Эрдэнэтийн уурхайчид оны эхний хагас жилд төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ биелүүллээ Онцлох

01 7-р сар 2019 12:00
382 удаа үзсэн

   Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны зургаадугаар сар болон эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Ил уурхайд зургаадугаар сард 2009.0 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 104.5 хувиар биелсэн бол оны эхний хагас жилд уурхайчид нийт 12550.0 уулын цул гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг 102.9 хувьд хүргэсэн байна. Хөрс хуулалтын ажил зургаадугаар сард  852.9 мянган метр куб, төлөвлөгөө 105.9 хувьтай байлаа. Харин эхний хагас жилд 5288.36 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөө 104.4 хувиар биелжээ. Уурхайчид өнгөрсөн сард 2948.0 мянган тонн хүдэр олборлож,  төлөвлөгөөг 100.0 хувиар, эхний хагас жилд  18517.2 мянган тонн хүдэр олборлон төлөвлөгөөг 101.8 хувиар биелүүлсэн амжилттай байна. Баяжуулагчид зургаадугаар сард 2563.0 мянган тонн хүдэр боловсруулан төлөвлөгөөт үзүүлэлтээ 103.1  хувиар биелүүлсэн бол эхний хагас жилд 16180 мянган тонн хүдэр боловсруулан төлөвлөгөө 102.6 хувиар биелжээ.
   Хүдэр дэх металлын агуулга эхний хагас жилд зэсийнх 0.462 хувьтай, төлөвлөгөө 100.1 хувиар, молибденых 0.0160 хувьтай, төлөвлөгөө 105.3 хувийн үзүүлэлттэй байна. Металл авалтын гүйцэтгэл оны эхний хагас жилд  зэсээр 88.32 хувь, молибденоор 50.15 хувьд хүрч, төлөвлөгөө 100.0-103.4 хувиар биелэв.    

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 01 7-р сар 2019 09:47
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог