Өнөөдөр 05 дугаар сарын 19 Онцлох

19 5-р сар 2020 12:00
103 удаа үзсэн

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 140 дэх өдөр. Он дуусахад 225 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +6 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 4-6 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 19.Ангараг гараг. Билгийн тооллын 27. Хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Энэ өдөр бар, морь, нохой, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хөрөнгө оруулах тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, анд бололцоход муу болой. Өдрийн сайн цаг нь луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40),  гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. 

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5249 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2795, евро 3020, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтны хөдөлмөрийн бүтээмж ба дундаж цалин ямар вэ?

Хариулт:- 1988 оны гүйцэтгэлээр үйлдвэрийн нэг ажилтны жилийн хөдөлмөрийн бүтээмж 221614 төгрөг, сарын дундаж цалин 999 төгрөг болж байна.

Асуулт: -Эрдэнэт үйлдвэрт шагнал, урамшууллын ямар хэлбэрүүд бий вэ?

Хариулт:-Сар, улирлын төвөвлөгөө биелүүлэхэд олгох шагнал, үйлдвэрлэлийн жилийн үйл ажиллагааны үр дүнгээр олгох шагнал, гол мэргэжлийн ажилчдад техникийн хүчин чадлыг бүрэн ашигласанд олгох шагнал, онцгой даалгавар биелүүлсэнд олгох шагнал, ажилчдын идэвх санаачилгаар хугацааны норм хянасанд олгох шагнал, хөдөлмөр зохион байгуулалтын арга хэмжээг нэвтрүүлэхэд олгох шагнал, чанарын Iзэрэгтэй бүтээгдэхүүн гаргахад олгох шагнал, удаан жил ажилласны нэмэгдэл, социалист уралдаанд түрүүлэгчдэд олгох шагнал, шинэ бүтээл оновчтой санал гаргахад олгох шагнал, аж ахуйн тооцоотой бригадад материал хэмнэхэд олгох шагнал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн сахилга бат, нийгмийн хэв журмын зөрчилгүй ажилласан хамт олонд олгох шагнал гэж бий.

(Эх сурвалж:“Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)

 
Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 19 5-р сар 2020 02:22
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог