Уурхайчдын гэр бүл үнэ цэнийн тухай сонсов Онцлох

31 5-р сар 2019 12:00
233 удаа үзсэн

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна. Соёл, урлагийн цогцолбор уурхайчдын гэр бүлд зориулан илтгэгч Г.Мөнгөний “Гэр бүлийн үнэ цэнэ” лекцийг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулав. Үүнд Эрдэнэт үйлдвэрийн залуу гэр бүлүүд уригдаж, аз жаргалтай, сэтгэл тайван гэр бүл байхын үндэс, эхнэр нөхрийн харилцааны мөн чанар зэрэг олон сэдвээр лекц сонслоо.
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудынхаа ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан Монгол улсын Төрийн соёрхолт, шилдэг инженер Н.Нацагнямын мэргэжил сонголтын тухай уулзалтыг энэ сарын 26-нд мөн зохион байгуулсан. Энэ жилийн, Эрдэнэтийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан үйл ажиллагаанууд гэр бүл, боловсролд чиглэж байгаагаараа онцлог болж байна.

У.Цэрэнбат
Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 31 5-р сар 2019 01:17
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог