Бүтээмж, чанарын дугуйлангууд шинийг санаачлан ажиллаж байна Онцлох

01 7-р сар 2020 12:00
185 удаа үзсэн

     Автотээврийн цехийн бүтээмж, чанарын дугуйлангуудын оны эхний хагас жилийн төслийн хамгаалалт боллоо. Х.Болдбаатар ахлагчтай “Гавшгай” бүтээмж чанарын дугуйлан Сайн саналын системийн бүртгэлийн цэг байгуулан, компьютерийн бүрэн хэрэгслийг сүлжээний утастай холбосноор саналын тоо нэмэгджээ. Мөн TLT-440 маркийн цахилгаан шингэн өргүүрийн канатан дамжуулгын шкивыг сталь-45 маркийн төмрөөр орлуулан хийсэн байна.Түүнээс гадна Н.Ариунболд ахлагчтай Потенциал БЧД төрөл бүрийн автомашины резинин дугуйг хадгалах зориулалтын тавиур хийж, зай талбай хэмнэжээ. Агуулахад зориулалтын тавиургүйгээс обудгүй шинэ дугуй хадгалахдаа давхарлан хураадаг байсан аж.

Т.Батчулуун

 

32-ийн диаметртэй труба ашиглан  хийсэн дугуйн тавиур

 

Сайн саналын системийн бүртгэлийн цэг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 01 7-р сар 2020 10:03
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Зургийн цомог