргүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олныг дурсгалын тэмдэг, дипломоор шагнав.

1983 оны 07 дугаар сар

  • Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Ф.З.Тихонова тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилжээ.  

1984 оны 07 дугаар сар

  • Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Дарханы Политехникумын Эрдэнэтийн оройн салбар хоёр дахь төгсөлтөө хийж, уулын ашиглалт, цахилгаан механикийн мэргэжлээр 58 хүн төгсөв.  
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 29 7-р сар 2020 01:08
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Зургийн цомог