Ур чадварын уралдаанд хоёр үйлчлэгч зэргийн болзол хангалаа Онцлох

27 9-р сар 2019 12:00
88 удаа үзсэн

   Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газартай хамтран зохион байгуулсан үйлчилгээний ажилтны ур чадварын уралдааны шилдгүүд тодорлоо. Ажлын чанарыг сайжруулж, үйлчилгээний стандарт нэвтрүүлэн, ур чадварын зэрэг олгох энэхүү ажил мэргэжлийн уралдааныг Эрдэнэт үйлдвэр хоёр дахь удаагаа зохион байгуулсан юм. Уралдаанд нийгмийн цехийн 22 үйлчлэгч мэргэжлийн чадвараа үнэлүүлснээс албан тасалгааны төрөлд О.Энхзул тэргүүн байр эзэлж, Н.Алтанцэцэг, Б.Мөнхжаргал нар удааллаа. Харин ариун цэврийн өрөөний төрөлд Ч.Буянхишиг нэгдүгээр байр, Ч.Отгонжаргал хоёрдугаар байр, Б.Амаржаргал гуравдугаар байрт тус тус шалгарсан. Уралдааны явцыг оноогоор дүгнэхэд Ч.Буянхишиг 4.88 оноогоор I зэрэг, О.Энхзул 4.81 оноогоор III зэргийн болзол хангаж, ажил мэргэжлийн үнэлгээгээ ахиуллаа.

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

 

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 27 9-р сар 2019 09:54
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог