Эрдэнэт үйлдвэрийнхэн оны эхний 10 хоногт хүдэр олборлолтын төлөвлөгөөг 114 хувиар биелүүлэв Онцлох

14 1-р сар 2020 12:00
264 удаа үзсэн

   

    Шинэ оны эхний сарын 10 хоногийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт өндөр үзүүлэлттэй гарлаа. Уурхайчид сарын эхний 10 хоногт 732 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 111 хувиар биелүүлэн ажиллаж байна. Хөрс хуулалтын төлөвлөгөө 107.2 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөө 114.7 хувиар тус тус биелжээ. Баяжуулагчид энэ хугацаанд 906.56 мянган тонн хүдэр боловсруулсан нь төлөвлөгөөний  биелэлтийг  106.5 хувьд хүргэсэн  байна.  

    Хүдэр дэх металлын агуулга зэсийнх 95.4 хувь, молибденых 87.9 хувьтай байсан бол зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.4 хувь, молибдены металл авалт 107.1 хувиар тус тус биеллээ. Баяжмал дахь металлын агуулга зэсээр 101.2 хувь,  молибденоор 104.3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Оны эхний 10 хоногт 16002 тонн зэсийн баяжмал, 244.7 тонн молибдены баяжмал ачсан байна. Ачигдсан баяжмалын чанарыг авч үзвэл, зэсийн баяжмал 101.2 хувь, молибдены баяжмал 104.3 хувийн чанарын үзүүлэлттэй гарчээ.  

М.Балжинням

Фото: Б.Баттөггс

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 14 1-р сар 2020 07:47
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Зургийн цомог