Мэдээллийн хаалгач нар Манжуур хотноо аялангаа суралцжээ Онцлох

08 8-р сар 2019 12:00
345 удаа үзсэн

   Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж бүрд аюул ослыг илрүүлэх, мэдээлэх, эрсдэлийг бууруулж, арилгах чиглэлээр хэн яаж оролцож байгааг мэдээлэх үүрэг бүхий сайн дурын 153 мэдээллийн хаалгач ажилладаг. ХАБЭА-н хэлтсээс мэдээллийн хаалгач нарыг дэмжин урамшуулах, тэдний мэдлэгийг тэлэх, сургалтын таатай орчинд багаар ажиллах арга техник эзэмшүүлэх зорилгоор 20 залууг сонгон, ӨМӨЗО-ны Манжуур хотноо аялангаа суралцах хөтөлбөрт хамруулаад иржээ.
   “Ажлын байранд мэдээ мэдээллийг түгээх арга” сэдэвт тус сургалтаар ХАБЭА-н холбогдолтой мэдээ мэдээллийг хэрхэн хялбарчилж, утгыг алдагдуулалгүйгээр үнэн зөв хүргэх, дүрэм журмыг хурдан ойлгох арга техникт суралцсан байна. Аялангаа суралцах нь оролцогчдыг идэвхжүүлж, илүү санаачилгатай, урам зоригтой болгосон талаар хөтөлбөрийн ахлагч, ХАБЭА-н хэлтсийн Сайжруулалтын мэргэжилтэн Л.Батгэрэл хэлж байсан. Арга техник эзэмшүүлэх нь нэг удаагийн сургалтаар хийгдэх ажил биш тул он дуустал системтэй мэдлэг олгохоор төлөвлөжээ. Мэдээллийн хаалгач нар сурсан мэдсэнээ үйлдвэрийн 16 нэгжид туршин, хэрэгжүүлнэ.  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 08 8-р сар 2019 10:45
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог