Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг аврал нигүүлсэлдээ эрхшээх Цагаан дарь эх бурхан заларлаа Онцлох

04 5-р сар 2020 12:00
459 удаа үзсэн

Уурхайчин бүсгүйчүүд өөрсдийн гараар урласан Цагаан дарь эх бурханыг өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд гардуулан өглөө. Цагаан дарь эх бурханыг зээгт наамлын аргаар урлан бүтээсэн энэхүү нандин бүтээл нь уурхайчдын сайн сайхан амьдралыг билэгшээжээ. Монгол Улсын уран хатгамалч, Баяжуулах үйлдвэрийн ажилтан С.Саранцэцэгбурханы дүрийг 3 шавийнхаа хамтаар хоёр сар гаруйн хугацаанд урлан бүтээсэн юм. Тэрээр “Бид үйлдвэрийнхээ төлөө юу хийж чадах вэ гэсэн асуултаас энэхүү бүтээлийг хийх санаагаа олсон” хэмээн тайлбарлаад хамт олондоо ажлын амжилт хүслээ.  "Цагаан дарь эх" бурхан нь энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булагтөдийгүй зогсохгүй амь нас уртасгах, элдэв гэнэтийн аюул ослоос сэрэмжлэхийн шид бүтээлийг эрхшээгч ажээ. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг аврал нигүүлсэлдээ эрхшээхийг сүслэн залбирч, урухаанаа шингээн шагласан Чанар хяналтын хэлтсийнажилтан О.Жаргал, Цахилгаан цехийнажилтан Ч.Сарантуяа, Аж ахуй үйлчилгээний цехийн ажилтан Ё.Энхмаа, Баяжуулах үйлдвэрийн ажилтан С.Саранцэцэг нарт үйлдвэрийн удирдлагууд гүн талархал илэрхийлж, хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.

И.Чинтогтох

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 04 5-р сар 2020 12:50
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог