“ХАБЭА ба ажилтны оролцоо-2020” бага хурал боллоо Онцлох

16 1-р сар 2020 12:00
402 удаа үзсэн

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н зөвлөл, ХАБЭА-н хэлтсээс хамтран зохион байгуулсан “ХАБЭА ба ажилтны оролцоо 2020” бага хурлыг энэ сарын 15-нд Соёл, урлагийн цогцолборын их танхимд зохион байгууллаа. Цех, нэгжийн төлөөлөл бүхий 450-иад ажилтан оролцсон тус хурал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн оны ажлаа дүгнэх, ажиллагчдынхаа санал бодлыг сонсох, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлоход чиглэснээрээ онцлогтой. Энэ удаагийн ээлжит бага хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор, Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд, ХАБЭА-н хэлтсийн орлогч дарга Б.Баттайван тэргүүтэй бүтцийн нэгжийн холбогдох мэргэжилтнүүд, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр хамгааллын байцаагч нар оролцлоо.

    Эрдэнэт үйлдвэр 1978-1998 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартгүй байсан бол 1998-2007 онд Хөдөлмөр хамгааллын удирдлагын систем, 2007-2018 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007 стандартыг тус тус нэвтрүүлж, 2020 онд ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Бага хурлын үеэр ХАБЭА-н хэлтсийн удирдлагууд 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа нэгтгэн танилцуулж, холбогдох мэргэжилтнүүд сонирхолтой илтгэл тавьсан юм. Өнгөрсөн онд тус хэлтэс ХАБЭА-н дүрэм журмыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд 22 журмыг хянан шинэчилж, ажилтны манлайлал, оролцоог нэмэгдүүлснээр 5527 ажилтан бүтээлч санаачилга гарган ажилласан байна. “Мэдээллийн хаалгач” аппликейшны хэрэглээг хэвшүүлснээр ажлын байран дахь зөрчлийн талаар тухай бүрд мэдээлэл хүлээн авч, ажилчдын оролцоотой 140 орчим аюул ослыг илрүүлэн ажиллажээ. Түүнчлэн үйлдвэрийн газрын ХАБЭА-н ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2019 онд амжилттай зохион байгуулж, 122 удаагийн сургалтаар давхардсан тоогоор 9050 ажилтныг хамруулсан байна. Аврах ажиллагааны “Алтан бамбай 2019”, “Safety first” тэмцээнийг жил тутам зохион байгуулснаар үйлдвэрийн ажиллагсдыг идэвхжүүлж, оролцоог нэмэгдүүлэхэд түлхэц өгч байгаа талаар тайлан мэдээлэлд онцоллоо.

    Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс эдүгээ тусгай үүрэг чиглэл бүхий 3 албатай үйл ажиллагаа явуулж байна. Уурхайчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, дүрэм, журмыг таниулан сурталчлах, үйлдвэрийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад мэргэжлийн 80-аад ажилтан мэдлэг, ур чадвараа дайчлан ажилладаг. Бага хурлын үеэр ажилчдыг сэдэлжүүлэхэд томоохон алхам болсон “Өглөөний ХАБ”-ын шилдгүүдийг шагнаж урамшуулан, ажиллагсдын төлөөлөл чөлөөт индэрт санал бодлоо илэрхийллээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “ХАБ бол бидний нэн тэргүүний ажил. Энэ ажилтай холбоотой хангамжийн асуудал ч нэн тэргүүнд байх ёстой. Эрдэнэт үйлдвэрийн хувьд тулгамдсан асуудал байх ёсгүй тул асуудлаа шуурхай шийдвэрлэж явах болно. Өнөөдөр үйлдвэрийн санхүүгийн байдал бэхжиж, мөнгөний бодлого оновчтой хэрэгжин, аливаа асуудлаа шийдвэрлэхэд санхүүгийн хүндрэл бэрхшээлгүй болсон. Үйлдвэрлэлийг сайн явуулахад гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа хэлтсийн хамт олон, ХАБ-ын ажилтнууд та бүхэндээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” хэмээн санал бодлоо илэрхийлж, амжилт хүссэнээр бага хурлын үйл ажиллагаа өндөрлөлөө.

    Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд уурхайчдыг татан оролцуулах олон ажлыг энэ онд зохион байгуулахаар төлөвлөжээ.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 16 1-р сар 2020 09:41
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Зургийн цомог