Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид төрийн одон хүртлээ Онцлох

31 12-р сар 2018 12:00
765 удаа үзсэн

    Өнгөрч буй 2018 оны отгон энэ өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Оюу” танхимд төрийн дээд одон, медалийг гардуулав. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор дөрвөн хүнийг, Алтан гадас одонгоор 11 хүнийг, Хөдөлмөрийн хүндэт медалиар 9 хүнийг шагнажээ. Мөн энэ өдөр яамны жуух бичиг, “Тэргүүний уурхайчин” тэмдэг эзэндээ очлоо. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Л.Ганхуяг, Н.Кадирбек, З.Одончимэг, Т.Баасансүрэн нарыг, “Алтан гадас” одонгоор Р.Базашхан, Ц.Батсуурь, Г.Баяр, П.Гантулга, Д.Мэндбаяр, Б.Одончимэг, Б.Пүрэвдорж, Э.Уранчимэг, С.Ууганбаатар, Ч.Энхбаяр, Г.Эрдэнэбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Батзоригт, Д.Баттулга, С.Баттулга, Б.Баттуул, Ю.Ганболд, Я. Жаргалсайхан, Г.Мөнгөнсар, Б.Уртнасан, Н.Чулуунбаатар нарыг тус тус шагнасныг үйлдвэрийн удирдлагууд гардуулан өгөв.


У.Цэрэнбат
 

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 14 2-р сар 2019 06:36
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог