Ажилчдын цалинг 10 хувиар нэмлээ Онцлох

06 5-р сар 2019 12:00
197 удаа үзсэн

     Энэ сарын нэгнээс үйлдвэрийн ажилчдын үндсэн болон тарифт цалинг 10 хувиар нэмэх тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/310 тоот тушаал гарлаа. Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээний 3.4 дэх заалтыг үндэслэн  үйлдвэрийн нийт ажилчдын цалинг ийнхүү 10 хувиар нэмлээ. Ажилчдын цалин нэмсэнтэй холбогдуулан цалингийн нэгдсэн сүлжээг шинэчилнэ. Мөн үйлдвэрийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Улаанбаатар, Москва, Бээжин дэх Төлөөлөгчийн газрын ажилтнуудын ажлын ачаалал, үр дүн, хариуцлагатай уялдуулан цалингийн хэмжээг тогтоон батлах аж.

Ч.БАТ
Фото: Б.БАТТӨГС

 
Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 07 5-р сар 2019 00:19
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог