Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын уран сайхны соёлыг харуулсан судалгааны бүтээл гарлаа Онцлох

11 1-р сар 2019 12:00
192 удаа үзсэн

     Эрдэнэсийн эздийн-Их Өргөө номын гурав дахь цуврал болох “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдалд “Эрдэнэт” үйлдвэрийн уран сайхны соёлын түүхэн хөгжил” нэртэй шинэхэн ном хэвлэгджээ. Уг ном нь “Уурхайчин” соёлын ордны соёл олон түмний секторын эрхлэгч, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Д.Ганчулууных бөгөөд тэрээр 1996-2018 оны уурхайчдын уран сайхны соёлын түүх, хөгжлийн судалгааны бүтээл болсон байна.  Уурхайчдын чөлөөт цагаа өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлдэг газар нь “Уурхайчин” соёлын ордон юм. Энэ ордонд “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсад,  тэдний гэр бүлийн гишүүд урлагаар хүмүүжиж, соёлд суралцаж байдаг. Соёлын аливаа үйл ажиллагааг ажилчдад аюулгүй ажиллагааны дадал олгох, эрүүл мэндээ хамгаалах, хамт олон болон төлөвшихөд нөлөөлөх хэмжээнд зохион байгуулдаг нь “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлагын том ололт, амжилт юм.


У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс
 

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 14 2-р сар 2019 06:32
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог