Ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулна Онцлох

29 3-р сар 2019 12:00
276 удаа үзсэн

     “Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех ажлын байрны нөхцлийн хувьд хүнд, хортой, халуун гэсэн ангилалд багтдаг. Тус цехийн нүүрс хийжүүлэх болон дахин халаах зуухны хэсгийн ажилчид хүнд нөхцөлд ажиллаж байна. Тиймээс цехийн удирдлагын зүгээс хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг Эрдэнэт сувилалтай хамтран хийхээр санаачилжээ.
     Энэ хүрээнд нийт ажилчдынхаа дунд “Амны хөндийн эрүүл ахуй” сэдэвт сургалт явуулахын зэрэгцээ нүүрсний хий, тортогийн үзлэг, хүчилтөрөгчийн аппарат болон коктейлийн эмчилгээнд өдөр тутам хамруулж байна. Үүний үр дүнд ажлын дараах толгой өвдөлт, нойргүйдэх зэрэг зовиур багасч буйг шөнийн ээлжийн ажилчид хэллээ. Уг эрүүл мэндийн аян гурван сар үргэлжлэх юм. Цаашид тус цех дотоод нөөц боломжоо ашиглан ажлын байрандаа хүчилтөрөгчийн өрөө байгуулж, ажилчдын үдийн цайны цэсэнд коктейль оруулахаар төлөвлөж байна.

М.Балжинням

 

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 29 3-р сар 2019 08:44
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог