“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт тэргүүн байр эзэллээ Онцлох

11 2-р сар 2020 12:00
556 удаа үзсэн

     Монгол Улсын Засгийн газраас дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг “Байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн 2019 оны ээлжит үзлэгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон тэргүүн байрт шалгарчээ. Өмнө нь тус үйлдвэр 2015 оны улсын үзлэгт тэргүүлж байсан бол 2019 онд  үйл ажиллагаагаараа дахин манлайллаа.

     Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг Засгийн газрын улсын үзлэг зохион байгуулах тухай 150 дугаар тогтоол, Ерөнхий сайдын “Улсын үзлэг явуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг батлах тухай” 46 дугаар захирамжийн дагуу өнгөрсөн оны 6 дугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т явагдсан. Саяхан, Засгийн газраас баталгаажуулсан тус үзлэгийн нэгдсэн дүнгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компани, төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудаас хамгийн өндөр буюу 97.25 хувийн оноо авч тэргүүлжээ. Энэхүү үнэлгээ нь маш өндөр үзүүлэлт гэдгийг улсын үзлэгийн комиссынхон онцолж, үзлэгийн дүгнэлтдээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болон ажилтан ажиллагсад энэ хугацаанд зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой сайжруулж, ахисан түвшинд ажиллаж буйг цохон тэмдэглэсэн байна. Мөн Эрдэнэт үйлдвэрт байгууллагын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд цахим хэлбэрийг нэвтрүүлсэн нь мэдээллийн технологийн чиглэлээр санаачилгатай ажилласныг үнэлсэн байна. Түүнчлэн комиссын зүгээс Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг төрийн өмчит бусад байгууллага болон орон нутгийн төр засгийн байгууллагуудад сурталчлах, тэргүүн туршлага хуваалцах чиглэлийг гаргаж, үүнийг үзлэгийн нэг үр дүн гэж үзжээ.

    Байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаагаар улсад тэргүүлсэн үйлдвэрийн удирдлага хамт олонд уг ажлын зохион байгуулалтыг хариуцаж ажилладаг бүтцийн нэгжийн хувьд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр талархал илэрхийлж, амжилтаа улам ахиулж ажиллахыг хүсэв. Тэрээр, “зөвхөн улсын үзлэгт тэргүүлэх нь бидний зорилго биш юм. Ажлаа илүү сайжруулж, баримт бичгийн өндөр эргэлттэй, том бүтэцтэй үйлдвэрийн хувьд арга барил, үйл явцыг улам боловсронгуй болгох, цахим хүний нөөц, цахим албан хэрэг хөтлөлт, цахим ажлын зохион байгуулалт гэсэн чиглэлийг баримтлан хэрэгжүүлж байгааг улсын үзлэгийн комиссынхон үнэллээ” гэсэн юм.

М.Балжинням

 
Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 11 2-р сар 2020 08:54
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог