Эрдэнэт үйлдвэр эхчүүдэд цалинтай чөлөө олгоно Онцлох

06 5-р сар 2019 12:00
135 удаа үзсэн

     Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос ажлаа хийж байгаа, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй уурхайчин эхчүүдэд хүүхдээ товлолт вакцин, эмчийн үзлэг шинжилгээнд хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эмэгтэйчүүдэд эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орох, хүүхдээ эмчлүүлэхэд нь зориулж жилд хоёр өдрийн цалинтай чөлөө олгох санаачилга гаргасныг Ерөнхий захирал тэдний хүсэлт ёсоор шийдвэрлэжээ. Үүнийг өнгөрсөн сарын 26-ны өдөр батлагдсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 6.10 дахь заалтаар баталгаажуулав. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө "ЗА" гэж хэлсэн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад уурхайчин эмэгтэйчүүд талархаж буйгаа цахим орчинд илэрхийлсээр байна.

М.ОД
Фото: Б.БАТТӨГС

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 07 5-р сар 2019 01:45
Үнэлэх
(1 Санал)

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог